Малаа даатгуулаарай Tuesday, June 26, 2007

И.ОТГОНЖАРГАЛ (Өнөөдөр соин, 2007.04.06)

Юуны өмнө нэгэн сонирхолтой хийгээд “шинэ” статистикийн томьёо танилцуулъя. Жилийн эцсийн мал тооллогоос-хагас жилийн мал тооллого=жилийн эцсийн мал тооллого. Үүнийг орчин цагт манай улсад хэрэгжүүлж буй малын даатгалын шинэ системийн нөхөн төлбөр олгох аргачлал гэж хэлж болно. Малчдад ойлгомжтой байлгах үүднээс ийнхүү ерөнхийлж хэллээ. Түүнээс биш үүнийг мэргэжилтнүүдийн баримталдаг томьёо гэхэд учир дутагдалтай. Даатгуулагч нарт нөхөн төлбөр олгох илүү нарийн аргачлалыг энд мөрдөх учраас тэр. Дээрх томьёонд хагас жилийн мал тооллого гэдэг огт хийгддэггүй ажил орж ирснийг харуулах гэж хэлсэн хэрэг.

Манай улс мал сүргээ жилийн эцэст тоолдог уламжлалтай. Өөрөөр хэлбэл, шинэ оноо угтах хөл хөөртэй их ажлын үеэр малын тоо толгой өссөн, уруудсан тухай мэдээлэл сонссогддог. Сүүлийн гурван ч шинэ жилийн үеэр монголчууд мал өссөн тухай таатай мэдээ дуулсан. Ялангуяа өнгөрсөн оны жилийн эцэст манай мал сүрэг 34 сая толгойд хүрч өссөн сайхан мэдээ бий.

Гэхдээ Монгол Улс малаа үнэн зөв тоолж чадаж байгаа юу гэдэг бас эргэлзээтэй. Манай мал тооллогын хэлбэр нэг л биш гэдгийг сүүлийн жилүүдэд олон хүн ярьж, эргэлзээ тээж яваа гэж хэлж болно. Харин энэ оны зургадугаар сард хагас жилийн мал тооллого гэж болох нь байна. Энэ ажлыг орон нутгийн засаг захиргаа, Үндэсний статистикийн газар, “Малын индексжүүлсэн даатгал” төсөл хамтран зохион байгуулах аж. Тэгээд дээр хэлсэнчлэн өнгөрөгч жилийн эцсийн мал тооллогын дүнтэй хагас жилийн мал тооллогыг харьцуулахаар даатгалд хамрагдсан сумдын малчдад олгох нөхөн төлбөрийн хэмжээ гарна. Энэ нь мал тооллогын шинэ систем сүргийн тоог илүү үнэн зөв гаргах боломжтой олон улсад хэрэгждэг арга гэдгийг “Малын индексжүүлсэн даатгал” төслийнхөн ярьж байна.

Тэдний ярьж буйгаар уг ажилд өмнөх шиг ихээхэн хөрөнгө мөнгө, олон унаа машин, мэргэжилтэн, албаны хүмүүс шаардлагагүй бололтой. Түүвэр судалгааны аргыг хэрэглэхээр холбогдох газрууд судалж байгаа аж. Нэг үгээр хэлбэл, Үндэсний статистикийн газрынхан жил бүр 340 суманд очиж, 400-500 сая төгрөг зарцуулах шаардлагатай юу гэдгийг бодож эхлэх вий. Энэ нь хоёр жилийн өмнөөс хэрэгжсэн малын даатгалын шинэ системтэй холбоотой юм.

Монголын Засгийн газар, Дэлхийн банкны санхүүжилттэй “Малын индексжүүлсэн даатгал төсөл” 2005-2009 онд Увс, Баянхонгор, Хэнтий гэсэн гурван аймагт хэрэгжиж буй. Дэлхий дээр малыг индексжүүлсэн аргаар даатгаж байсан туршлага байхгүй ч манай улс нийгэм, эдийн засгийн тулах багана болсон үндэсний баялаг мал аж ахуйн салбартаа анх удаа хэрэгжүүлж буй нь энэ.

Манай улс 1963 оноос мал сүргийг албадан даатгаж байсан. … сумын малчин Батын бор үнээ” хэмээн малыг зүсчилэн даатгадаг тогтолцоо шинэ нийгмийн шаардлагад нийцэхгүй болсон. 1991 оноос малын даатгал багасч “Монгол даатгал”, “Түшиг даатгал” компани жил бүр 200 гаруй мянган толгой мал даатгаж иржээ. Үүнийг нийт малын тоотой харьцуулж хувиар илэрхийлэх юм бол нэг ч хувь хүрэхгүй гээд бод доо. Хэдийгээр зах зээл хөгжиж улс орны хөгжлийн хурдац нэмэгдэж буй ч, манай хүн амын талаас илүү хувь нь мал аж ахуй эрхэлсээр. Тиймээс бэлчээрийн мал аж ахуйг боловсронгуй болгох, малчдын ирээдүйг баталгаажуулах шаардлага төр, засгийн өмнө тулгарсан болохоор малын даатгалын шинэ хэлбэрийг эрэлхийлсэн.

Хэдийгээр даатгал эрсдэлийг бууруулах гол хэрэгсэл гэж үздэг ч манай малын даатгалын уламжлалт хэлбэр, итгэл үнэмшил, үр ашиг муутай, малын хорогдлоос учрах эдийн засгийн хохирол их байсан. Уг нь зах зээл эхэлснээс хойш малын даатгалд санаа тавиагүй биш, шинийг санаачлах гэж үзэж. 1991 оноос хойш ХХААЯ-наас Малын даатгалын тухай хуулийг гурван ч удаа санаачилж, УИХ-д оруулсан боловч батлаагүй байна.

Хэдийгээр улс орон хөгжиж, эдийн засгийн өсөлтөд нэмэр болох салбарын тоо нэмэгдсэн ч эдүгээ олонх нь мал аж ахуй эрхлэн амьдарч буй учраас малын даатгал манайд хамгаас чухал. Тиймээс ч малын даатгалыг хэрэгжүүлэхийн тулд тулд 2002 оноос орон даяар судалгааны ажил эхэлж, Увс, Баянхонгор, Хэнтийг сонгожээ.

Төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Л.Тунгалаг “Манай төсөл өнгөрсөн оноос үндсэн бүтээгдэхүүний борлуулалт хийсэн. Бид байгалийн гамшиг болох магадлал ихтэй Баянхонгор, цаг агаарын байдал тогтвортой байдаг Увс, харьцангуй бага зуд болдог Хэнтий аймгийг сонгож авсан. Эдгээр аймаг Монголын нийт нутгийн нөхцөл байдлыг төлөөлж чадна. Эдгээр аймгийн 2400 гаруй малчин даатгалд хамрагдсан. Хамгийн дээд тал нь 700-гаад мянган төгрөгийн хураамж төлж, малаа даатгуулсан байгаа. Нийт 87 сая төгрөгийн хураамж төвлөрүүлсэн.

Увс аймгийн нийт малчдын 12, Баянхонгорын малчдын 8.3, Хэнтийд малчдын 4.2 хувь нь хамрагдсан. Эндээс тухайн нутаг дэвсгэрийн эрсдэлд хэрхэн өртдөг байдал харагдаж байгаа хэрэг” гэв. Дээрх гурван аймгийн 56 суманд даатгалын дөрвөн ч компанийн үйлчилгээ хүрчээ. Ингэхдээ Засгийн газар эрсдэлийн ихэнх хувийг үүрдэг байна. Ингэхгүй бол байнгын эрсдэлд байдаг мал аж ахуй руу даатгалын үйлчилгээ хавьтахгүй.
Одоо сум бүрт төслийн болон даатгалын компаниудын төлөөлөгч ажиллаж, малчдад даатгалын тухай танилцуулж, ач холбогдлыг нь ойлгуулж байгаа аж.

Даатгал сайн дурын үндсэн дээр оршин тогтнодог хуультай. Болзошгүй аюул гамшиг эрсдэлээс хэрхэн эд хөрөнгөө хамгаалах вэ гэдгээ тооцсоны үндсэн дээр даатгалд хамрагддаг. Манай малчид 1999-2002 он хүртэлх дөрөвхөн жилийн хугацаанд ган, зудын гамшгийг хангалттай амсаж, зовсон учраас учирласан учирлаагүй даатгал хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоо биз. Ялангуяа манай малчид малыг хөрөнгө биш гэж ярих нь бий. Мал тэдний хувьд идэх, өмсөх, эдлэх, хэрэглэхдээ өмнөө барьдаг ганц хөрөнгө нь мөнөөсөө мөн. Хэдэн зуун мянган малтай байсан ч хэн ч урьдчилан төсөөлөөгүй байгалийн гамшигт оргүй болох барьцгүй хөрөнгө гэдгийг малчид мэддэг учраас тийн ярьдаг биз.

Манайд эдүгээ даатгалын янз бүрийн хэлбэр бий болсон. Харин байнгын эрсдэлд байдаг бэлчээрийн мал аж ахуйг даатгах шинэ аргыг манай улс анх удаа туршиж байгаа юм. Малчдын нөхөн төлбөрийг төлөх, тэдний ирээдүйн амьдралыг баталгаажуулах, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс учирсан хохирлыг зөвхөн малчин биш, төр засаг, даатгалын компаниуд хамтдаа үүрэх шинэ тогтолцоог бий болгохыг зорьж байгаа нь олзуурхууштай.

Мал тооллогын дүнд үндэслэн сумын хэмжээнд гарсан нийт малын хорогдлын зургаа буюу арван хувиас дээшихэд индексжүүлэн даатгаж нөхөн төлбөр олгодог.
Жил бүрийн гуравдугаар сарын 15-наас долдугаар сарын 10 хүртэлх хугацаанд “Малын индексжүүлсэн даатгал”-ын борлуулалт хийгддэг аж. Өөрөөр хэлбэл, жилийн эцсийн мал тооллогоос дараа оны хагас жилийн мал тооллого хүртэлх хугацааг хамардаг.

Энэ хугацааг зүгээр чиг сонгочихоогүй гэнэ. Олон жилийн судалгаагаар малын зүй бус хорогдлын 90 гаруй хувь арванхоёроос дөрөвдүгээр сард гардаг учраас ийнхүү дээрх цаг хугацаан дахь эрсдэлийг даатгалд хамруулжээ. Жишээ татъя. Баянхонгор аймгийн Баацагаан сумын малчин Дорж өнгөрсөн оны гуравдугаар сард даатгалд хамрагдсан бол, энэ оны долдугаар сард нөхөн төлбөр авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ оны жилийн эцсийн мал тооллогыг ирэх оны хагас жилийн мал тооллоготой харьцуулаад гарсан хорогдлын нөхөн төлбөрийг олгоно гэсэн үг. Гэхдээ Доржийн малын хорогдол долоон хувиас дээш гарсан л бол авах юм биш. Баацагаан сумын хэмжээнд малын хорогдол тогтсон хувиас дээш гарсан тохиолдолд нөхөн төлбөр олгоно.

Бүс нутгаасаа хамаарч, малчдын төлөх даатгалын хураамж янз бүр. Малчин ямар төрлийн мал даатгуулах гэж байна түүнийгээ зах зээлийн үнээр үнэлнэ. Жишээлбэл, Увс аймгийн Малчин сумын Дондог нэг бүр нь 110 мянган төгрөгөөр үнэлэгдсэн 30 үхэр буюу нийт 3.3 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж бодъё. Үүнийгээ зургаан хувийн босгоор даатгуулжээ. 3.3 сая төгрөгийг 1.9 хувиар бодохоор Дондог 62.700 төгрөгийн хураамж төлнө гэсэн үг. Үүнийг их байна гэвэл малчин Та малынхаа нийт үнэлгээг бууруулж арай бага хураамж төлөх боломж бас бий. Малын даатгал шаардсан эрсдэл манайд хэзээ хэрхэн нүүрлэж байсан баримтаас дурдъя.

- 1999-2000 онд байгалийн гамшгийн үед мал сүргээ хариулж яваад 40 гаруй хүн алтан амиа алджээ.
1945 оны мичин жилийн зудын тухай монголчууд одоо ч ярьдаг. — Хэзээ ч мартагдахааргүй хохирол амсуулсан учраас тэр.
- 1967 оны зуд гамшгийнхаа хувьд мичин жилийнхээс хоёр дахин илүү байсан хэдий ч учирсан хохирлынхоо хэмжээгээр хоёр дахин бага байжээ.
- 1999-2002 онд болсон зудад манай улсын 11.2 сая толгой мал хорогдож, 333 тэрбум төгрөгийн хохирол амсчээ. Үүнийг мөнгөн хөрөнгөөр илэрхийлбэл тухайн үеийн улсын нэг жилийн төсөвтэй тэнцэхүйц мөнгө аж.

Дэлхийн банк 180 гаруй оронд хэрэгжүүлдэг төслүүдийнхээ хамгийн шилдэгт нь олгодог “Алтан анжис” нэртэй нэр хүндтэй шагналаа өнгөрсөн жил манай “Малын индексжүүлсэн даатгал” төсөлд олгож байсныг санаж байна. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ОУВС зэрэг манай улсын нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэртэй оролцдог донор байгууллагынхан хэр баргийн юманд хөнгөн хөдлөх улс биш учраас уг шагналаа ч нэлээд ул суурьтай бодож, судалж байж өгсөн байж таарна.

Тэгж бодохоор гурван аймагт хэрэгжиж буй малын индексжүүлсэн даатгал үр өгөөжтэй байж болох талтай. Уг төслийг орон даяар хэрэгжүүл гэсэн шахалт ирсээр байгаа ч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатараар удирдуулсан уг төслийнхөн гурван аймгийн судалгааны болоод ажлын эцсийн үр дүнгээ харж байж хөдөлнө хэмээн “гүрийж” суугаа бололтой.

Малчид маань зуд зулагтай гэж хууртан суух биш, дээрх монголчуудын сэтгэлд хар толбо үлдээсэн байгалийн гамшгийг санан, гагцхүү даатгалд хамрагдаж, түүний мөн чанарыг ойлгож амьдрах нь ирээдүйтэй гэлтэй. Малаа даатгуулаалах цаг иржээ.

Ямаа бэлчээрийг хониноос гурав дахин их талхалдаг

-Ямаа бэлчээрийг хониноос гурав дахин их талхалдаг
Ямааны тоо толгойг 20 сая хүртэл өсгөх хэрэгтэй

И.ОТГОНЖАРГАЛ (Өнөөдөр сонин, 2007.05.09)
Монгол Улс 34.8 сая толгой малын 14.5 сая нь ямаан сүрэг. Ноолуурын гарц арвинтайг нь бодож нас гүйцсэн эр ямаагаа худалдах, хүнсэнд хэрэглэх тухай бодох нь битгий хэл, ширүүхэн шилбүүрдэхээс айж байна. Малчдын ноолуурын үнэд шунасан их хүсэл мөрөөдлийн нөгөө талд бэлчээрийн даац хэтэрч, экологийн сүйрэл ойртож байна.

Ургамлын үр жимс, цэцэг навч зэрэг ганган чамин идэш тэжээлтэй ямаан сүргийн хөлд байгалиа сүйтгэх үү, тоон хязгаарлалт хийж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, доройтон дордож буй бэлчээртээ тохирсон мал аж ахуйн шинэ менежмент хэрэгжүүлэх үү гэдгийг манай сонины “Мэтгэлцээн” буланд уригдсан зочид ийн ярилцав.

-Ямааг ноолуурт нь болоод сүүлийн арав гаруй жил өсгөлөө. Цаашид ч өсгөх нь тодорхой. Ямаан сүргийн хэт өсөлт ямар үр дагавар авчрах бол?
Б.Минжигдорж /МААЭШХ-гийн Мал аж ахуйн салбарын эрхлэгч/:
-Ямаа үнэлгээ муутай байсан нь үнэн. Яагаад гэхээр монголчууд ямааны ноолуурыг ашиглаж мэддэггүй байсан. Сурвалж бичигт Англи, АНУ, Францын худалдаачид дээр үед Хятадын шаламгай самнагчдыг Монголд авчирч, манай ямааг самнуулж, ноолуурыг нь авч явдаг байсан гэж тэмдэглэсэн байна лээ. Тэрхүү ноолуурын орлого нь тэр үеийн манай бүх ямааг худалдахаас илүү ашиг олохоор байсан гэж байгаа.

1990 оноос өмнө манай улс таван сая орчим ямаатай байсан.
Засгийн газар 1980-аад оноос ямаа өсгөхөд анхаарсан. Ямааны мах бэлтгэлийг багасгаад, ноолуурын гарцыг нэмэгдүүлэхийн тулд борлонг дөрвөн нас хүртэл сүрэгт нь байлгах шийдвэр гаргасан. Энэ хооронд ноолуурын үйлдвэр хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо хийсэн. Энэ арга хэмжээг авснаар эр ямаа ихсэж сүргийн бүтэц сайжирсан, ноолуурын гарц нэмэгдсэн. 1985, 1986 оны үед ямаан сүргийн тоо толгойг 10 саяд хүргэе гэсэн тооцоог Засгийн газраас хийж байсан. Нэг үгээр, ноолуурын хэмжээг нэмэгдүүлж, валют ахиу олох бодлого хэрэгжсэн гэсэн үг. Ямаа өссөнөөр малчдын аж амьдрал сайжирч байгаа. Өсөлтөөс гарах сөрөг үр дагавар бага.

Д.Буянхишиг /ХХАА-н сайдын зөвлөх/:
-Ямаа эртнээс үнэлгээ муутай байсан нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн уламжлалтай холбоотой юм. 1930-1990 он хүртэлх бүхэл бүтэн 60 жилийн хугацаанд манай мал сүрэг зохистой харьцаатай байсан гэж хэлж болно. 25 орчим сая толгой малын 14-15 сая нь хонь, 4-5 сая нь ямаа байсан. Монголчууд хонь, ямаа хоёрыг тусад нь хариулдаггүй, бог мал гэж авч үздэг. Ингэхдээ бэлчээрээ зөв зохистой ашиглах уламжлалт 3:1 харьцааг барьж ирсэн. Тэр нь гурван хонинд нэг ямаа буюу 100 богын 25 хувь нь ямаа байна гэсэн үг.

Монголын мал аж ахуйн үндсэн ашиг шим болох сүү, мах үхэр, хониноос гарч байдаг. Тийм учраас хүнснийхээ бүтээгдэхүүнийг илүү үйлдвэрлэж ашиглаж байхын тулд ямааны тоо толгойг хязгаарлаж, бусад төрлийн малыг түлхүү өсгөн үржүүлж, мал маллагааны арга технологит тохирсон уламжлалт харьцааг тогтоож ирсэн юм аа. Түүнээс биш, ямаанд дургүйдээ ч юм уу, өсгөж үржүүлэхгүй гэсэндээ биш.

Д.Дорлигсүрэн /”Ногоон алт” бэлчээрийн эко системийн удирдлага хөтөлбөрийн зохицуулагч/:
-Сүүлийн 30 жилд дэлхийн ямаан сүрэг хоёр дахин өсч 800 орчим саяд хүрсэн. Хонь, ямааны дэлхийн харьцааг харьцааг 1975 онд 73:27 байжээ. Ямаа бага байсан гэсэн үг. Мөн онд манай улсын сүргийн бүтэц дээрхтэй ойролцоо 72 хувь нь хонь, 28 хувь нь ямаа байсан. Одоогийн харьцааг аваад үзэхэд хонь 55, ямаа 45 хувьтай байна. Монголд бүр эсрэгээр өөрчлөгдсөн. Манай нийт сүргийн 55 хувь ямаа, 49 хувь хонь байгаа.

Ямааны өсөлт сөрөг үр дагавар ихтэй. Экологид маш муу нөлөө үзүүлж байгаа. Манай улсын бэлчээрийн даац өнгөрсөн оны байдлаар 13 хувиар хэтэрчихээд буй. Энэ нь бол экологийн сүйрэл авчрах хамгийн аюултай зүйл. Ургамлын 50 хувийг мал идэж байгаа нөхцөлд бэлчээр нөхөн сэргэх боломжтой гэдгийг эрдэмтэд баталсан байдаг. Харин 70-аас дээш хувийг идүүлсэн тохиолдолд ургамлын үндэс мөхдөг аюултай. Байнга давтаж идүүлэхээр бэлчээр доройтож байгаа. Энд ямаа их нөлөөтэй.
АНУ болон манай эрдэмтэд ямааны байгаль экологит учруулж буй хор хохирлын судалгаа хийжээ. Ингэхэд дан ямаа бэлчсэн талбайн өвс ургамал 20 хувиар халцгай болсон байна. Түүнчлэн ямаа үндсэн ургамлыг их идэж устгадаг.

-Манай эрдэмтдийн ямааны бэлчээрт халтай гэдгийг харуулсан ямар судалгаа байна?
-Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн /МААЭШХ/-гийн доктор Загдсүрэн, эрдэмтэн Оюунцэцэг нарын найман жилийн хугацаанд хийсэн судалгаа байна. Дан ямаа бэлчээсэн талбайн 4.6 хувь нь доройтжээ. Ямаа хөрсийг 38 удаа цавчсан байна. Гэтэл хонь 21-хэн удаа буюу нийт талбайн хоёрхон хувийг цавчиж сүйтгэсэн байдаг аж. Хөрснөөс гадна өвс ургамлыг илүү сүйтгэдэг. Ямааг дангаар нь бэлчээхэд 198 ургамлын найлзуурыг идэж гэмтээжээ. Гэтэл хонь 64 ургамлаар хооллодог.

Эндээс ямаа хониноос илүү бэлчээрт муу нөлөө үзүүлдэг гэдэг дүгнэлт хийж болохоор байгаа юм. Гэхдээ хонь, ямааны тоо толгой тодорхой харьцаанд байхад өөр л дөө. Иймээс ямааны тоо толгойг эргэж харах шаардлага бий. Зөвхөн ашиг бодох биш, урт удаан хугацааны туршид байгаль экологио хамгаалах, бэлчээр нутгаа хэвийн хэмжээнд байлгах асуудал хамгаас чухал биз дээ.

Б.Минжигдорж:
-Бид малчин болон ямааны аж ахуй эрхэлж буй хүний өөрсдийн идэвхтэй үйл ажиллагааг огт ярихгүй байгаа. Жишээлбэл, 500 ямаатай хүн өнөөдөр 12 сая төгрөгийн орлого олж байна. Малчид ямаа бэлчээрт тийм халтай юм бол би 2-3 сая төгрөгөөр тэжээл бэлдэе. Бэлчээрээ нөөцөлъе гэж ярьж байна. Ямааны аж ахуйг зохистой түвшинд өсгөх хэрэгтэй. Ямаа өссөнөөр малчдын орлого нэмэгдэж, машинтай, мотоцикльтой, телевизортой болж байна. Өнөөдөр малчдыг эдийн засгийн бодлогоор дэмжих хэрэгтэй.

Зах зээл аль үнэтэй салбарыг хөгжүүлнэ. Маргааш хонины ноос үнэд орвол хонины аж ахуй хөгжинө.
Хоёрдугаарт, хонь ямаа хоёр заавал 3:1 харьцаатай байх ёстой биш ээ. Буянхишиг, Минжигдорж хоёрынхтой санал нийлэхгүй. Энэ чинь харьцангуй ойлголт. Дан ямаа өсгөж байгаа хүн цөөнгүй л байна. Нөгөө талаар малчид цаг агаар дулаарч байгаа учраас ямаа олон байхаар хот хөлддөг гэсэн ойлголт өөр болсон гэж ярьж байна. Ямаа үржүүлэх гэж буй малчдыг бид шүүмжлээд юм уу, тэднээс илүү зүйл хүсээд байж таарахгүй.

-Ямаа ноолуураас өөр эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ?
Б.Минжигдорж:
-Ямааны зах зээлийн борлуулалтыг хийх хэрэгтэй. Ямааны мах шингэц сайтай. Ялангуяа хуучтай хүнд их сайн. Монголчууд эртнээс хэрэглэж байсан. Ямааны сүү ноолуураасаа 20 дахин их орлого оруулж байна.

-Манайхан ямааны сүүг ашиглахгүй л байгаа шүү дээ?
-Нэг ямааны ноолуураас 3000-4000 төгрөгийн орлого олдог. Сүүнийх нь хувьд түүнээс 10-.20 дахин орлого олох тооцоо бий. Ямааны сүүний найрлагыг сая судалсан байна. Ямааны сүүний тосны бөмбөлгийн бүрхүүлийг судлахад гурван төрлийн амин хүчлээр илүү байна. Тэр байтугай хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй гэдгийг нотолсон. Нөгөө талаар ямааны сүүний тос арьсны шарх сорвийг маш түргэн эдгээдэг. Ямаа саахаар гар зөөлөрч, булбарай болдог. Ямааны сүү найрлагаараа эхийн сүүтэй ойролцоо. Үхрийн сүүгээр хүүхэд угжихаар харшил өгдөг. Харин ямааны сүү хүүхдэд тун тохиромжтой.

Д.Буянхишиг:
-Минжигдорж доктор ямааг магтаж, хамгаалж олон зүйл ярилаа. Сүү нь эхийн сүүтэй ойролцоо найрлагатай ч гэх шиг. Манайхан сүүлийн үед цагаан гүүний сүүг эхийн сүүтэй ойролцоо найрлагатай гээд л хошуураад байгаа биз дээ.

Д.Жадамба /Бэлчээрийн тогтвортой менежмент төслийн бэлчээрийн зөвлөх/:
-Алив малын өсөлтийг бэлчээртэй холбох хэрэгтэй. Бэлчээрт ямар хэв шинжийн ургамал ямар харьцаагаар ургаж байна, яг тийм харьцаатай мал байх ёстой. Түүнээс биш гурван хонинд нэг ямаа байх ёстой гэсэн хийсвэр ойлголт байж болохгүй. Бэлчээрт бутлаг, сөөглөг ургамал 50 хувиас дээш байвал сүргийн талаас илүү хувь нь ямаа, тэмээ байх ёстой. Ямаа өслөө гэж ярьж байна. Гэтэл тэмээ сүүлийн жилүүдэд 600 мянгаар хорогдсон. Тэмээ, ямаа хоёр ойролцоо идэштэй амьтан. 600 мянган тэмээ бэлчээр ашиглалтаараа зургаан сая ямаатай тэнцдэг. Ямаа өндөр уул, хад асгын бэлчээрийг сайн ашигладаг байхад тэмээ чаддаггүй.

Ойт хээрийн бүсээр явж байхад бэлчээр нэлээд харганажих хандлагатай байна. Энэ нь социализмын үеэс ямааны өсөлтийг хязгаарлаж ирсэнтэй холбоотой. Ямаа цөөрөх юм бол сөөг бут ихсээд бэлчээрийн нарийн ургамал багасна. Хонь, үхэр дийлэнх байвал нарийн өвс багасаад харгана, сөөг, бутлаг ургамал ихсэх жишээтэй. АНУ-ын эрдэмтэд олон судалгаа хийсэнтэй танилцаж байхад хамгийн бэлчээр муу ашигладаг мал үхэр. Амандаа багтах өвсийг л иддэг. Ямаа бутлаг ургамлыг, хонь аль алийг нь иддэг. Бэлчээр ашиглалтаар ямаа хамгийн сайн.

-Мал сүргийн өсөлтийн зохистой хэмжээ гэж ямар байх ёстой вэ гэдэг дээр холбогдох байгууллагынхан нэлээд судалгаа хийж, тогтох хэрэгтэй юм байна?

Д.Буянхишиг:
-Бэлчээрт тохируулж, мал өсгөх хэрэгтэй гэдэг дээр Жадамбаатай санал нийлж байна. Сүрэг хоорондын харьцааг нэг их чухал биш гэж яриад байна. Манай судлаач, эдийн засагчдын таван хошуу малын зохистой харьцааг гаргасан судалгаа ч байдаг.
3:1 гэсэн сүргийн бүтцийн харьцааг монголчууд хэдэн зууны турш бэлчээрийн мал аж ахуй эрхлэхдээ зүгээр ч нэг баримталж ирээгүй байх. үүнийг уламжлагдаж ирсэн зохистой хэмжээ гэж үзэж байгаа. Тэмээний хорогдсон орон зайг ямаа эзлэх ёстой энэ тэр гэсэн асуудал гарч ирж байна. Тэмээ говьд экологийг тэнцвэржүүлж өгдөг сайн нөлөөтэй гэдэг нь үнэн. Тэмээ, ямаа хоёрын хөрсөнд учруулах даралтын хэмжээг судалсан байгаа юм л даа. 450 кг амьдын жинтэй тэмээ хөрсний нэг ам см талбайд 0.44 грамм жингээр дарж явдаг. Гэтэл 35 кг жинтэй ямаа дээрх хэмжээний талбайд тэмээнийхээс гурав дахин их хохирол учруулдаг.

Б.Минжигдорж:
-Тэгэлгүй яадаг юм бэ. Ямааны хурц шөвгөр туурай газрын хөрсөнд шигдэх нь их л байж таараа шүү дээ. Тэмээ хавтгай тавагтай юм байгаа биз дээ.

Д.Буянхишиг:
-Ямаа хөнгөн биетэй хэрнээ хөрсөнд тийм их аюул учруулдаг. Монгол судлаачдынхаас гадна ямаан сүргийг их хэмжээгээр өсгөж үржүүлснээс болоод экологийн сүйрэл учирсан дэлхийн гашуун түүх ч бий. Грек орон ямааг хэт өсгөснөөс болж эзгүй хээр тал нүцгэн уул болсон түүхтэй. Жадамбаа гуай ямааг ургамлын үр жимсээр хооллодог сайн гэж ярьж байна. Тэр чинь сайн юм биш. Үр жимс, цэцэг навчаа алдсан ургамал эргэн сэргэдэггүй. Ямааг хэмжээ хязгааргүй өсгөх нь экологийн сүйрлийг авчирна. Тийм ч учраас Таргидияа /эмгэнэл/ гэсэн латин үг ямаа гэдэг үгнээс гаралтай гэсэн тайлбар ч байдаг юм билээ. Цөөн биш орон ямаа их хэмжээгээр өсгөснөөс болоод ийм байдалд хүрснийг бид бодох ёстой. Сахарын цөл үржил шимгүй болсон нь ямаатай л холбоотой.

Минжигдорж доктор нэг ямааны ноолуураас 3000-4000 төгрөгийн орлого олж байгаа гэж ярилаа. Би бол нэг ямаанаас авч буй ноолуур 12-16 мянган төгрөг олж байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл, нэг ямаанаас дунджаар 300-400 грамм ноолуур гардаг, үүнийг өнөөдрийн зах зээлийн үнээр тооцоход тийм байгаа. Ноолуурт нь болж ямааг өсгөх нь малчдын аж амьдрал дээшлэхэд нөлөөтэй. Тийм учраас ямаан сүргийг өнөөдрийн түвшинд хүртэл өсөн үржүүлэх бодлого байсан. Одоо бол ямар нэг хэмжээгээр төрийн бодлогыг энэ зүгт хандуулж, сэрэмжлүүлэх цаг болсон. Оройтоогүй дээр нь ямааны өсөлтийг ямар нэг хэмжээгээр хязгаарлах ёстой. Нөгөө талаар бид маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг байдлаар хандаж болохгүй ээ. Одоо л хязгаарлахгүй бол оройтох юм биш байгаа.

Д.Дорлигсүрэн:
-Зах зээл бүхнийг шийднэ гэж болохгүй. Өнөөдөр дэлхий даяар байгаль экологио хамгаалах асуудал хурцаар тавигдах болсон. Тэрний тулд малын тоо толгойг хязгаарлаж, зохистой хэмжээнд нь байлгая. Бүх зүйлийг байгальд зохицуулъя. Тэгэхгүй бол хүн өөрөө оршин тогтнож буй орчноо сүйтгэх нь гэж яриад байна шүү дээ.

-Б.Минжигдорж:
-Ямаагүй болохоор уулын бэлчээр харгана бутаргана болж, нарийн өвс нь багасна гэдгийг дээр Жадамбаа хэлсэн. Ямаагүй орнууд ямаатай болохоос өөр арга байхгүй гэсэн асуудал тавьж байна шүү дээ.
Монгол орны хувьд 130 сая га бэлчээртэй. 35 сая малтай. Бэлчээрийнхээ дөнгөж дөрөвний нэгд нь мал нь бэлчиж байна. Өөрөөр хэлбэл, маш их бололцоо бий. Улаанбаатараас Хархорин оръё гэж бодъё. Тэгэхэд мал харагдахгүй халиурч шаргалтсан бэлчээр л байна. Ус дутаад байгаа байхгүй юу. Устай бол бэлчээр бий. Мал өсгөх боломж байгаа.

-Тооны өсөлтөөр хэрэгцээ шаардалгаа хангах уу, тоо толгойг зохистой хэмжээнд барьж нэг ямаанаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд хэн хүнгүй анхаарах цаг болсон уу?

Б.Минжигдорж:
-Бэлчээрийн монгол малын бүтээмж бага байна. Нэг ямаанаас 250 грамм ноолуур чүү ай авч байгаа. Бэлчээрийг эзэмшүүлээгүй цагт яаж малынхаа тоог бэлчээрт тохируулах гэж. Худлаа яриад байна шүү дээ. Энэ хэсэг газар энэ малчны бүлэгт байна гэвэл тэр дотроо л ажиллана шүү дээ. Монголын мал аж ахуйг цаашид хөгжүүлэх бодлогын нэг гол асуудал бэлчээр нутгийг эзэмшилтэй болгох.

Д.Дорлигсүрэн:
-Минжигдорж гуайтай санал нэг байна. Бусад оронд бэлчээрийн даацаа тохируулж байна. Жишээлбэл, 100 га газарт 100 ямаа бэлчээх нормтой бол хэзээ ч түүнээс илүү гаргахгүй. Хэрвээ илүү гарвал торгож байна. Хатуу хариуцлага хүлээлгэж байгаа учраас 100 ямаандаа бариулж байгаа байхгүй юу. Гол шаардлага нь бэлчээр доройтуулахгүй байх ёстой. Өвөрмонголд ямаа өссөн мөртлөө бүтцийг нь бариад байна. Үүнийг цаанаас нь бодлогоор зохицуулж байгаа байхгүй юу.

Б.Минжигдорж:
-Малын зохистой хэмжээ хэд байх юм. Үүнд Засгийн газар нөлөөлөх үү, нөлөөлөхгүй байх уу гэдэг асуудал байгаа. Энд Засгийн газар ямааны өсөлтийг сааруулна гэж чадахгүй шүү дээ. Чанарыг сайжруулах асуудал нэгдүгээр асуудал мөн. Хамгийн гол асуудал бэлчээрийг эзэмшилтэй болгох. Харин малчид өөрсдөө малынхаа нөөцийг ашиглах чиглэлд түлхүү анхаарах хэрэгтэй. Яагаад нөөц алдаад байна гэхээр бэлчээрийн мал хавар, өвөл хамаг тарга хүчээ алддаг. Мах сүү, ноос ноолуурын алдагдал их гарч байна. Тэрийг багасгахын тулд малын бэлчээрийн нөөц бий болгох, нэмэгдэл тэжээл, усны асуудлыг шийдэх хэрэгтэй. 500 ямаатай өрх 12 сая төгрөгийн орлогынхоо хоёр сая төгрөгийг бэлчээр, тэжээлд зарцуулж болно ш дээ. Үйлдвэр эрхэлж буй хүмүүс газар, мал аж ахуйдаа хөрнгө оруулах сэтгэлгээг бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй мөнгө оллоо архидаад юм уу , эсвэл морь, бөхөд мөнгө хаяад байж таарахгүй.

-Малчид ямаан сүргийн чанар, үүлдэр угсааг сайжруулахад анхаарах цаг болсон байлтай?
Д.Дорлигсүрэн:
-Малын тооны өсөлтөөр хэрэгцээг хангана гэдэг утгагүй л дээ. Бэлчээр хязгаарлагдмал. Бэлчээр нь малаа хязгаарлаж, малын тоогоо дагаад малчны тоо хязгаарлагдах ёстой. Өнөөдөр 370 гаруй мянган малчин байгаа. Өмнө нь 2001 оны үед 420 гаруй мянган малчинтай болсон. 1990-ээд онд 130 гаруй мянган малчин өрх байсан. Цөөн малтай өрхийн тоо нэмэгдсэн. 100-гаас доош малтай өрх нийт малчдын 65, 200 хүртэл нь 80 орчим хувийг эзэлж байгаа. Сүргийн бүтцээр нь аваад үзэхээр 100 мал нэг айлын амжиргааг хэзээ ч хангаж чадахгүй. Доод тал нь 300 гарч байж ердийн хэрэгцээг хангана. Айл болгоныг 500 мянган малтай болгоно гэвэл шигүүлээд тавьсан ч багтахгүй. Малын тоог тодорхой хэмжээнд хязгаарлах ёстой. Цөөн малтай болон орлого багатай иргэд хүссэн хүсээгүй томоохон үйлдвэрлэлийн салбарт шилжинэ.

Монгол малын ашиг шимийг шууд дээшлүүлэх бололцоо үнэхээр байхгүй. Экологийн нөхцөлд зохицсон мал байхаас аргагүй. Нутгийн малыг сайжруулах хэрэгтэй. Гагцхүү энд юуг ярих вэ гэхээр үржлийн ажлын бодлого алдагдсан байгаа. Хоёр жил болоод хуц, ухнаа сольж байх ёстой. Өнөөдөр ихэнх нь хээлтүүлэгчээ солихгүй байна. Эсвэл саахалт айлтайгаа сольж цус ойртуулж, мал давжаарч байна. Эцэг малыг нөгөө сумаас, эсвэл хил залгаа аймгаас авчирч тавих нь гол.

Одоо бол малчид нас гүйцсэн эр ямаа олонтой болж байгаа. Бүдүүн ямаатай болохоор ноолуурын гарц нэмэгдэнэ гэдэг үнэн. Гэтэл ноолуур нь бүдүүрчихэж байгаа. Хоёрдугаарт, ноолуурын гадна талаар байдаг бүрхүүл нь зузаарч байна гэж байгаа. Хялгасны урт нэмэгдээд, ноолуурын урт нь богиносож байна. Үйлдвэрт ороход хялгас, ноолуур хоёрыг ялгахад хүндрэлтэй болж байгаа гэсэн үг. Монголын ноолуур дэлхийн зах зээл дээр нэр хүндээ алдаад ирвэл үнэ нь унана. Тийм учраас ноолуурын чанарт анхаарах шаардлагатай. Ямааны мах экспортлох асуудлыг ч тавих ёстой.

Д.Буянхишиг:
-Нэгж малын ашиг шимийг нэмэгдүүлэх. Бэлчээрийн мал аж ахуйн ашиг шимийн түвшин тодорхой түвшинд очсон. Генетик, биологийн потенциалаараа байж болох түвшинд очсон гэж үзэж болно. Тийм учраас 3:1 харьцаагаар удамшдаг. Ямар ч малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд удамшлын хуулиар бол 15-20 хувь ахих юм. Монгол ямааны ноолуур 300-400 байна. Улсын дунджаар 270-300 орчим грамм байна. 15 сая ямаагаа цөөлөөд 10 болгоод өнөөдрийн хэмжээний ноолуурыг үйлдвэрлэнэ гэвэл бүтэхгүй. Тэгэхээр тооны өсөлтийг хязгаарлах ашиг шимийг сайжруулах асуудал бэлчээрийн мал аж ахуйд нэг их өргөн хүрээтэй ярих асуудал биш.

Энэ бол суурин эрчимжсэн аж ахуй дээр буюу мах сүүний чиглэлийн мал дээр яригддаг асуудал. Ер нь ямааны тоо толгойг тодорхой хэмжээнд хязгаарлахгүй бол саяхан ноолуурын үйлдвэрлэлийн асуудлаар онол практикийн бага хуралд сууж байхад, нэг илтгэл дээр 19 микроноос дээш бүдүүнтэйг ноолуур гэж үзэхгүй нь гэж гарч байсан. Манайх ямаагаа хүнсэнд хэрэглэхгүй байснаас эр, эм ямааны сүрэгт эзлэх хувийн жин нэмэгдчихсэн. Нарийн ноолуур гардаг сүргийн бүтэц бага болж байна. Ноолуурын үнэ өндөр түвшинд байгаад байхгүй. Нөгөө талаар Жадамбаа ямар шалгуураар ямаа зохих түвшинд хүрсэн, хязгаарлах ёстой гэж үзэж байгаа юм бэ, тийм тооцоо судалгаа алга гэж ярьж байсан. Сүргийн бүтцийг бүсээр нь тогтооход хэцүү. Цаг хугацаа шаардсан ажил. Эдийн засгийн талаас нь болон бэлчээрийн даац талаас нь аваад үзэхэд хязгаарлах цаг болжээ.

Социализмын үед төлөвлөгөөгөөр ямааны 30 гаруй хувийг маханд борлуулж байсан. Өнгөрсөн оны статистикийг аваад үзэхэр 17.5 хувийг л борлуулж байна. Ямааны мах үйлдвэрлэхээ больсон. Эцсийн эцэст хоол хэрэгтэй юү, ноолуур хэрэгтэй юү. Хүн ам нэмэгдээд махны хэрэгцээ ихсээд байна. Ийм учраас ямаа руугаа жаахан анхаарна байгаа гэдэг агуулгаар ямааны татварыг нэмэгдүүлсэн. Хоёр ямаа нэг хоньтой тэнцэж байгаа. Энэ бол нэг их нөлөө болж чадахгүй байх. Гэхдээ энэ маягаар ямар нэг хэмжээгээр зохицуулах гэж оролдох ёстой.

Б.Минжигдорж:
-Энэ бол буруу. Малчдад дандаа дарамт үзүүлэх юм. Чи ямаагаа өсгөсөн гээд дарамт үзүүлж байна. Тэрний оронд ямааны махны зах зээл, борлуулалт, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энд ямааны махаар хиам, зайдас хийж болно. Хоёрдугаарт, боодог, хорхог их хийх хэрэгтэй. Жуулчдын замд хорхог хийж өгөх хэрэгтэй. Дуртай л иднэ шүү дээ. Арьсаар нь гоёмсог бүтээгдэхүүн хийж болно. Ишгэн дээл хийхэд сэрүүн бүсийн орны зах зээлд их гарна. Ийм маягаар ямааны борлуулалтыг нэмэгдүүлэх арга хэрэглэх хэрэгтэй. Дорлигсүрэнгийн хэлдэг зөв. Мал аж ахуйн үйлдвэрлэл экологи байгаль орчинд халгүй технологитой байхыг чухалчлах хэрэгтэй. Төрөөс дарамт үзүүлээд байх юм уу, эдийн засгийн механизмаар бий болгох уу.

Монгол Улс 20 сая ямаатай, 30 сая хоньтой л байя. Тэрнээс илүү гаргаад ч яах вэ. Малчдын худаг ус гаргах, бэлчээрээ хамгаалах сэтгэлгээг хөгжүүлж, урамшуулах хэрэгтэй. Ингэж байж бид хэрэгцээгээ хангана. “Говь гурван сайхан” үүлдрийн ямаа 400 грамм ноолуур өгч байна. Гэтэл ноолуурыг нь бүдүүн гээд ад үзээд байна. Алтайн хязгаар ОХУ-д 18 микронтой ноолуур өгдөг хар ямаа үржүүлж байна. Уулын, бор хоёрыг ад үздэг юм. Жирийн ард түмэн хэрэглэх бүтээгдэхүүн хийж болно. Нарийн ноолуураар тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн хийдэг.

Вакцинжуулалт малын өвчинтэй тэмцэх арга биш

О.УЛАМБАЯР (малын эмч) (Өнөөдөр сонин, 2007.03.09)

Монгол мал харьцангуй бага өвчилдөг. Манай орны уур амьсгал халуун хүйтний хэлбэлзэл ихтэй, агаар, ус, бэлчээр нь харьцангуй цэвэр учраас тэр. Малчид ч таруу нутагладаг төдийгүй жилдээ хэдэнтээ бууриа сэлгэж, малынхаа аяыг даган нүүдэллэдэг, элдэв өвчнөөс сүргээ хамгаалах хямд бөгөөд сайн аргуудтай, монголчууд. Тиймээс манай оронд мал амьтны халдварт өвчин олон жилийн давтамжтай илэрдэг. Эндээс үзэхэд манай улс мал сүрэгтээ вакцин хэрэглэхгүй байх, хэрэглэсэн ч маш бага хэрэглэх боломжтой. Малд вакцин огт хэрэглэдэггүй байсан үеийг хавтгайруулан хэрэглэж буй орчин цагтай харьцуулахад мал сүргийн бүтэц, эрүүл мэндийн байдалд онцын ялгаа алга.

Төрийн мал эмнэлгийн удирдах, оношлох, судлах, сургах албад нь малын ердийн халдварт өвчнүүдийн гаралтыг хэтрүүлэн үнэлж, вакцинжуулалтыг хавтгайруулан мал бүрт жил дараалан хэрэглэхийг зөвлөсөөр байна. 1970–аад оноос Биокомбинатын үйлдвэрлэсэн вакцины нэр төрөл, хэмжээнд тааруулж төрийн санаачилга, шахалтаар эзнээс нь асуухгүйгээр мал сүргийг кампаничлан вакцинжуулдаг болсон.

Үнэн хэрэгтээ вакцины дийлэнхийг үр ашиггүй зарцуулдаг байв. Энэ зуршил одоо ч хэвээрээ байгаа бөгөөд сүүлийн үед вакциныг малчдад тарааж өгдөг шинэ арга нэвтэрч байна. Энэхүү үрэлгэн бөгөөд цамаан хэрэглээ нь бүх төрлийн вакцины зардлыг төрөөс төлдөгтэй холбоотой.
Малын өвчний тохиолдлыг тодорхой нутагт сүргийн хэмжээнд тандан судалж, хандлагыг нь тодорхойлдог мэргэжилтнийг эпидемиологч гэдэг. Ийм хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн төрийн мал эмнэлгийн албаны гол цэгүүдэд алга байна. Иймээс тус мал эмнэлгийн албад нь мал сүргийн өвчлөлийг бодитой үнэлж чаддаггүйгээс халдварт өвчнөөс эрүүлжүүлэх ба сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөж чаддаггүй.

Тэд малын өвчлөлийг нэг бол хэтрүүлэн үнэлдэг, эсвэл үгүйсгэдэг зуршлаас салаагүй байна. Богино хугацаанд илрээд дэгдэлт нь намжих өвчнийг жил бүр гарах юм шиг, нэг жалганд гараад өнгөрөх өвчлөл хавийн газрыг нөмрөх гэж байгаа мэтээр сүржигнэх явдал байсаар.
Мөн малын өвчлөл улсын эдийн засагт болон нийгмийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг, ямар өвчний тохиолдолд төр хэрхэн оролцохыг хууль тогтоогчид онож тодорхойлж чадахгүй байна. Зах зээлд ч манай Засгийн газрын мал вакцинжуулах төлөвлөгөө хөдөлшгүй хэвээрээ. Шинэ цагт ган гачиг, зуд турхан болж, малын тоо толгой цөөрч, цаг агаарын өөрчлөлт мэдрэгдэж, малчдын шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдэж , өвчин илэрсэн ч, илрээгүй ч хэрэглэх вакцин, тарилгад хамруулах хугацаа, тарих малын тоо нь нэг л янзаараа буй нь хачирхалтай.

Зайсангийн аманд хэд хэдэн нууц хурал болсон гэдэг. Тэнд нууцалсан зүйл нь гэвэл боом гэх мэтийн малын халдварт өвчний гаралт нэмэгдээд байгаа, үүний шалтгаан нь вакцин хийхгүй байгаа явдал. Үүнийг багасгахын тулд вакцин хийгээд л байх хэрэгтэй гэж ярилцсан юм байх. Шийдвэр гаргах түвшний холбогдох албаныхан вакцины ченжүүдийн бие төлөөлөгч, түгээн борлуулагч төдий үүрэгтэй болжээ. Биокомбинат вакциныг малчдад сайн шахсан аймгийн Мал эмнэлгийн албыг шалгаруулан урамшуулдаг гэж байгаа. Малчид хэрэгцээгүй вакциныг малдаа тариулах дургүй. Малд нь вакцин тарих эсэхийг, ямар вакцин хэрэглэхийг хэрэв асуувал тэд ихэнхээс нь татгалзана. Манай ихэнх вакцины дархлаа үүсгэх чанар тааруу гэж хэлж болно.

Өмнө нь нэлээд сайн байсан вакцины чанар ч сүүлийн үед муудаж байгаа. “Малд хийсний дараа буглах, булдруутах зэрэг хүндрэл үүсдэг. Зарим вакцин өвчнөөс хамгаалах бус өвчлүүлэх нь бий. Түүнчлэн вакциныг шаардлагатай цагт нь хэрэглэгчдэд ирүүлдэггүй” гэсэн гомдлын үгийг малчид болон малын эмч нар ярьдаг. Гэвч байдал сайжирдаггүй, учир нь Биокомбинат юм голдоггүй ганц худалдан авагчтай, тэр нь Засгийн газар. Засгийн газар ганц нийлүүлэгчтэй, тэр нь хэрэглэгчдээ гологддог Биокомбинат. Энэ лагс үйлдвэрээ яая гэж байхад бас төрийн хөрөнгөөр вакцины шинэ үйлдвэр барих саналыг вакцины ченжүүд, улстөрчид хамтран эрх баригчдад идэвхтэй тулган шаардаж байгаа сураг дуулдана.

Вакцинжуулалтын хөлсийг төрөөс төлдөг болсноос хойш мал вакцинжуулах санал эрс нэмэгдлээ. Энэ нь малчдын санал биш, хувийн мал эмнэлгээс гарч буй санал юм. Хэдэн малчны нэрийн жагсаалт, малын тоо, гарын үсэг үзүүлээд л вакцин тарьсны хөлс гэж багагүй мөнгө авна. “Вакцин” гэхээс өөр үйлчилгээ хийдэггүй “мал эмнэлгүүд” нэмэгдсээр. Халдваргүйтгэлийн бэлдмэлийг татвар төлөгчдийн мөнгөөр 40-50 жил тарааж өгснөөр төрийн мал эмнэлгийн үйлчилгээний үрэлгэн, цамаан зан л нэмэгдсэн үү гэхээс дорвитой үр дүн гараагүй.

Халуун нар, тачигнасан жавар, ширүүн салхи, хурын ус нь уудам орчныг цэвэрлэн халдваргүйтгэдэг нь манай орны нэг давуу тал. Халдваргүйтгэл нь өдөр тутам биш, хааяа нэг, хаа сайгүй биш, хаа нэгтээ аль нэг өвчний илрэлийн дараа гарч ирдэг хэрэгцээ тул бэлдмэл худалдан авч, сум бүрт түгээдгийг 1999-2001 онд зогсоосон боловч одоо дахиад л сэргэлээ. Зарим компаниас «эм»-ээ төрд «худалдах» хүсэлтийг гүйцэлдүүлж байгаа бололтой. “Ариутгал”-ын хэрэгцээ, хэрэглээ хоёр малчны хотонд бараг мэдрэгддэггүй.

Малын гоц халдварт шүлхий өвчний дэгдэлтийг зогсоохдоо өвчилсөн малыг эрт илрүүлж, бүрэн устгаж чадаж байгаа бол, хорио цээрийн дэглэмийг чанд хэрэгжүүлж чадаж байгаа бол вакцинжуулалтыг хэрэглэх шаардлагагүй, хэрэглэсэн ч зөвхөн голомтонд, цөөн малд нэг, хоёр удаа хэрэглэх боломжтой. Хэрэв голомт тойрсон уудам нутагт мал бүрийг 2-3 жил дараалан хэд хэдэн удаа “вакциндаж” байгаа бол хөнгөн өвчилсөн малыг устгах хэрэггүй юм.

Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бэлэн байдлыг сайжруулан вирус тээгчийг хилээрээ оруулахгүй байх, дэгдэлтийг эрт оношлон зогсоох арга хэмжээг оновчтой, шуурхай зохион байгуулж, хорио, хязгаарлалтад аль болохоор бага нутаг, цөөн хүн богино хугацаанд өртөж, цөөн мал устгаж, цөөн мал “вакциндаж” бага зардлаар голомтыг аюулгүй болгох боломж байна.

Харин шүлхийн вакцины ченжүүдэд чихдүүлсэн мэт холбогдох албаныхан ингэж ажиллаж чадахгүй байна. Шүлхийн дэгдэлт дарагдчихаад байхад шүлхийн вакцин тойрсон улс төр, мөнгөний бүлгүүд 3-4 аймгийн арав хорин сая малд вакцин тариулж чадаж байна. Шүлхийн вакцины хэрэглээ Засгийн газрын мэдэлд байна уу, эсвэл вакцины ченжүүдийн мэдэлд байна уу. Шүлхийн вакцинжуулалт малчин, мал хоёрт яаж тусч байгааг, вакцинд өртсөн нутгийн нийт хэмжээ, малын тоо ямар болоод буйг хариуцсан албатууд мэдэж байгаа болов уу.

ХХААЯ-ны мал эмнэлгийн албанаас мэдээлж буйгаар бол Монгол оронд вакцинд өртөөгүй мал байхгүй болжээ. Үхэр, хонь, ямаа жилдээ хэд хэдэн удаа вакцин тариулна. Энэ үзүүлэлтээрээ манай мал дэлхийд ч тэргүүлэхээр болжээ. Нийслэлчүүд жилдээ долоогоос найман удаа вакцинд хамрагдсан үхрийн сүү ууж, мах иддэг гээд бод доо. Тухайлбал, хот орчмын 10 настай үхэр 70-80 удаа вакцин хийлгэсэн байдаг. Ийм малын бүтээгдэхүүнийг цэвэр гэх үү. Төрийн оролцоотой, малчинд хүрдэггүй, хэрэгцээгүй, хавтгай вакцинжуулалт нь Монгол Улс харьцангуй эрүүл мал сүрэгтэй орон гэдгийг үгүйсгэж, монгол малын бүтээгдэхүүний нэр хүндийг унагаж байна.

Орчин үед вакцинжуулалт нь өвчинтэй тэмцэх цор ганц тахин шүтдэг арга биш болжээ. Вакциныг хавтгайруулж биш, онилж хэрэглэх ёстой. Түүнийг хэрэглэх нь мэргэжлийн урлаг бөгөөд мал эмнэлгийн албаны чадварыг шалгаж, илтгэдэг. Вакциныг зайлшгүй тохиолдолд зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагын саналаар төрийн шийдвэрээр хяналтын дор хэрэглэх ёстой.

Хэрэгцээгүй хавтгайрсан вакцинжуулалтаас татгалзъя. Малын дотрын халдварт хордлого, дуут хавдар, цусан халдвар, сохор догол, шөвөг яр, томуу, сахуу, иж балнад зэрэг нутгийн суурин өвчнүүдээс сэргийлэх вакцины үнэ хийгээд зардлыг малын эзэд төлдөг байх журамд шилжих цаг хэдийнэ болсныг хэлье. Ингэвэл малчид малаа ямар өвчнөөс хамгаалж ямар вакцин тариулж буйгаа, ер нь ингэх хэрэг байна уу, үгүй юү гэдгийг тунгаан боддог, саналаа илэрхийлдэг болно.

Социализмын үед бидэнд зориулж “үсэнд нь тариа хийдэг, үхсэнд нь акт бичдэг хүнийг малын эмч гэнэ” гэх тодорхойлолтыг олон түмнээс өгсөн. Малыг хувьчилснаар үхсэнд нь акт бичих тамын үүргээс салсан. Одоо вакцины хэрэглээнд төрийн оролцоог оновчтой болговол малын үсэнд нь тариа хийдэг зовлонгоос салж болохоор байна.

Өнгөөр далдалсан химийн бодисын аюул

Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН (Өнөөдөр сонин, 2007.02.14)

Химийн бодисын үйлдвэрлэлийн хэмжээ өнөөдөр 400 сая тонн болтлоо өслөө. Хүн төрөлхтөн яг одоо нэг сая орчим химийн бодис хэрэглэж байна. Үүний арваад мянга нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг бодисууд.

Өнөөдөр хорт хавдар үүсгэдэг, удаан хугацаагаар хадгалагдаж хордуулах чадвартай химийн бодис, цаашлаад хүний үр хөврөл, үр удамд хортой бодисыг үйлдвэрлэх, хэрэглээг багасгах, зогсоох, орчиндоо халгүйгээр ашиглах аргыг хамтын хүчээр шийдвэрлэхээр дэлхий нийтээрээ тэмцэж эхэллээ.

Хүнсний аюулгүй байдал тун чухал асуудлын нэг болоод байна. Харин Монголд химийн бодисын хэрэглээ, экспорт, импорт гээд аюулгүй байдлыг хангах асуудал ямар түвшинд байна вэ? Бид хоол хүнсэндээ агуулагддаг химийн бодисын хэмжээ, түүний хор нөлөөний талаар юу мэдэх билээ.

Хүн амын дунд зонхилдог архаг өвчний нэг гол шалтгаан нь зарим нэг төрлийн химийн хортой бодис, тэдгээрийг агуулсан хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой аж. Тодруулбал, хүнс тэжээлд ойролцоогоор 1000-аад төрлийн химийн бодис агуулагддаг байна. Хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүн дэх хорт үлдэгдэлд пестицид буюу хөдөө аж ахуйн зориулалттай химийн бодис, малын эм ордог. Эдгээрийн үлдэгдэл хүний организмд онцгой хортой нөлөө үзүүлдгийг Та мэдэх үү.

Хорт хавдраар жилд 3000 хүн өвчилж байна



Монголд насанд хүрсэн хүмүүсийн нас баралтын хоёр дахь үндсэн шалтгаан нь хорт хавдар болоод байна. Жилд 3000 орчим хүн энэ өвчнөөр өвчилдөг талаар судалгаа гарчээ. Үүнийг хүн амын тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт. Түүнчлэн хорт хавдраар өвчлөгсдийн 60-70 хувь нь хожуу үедээ хүрсэн буюу бүр эмчлэгдэхгүй оноштой.

Судалгаанд хорт хавдар үүсгэгч гадаад хүчин зүйлүүдээс архи, тамхитай холбоотой 30, бие махбодийн нөхөн төлжилтөөс 10, бусад хүчин зүйл 25 хувийг эзэлж байна. Харин хүнс тэжээлтэй холбоотой нь хамгийн өндөр буюу дангаараа 35 хувийг эзэлж байгаа юм.

ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургуулийн профессор Д.Дамдинсүрэн:
-Импортын бүтээгдэхүүний өнгөнд нь, гоё сав баглаа боодолд нь, эсвэл амтанд нь хүмүүс хууртаж байна. Бид импортын жимс, хүнсний ногоонд нитрит, мөн өөр төрлийн химийн бордооны үлдэгдэл илэрлээ гээд л ярьдаг. Гэтэл үүнийг таслан зогсоож чаддаггүй. Нутаг дэвсгэртээ ороод ирчихсэн хойно нь хөөцөлдөөд байдаг. Хэрвээ үнэхээр химийн бодисын агууламж их байгаа бол хилээр оруулахгүй байх ёстой. Ингэж байж л хүн амынхаа эрүүл мэндийг хамгаална шүү дээ гэв.

Хүнсний бөөний худалдааны төвлөрсөн цэгүүдэд өнгөрсөн жил 1300 гаруй нэрийн бүтээгдэхүүний чанарын баталгаажилтад шалгалт хийжээ. Шалгалтаар 110 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд 16 хувьд нь хлорт органик пестицид буюу химийн хорт бодис, 20-иод хувьд нь нитритийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсан нь тогтоогдов. Мөн импортын улаан чинжүү, улаан лооль, усан үзэм зэрэг бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байгаа нь батлагдав.

Хүнсний аюулгүй байдалд хамаатай, анхаарал татах асуудлын нэг нь яах аргагүй хиамны үйлдвэрлэл. Монголд ходоодны шарх, ходоодны хорт хавдар өндөр байгаа шалтгаан нь хиамтай ч холбоотой байж мэднэ. Хиамыг улаан болгодог гол түүхий эд нь нитрит хэмээх химийн онцгой хортой бодис. Энэ нь нитритийн бордоо байдлаар хүнсээр дамжин хүний биед шингэдэг. Эсвэл хиам үйлдвэрлэх явцад хэрэглэсэн нитрит нь организмд төрөл бүрийн нитрозолин болон хувирдаг аж. Улмаар эдгээр нь ДНХ-д нөлөөлөх замаар хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдгээрээ тун аюултай бодис.

Гэтэл хиамны ихэнх үйлдвэрт химийн бодисыг хэрэглэх технологийн горим алдагджээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хиам үйлдвэрлэдэг 40-өөд аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Үйлдвэрлэж байгаа хиамнаас 68 дээж авч нян судлалын шинжилгээ хийхэд 23 хувьд нь нянгийн тоо их, 4.4 хувьд нитрит зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарчээ.

Дээрх зөрчлүүд зөвхөн нэг удаагийн шалгалтынх. Албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид гэхэд ийм байна. Үүний цаана мөнөөх хорт хавдар үүсгэгч нитритийг ямар ч хяналтгүйгээр импортолдог, зардаг, үүнийг нь авдаг хүмүүс бий. Гэтэл үүнд нарийн шинжилгээ хийдэг лаборатори, дагаж мөрддөг тусгайлсан стандарт ч Монголд алга. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудалд ийм хайнга хандаж болно гэж үү. Хамгийн гол нь бид хиамыг хараад, амсаад эрүүл мэндэд хор аюул учруулах тунгийн химийн бодис хэдий хэр байгааг мэдэхгүй нь харамсалтай.

Түүнчлэн сүүлийн үед хиамны жижиг үйлдвэрүүд махаа арвилахын тулд ариун цэврийн цаасыг усанд дэвтээгээд хольдог тухай ч дуулдаж байна. Уг нь хиамыг лангуун дээр биш худалдааны зориулалтын хөргөгчид хадгалах учиртай. Гэтэл хүнсний захуудад хөргөгчийг зөвхөн үзэмж төдий байдлаар, хиамны лангуу болгон ашиглаж байна. Ингэж ил задгай зарсан хиамны нянгийн бохирдолт гэхэд л ганцхан хоногийн дотор хэд дахин үрждэг аж. “Хөргөгчид хийхээр хүмүүс авдаггүй, харалгүй өнгөрдөг. Ингээд ярайтал нь тавибал зарагддаг юм” хэмээн “Нарантуул” захын худалдагч ярилаа.

Үүнээс гадна лаазалсан хүнсний бүтээгдэхүүн манайд ихэвчлэн импортоор орж ирдэг. Харин тэрхүү лаазалсан савнаас хүний дотоод шүүрлийн системийг гэмтээдэг песфенол А гэдэг химийн бодис ялгардаг аж. Энэ бодис савны доторх бүтээгдэхүүнд нэвчин орж хүний нөхөн үржихүй, мэдрэлийн болон дархлааны системд нөлөөлдгийг эрдэмтэд хэдийнэ баталжээ.

Гэхдээ янз бүрийн бордоо хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн зөвхөн импортоор орж ирдэг гэвэл эндүүрэл болно. Манай улс мал аж ахуй, газар тариаланд болон мэрэгчидтэй тэмцэх зорилгоор 10 гаруй нэр төрлийн 8000 тонн химийн бодисуудыг сүүлийн хэдэн жилд импортолжээ. Эдгээрт инсектицид, гербоцид, зооцид зэрэг химийн онцгой хортой бодис байдаг. Чухамдаа энэ нь монгол хүнсний ногоонд ч бас их, бага хэмжээгээр агуулагдаж байгаа.

Дэлхийд үйлдвэрлэж байгаа антибиотикийн тэн хагасыг зөвхөн малын эм, эмчилгээнд зориулж ашигладаг гэнэ. Үүнтэй холбоотойгоор малын сүү, махан дахь эмийн үлдэгдэл нь хүнд антибиотикт тэсвэртэй өвчлөл үүсгэхэд нөлөөлдөг нь батлагдсан. Судалгаанд дурдсанаар одоогийн байдлаар дэлхийд нийт 250 үйлчлэгч бодистой 2000 гаруй нэр төрлийн малын эм, бэлдмэл үйлдвэрлэж байна. Эдгээрийн ихэнхийг хүнсэнд агуулагдахыг хориглосон. Харин Монголд малын сүү, маханд агуулагдах химийн гаралтай эм бэлдмэлд тавих хяналт бараг байхгүй гэхэд болно.

Профессор Д.Дамдинсүрэнгийн яриаг дахин сонсъё.
-Манайх хүнсний үйлдвэрийн салбараас Европын холбооны улсад ганцхан бүтээгдэхүүн гаргадаг. Энэ нь зайдас хийдэг малын өлөн гэдэс. Гэтэл манай өлөн гэдэснээс антибиотик илэрч бөөн асуудал үүссэн. Эндээс харахад дэлхийн улс орнууд хүн амынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаа нь тодорхой. Хүнсний аюулгүй байдал гэдэг тухайн улс орны үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн асуудал юм шүү гэлээ.

Европын холбооны улсууд манай урд хөршөөс импортолж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шаардлага хангахгүй байна хэмээн 2002 онд зургаан сарын хугацаагаар хориг тавьсан удаатай. Мөн Европын холбоо Япон улстай хамтарч хүнсний 50 мянган стандартыг шинээр боловсруулан мөрдөх гэж байна. Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын албан ёсны мэдээгээр химийн бодисын хордлогоор жилд 340 мянган хүн амь насаа алдаж байна. Түүнчлэн химийн бодисоос болж өвдсөн, шархадсан хүмүүсийн талаарх мэдээлэл тун бага байна. Ялангуяа Монголд.

Өнгөөр далдалсан химийн хорт бодисын замбараагүй хэрэглээ улс үндэстнийг ч мөхөлд хүргэж болно. Хоног хугацаа алдалгүй хортой, аюултай бодисын үйлдвэрлэл, импорт, хаягдал, цаашлаад химийн бодисын хэрэглээг зохицуулахыг Монголын эрдэмтэд анхааруулсаар байна. Химийн бодисын хэрэглээг хязгаарлах талд дэлхий даяар тэмцэж эхэлсэн өнөө үед Монголын төр, засаг ард түмнийхээ өмнө хүлээх ёстой үүргийн нэг яах аргагүй энэ юм.

Тэнгэрийн амьтанд мөхлийн аюул нүүрлэжээ

И.ОТГОНЖАРГАЛ (Өнөөдөр сонин, 2007.02.28)

Сүрлэг сайхан биетэй төдийгүй дэлхийд ховор хоёр бөхт тэмээн сүргийг эмгэнэлт хувь заяа тосож буйг анзаарахыг өгүүлсэн нийтлэлээ Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч П.Бадарчийн “Тэмээ” шүлгээр эхэлмээр санагдлаа. П.Бадарч энэхүү шүлгээрээ 1987 онд “Болор цом”-ын эзэн болж байсныг уран зохиол сонирхогчдын олонх санаж байгаа биз ээ.

Тэмээ ямар аугаа амьтан болохыг харуулсан 20 гаруй бадаг шүлгээс шинэ цагийн монголчууддаа иш татаж хүргэе. Түүнчлэн орчин үеийн багачуудын олонх нь хорвоод ховорхон хоёр бөхт тэмээтэй орны иргэн гэдгээ мэдэхгүй байж ч болох. XXI зуунд тэмээ ачлага уналга, хөсгөнд бараг ашиглагдахаа больсон учраас. Уг нь бол монголчууд адуу, тэмээг 6000 жилийн тэртээгээс гаршуулсан гэдэг. Тийм ч учраас морин өртөөг шуудангаас халж, галт тэрэг өртөөлөн машин тэрэгтэй залгах 1960-аад оныг хүртэл Монголын тээврийг тэмээ гэдэг тэнхлүүн амьтан залгуулж явсныг хэн хүнгүй мэднэ.

Өргөн дэлхийд ургасан өвс цэцгэн дундаас
Өвс бут шаваг шарилж аль л хатуу хүтүүгээр нь хооллох
Өлгийтэй жаахан хүүхдээ бөхнөөс нь зүүгээд нүүхэд
Өжин хөдөлгөх ижий нь юм шиг бүүвэй бүүвэй гэж алхлах
Ус нэг уугаад гарвал гурвын гурав ес хонодог
Урт холын аянд эцэж цуцсан гэж дуулдаагүй
Унаган говио орхиж нутаг ердөө сэлгээгүй

Авгай хүүхэд шаваад ноосыг нь зулгааж байхад
Ав ав гэх шиг гув гув дуугарч зогсох
Ачаа бараа тэгнэж үйлийг нь үзэж байхад
Арай л өндөрдөөд байна уу гээд өөрөө хэвтээд өгдөг
Санаа сэрэггүй тайвандаа үрээн голж мунгинахад нь
Саалийн үнэр ханхлуулсан бүсгүй хүн хөөсөлж
Салхинд ч эгшиглэдэг хуураа учирлуулан татаад эхлэхээр
Сайхан хүрэн нүднээсээ нулимс бөмбөрүүлэн гэмшдэг
Нээрээ би тэмээ гэх шиг
Нэр нь хүртэл тэмээ…

П.Бадарч “Намайг энэ шүлгийг бичихэд Монгол Улс 975 мянган тэмээтэй байсан. Тухайн онд Тэмээг өсгөн үржүүлж хайрлан хамгаалах тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарч байсан. Түүнчлэн Хэнтий, Дорноговь, Дундговь зэрэг аймагт Тэмээчдийн улсын зөвлөлгөөн хийж, улс төрийн товчооны гишүүд, тэмээ судлаач Индраа зэрэг эрдэмтэд очиж илтгэл хүртэл тавьж байлаа. Үүнээс хойш 20 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд тэмээний тоо толгой өссөнгүй, харин ч жилээс жилд уруудсаар ирлээ. Монголчууд тэмээг 12 жилд багтаж чадаагүй ч 12 жилийн бүгдийнх нь шинжийг агуулсан тухай өгүүлдэг нь тэмээнд хайртай учраас өхөөрдсөн хэрэг.

“Уйлган шарын домог”, “Сариг цагаан ингэний яриг цагаан ботго” тууль гээд манайд тэмээг магтан дуулсан аман зохиол цөөнгүй. Монголын бахархал болсон тэмээний уналга ачлагын хэрэглээ шинэ зуунд хумигдсан ч гэсэн монголчууд түүнийг бэлгэ тэмдэг гэдэг утгаар хайрлан хамгаалах ёстой. Нүүдэлчин монголчуудын нүүдлийн гол хөсөг нь тэмээ байсан. Тэмээтэй айлын нүүхийг тэнгэр мэднэ, тэмээгүй айлын нүүхийг тэмээ мэднэ гэдэг үг байж болно. Тэмээтэй айл тэнгэр сайхан болохыг харж байгаад хүссэн цагтаа нүүж болно, харин тэмээгүй айл хэчнээн тэнгэр сайхан байгаад ч тэмээ олдохоос нааш нүүж чадахгүй суудгийг хэлж байгаа юм.

Тэмээний тоо толгой жилээс жилд хорогдож байгаад миний сэтгэл эмзэглэдэг юм.Тэмээ устаж үгүй болбол Монгол тав биш, дөрвөн хошуу малтай болно. Тавын тооны бэлгэ тэмдэг үгүй болно гэсэн үг. Монгол таван хошуу малтай учраас бид таван хошууг онцолдог. Хэрвээ дөрвөн хошуу малтай болчих юм бол таван хошууны тухай ойлголт үгүй болно. Тэмээний оронд тахиа юм уу зөгийг л оруулах байх даа.Тэнгэрийн амьтан устана гэдэг төрийн далбаан дээрх соёмбыг авч хаясантай ижил гэж ойлго” гэсэн юм.

Дэлхийд 19.1 сая толгой тэмээ байгаагаас 0.8 сая орчим нь хоёр бөхт тэмээ. Хоёр бөхт тэмээний 30 гаруй хувь нь манай улсад бий. Үүнээс үзэхэд хоёр бөхт тэмээ дэлхийд ховор бөгөөд одоогоор манай улсад гол цөм нь байгааг эрдэмтэн судлаачид тэмдэглэж байна. Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Завхан зэрэг манай арав гаруй аймагт тэмээг өсгөн үржүүлдэг. Үүнээс Өмнөговь аймаг хамгийн олон буюу 70.8 мянган тэмээтэй. Өнгөрсөн оны мал тооллогын дүнгээс ажиглахад Баянхонгор, Говь-Алтай тэмээний тоо толгойг өсгөж, Дорноговь аймаг тэмээн сүргээ ганцхан жилийн дотор 3000-аар хорогдуулжээ.

Зургаан жилийн өмнө улсын хэмжээнд 285.2 мянган тэмээ байсан бол өнгөрсөн оны эцэст дээрх тоо 33 мянган толгойгоор буурчээ. Тавхан жилийн дотор шүү дээ. Энэ бас гайгүй. 2001,2002 оны жил дараалсан зудад Монголын тэмээн сүргийн тоо толгой өм цөм хорогдсон байх юм. Дээрх хоёр жилд 50 мянга орчим тэнгэрийн амьтан үхжээ. Цас зудын аюулаас гадна сүүлийн жилүүдэд монголчууд тэмээг хүнсэнд их хэрэглэх болсон нь тоо толгойн огцом уруудалтад нөлөөлж байгаа гол шалтгаан. Жилд дунджаар 12 мянган тэмээ хүнсэнд хэрэглэдэг тооцоог өнгөрсөн оны мал тооллогын комиссын мэргэжилтнүүд гаргасан байв.

Өөрөөр хэлбэл оны эхэнд тоолсон нийт тэмээний 10-13 хувийг хэрэглээнд зориулж буйг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн 2002 онд Өмнөговь аймагт болсон Тэмээ үржүүлэгчдийн улсын зөвлөлгөөний үеэр “Сүүлийн таван жилд улсын хэмжээнд 176.5 мянган ботго бойжуулж, зүй бусаар хорогдсон болон хүнсэнд хэрэглэсэн тэмээний тоо 267.2 мянгад хүрч, бойжсон ботгоноос 1.5 дахин их байна” хэмээн танилцуулсан санагдана. Харамсалтай байгаа биз. Тэмээний махны хэрэглээ борлуулалттай одоо буй 252 мянган тэмээгээ харьцуулж бодох юм бол дэлхийд ховор хоёр бөхт тэмээний 30 гаруй хувь нь Монголд байсан юм гэнэ лээ гэсэн домог л ам дамжин хоцрох цаг хугацаа ойрхон.

“Арчилгаа маллагаа муугаас хулгайд алдахаас гадна өсвөр насны ботго, тормыг чоно үлдээхгүй болсон тухай дээрх зөвлөлгөөний үеэр тэмээчид онцлон тэмдэглэж байсан. Чоно ухаантай амьтан чинь тэмээний өмнө очоод хөрвөөхөөр тэмээ их сониуч шүү дээ. Үнэртэж байгаад бариулдаг. Том тэмээ бол тэгэхгүй л дээ, ботго тором тэгж сониучирхаж байгаад чонын аманд орох нь элбэг” хэмээн тэмээчид ярьж билээ. Өмнөговь аймагт Тэмээчдийн улсын зөвлөлгөөн хийж, зөвлөмж гаргаад бүтэн дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн ч төдийлөн үр дүн харагдсангүй.

Бусад малыг бодоход махны гарц арвинтай учраас тэмээг идшинд түлхүү хэрэглэж байгаа гэж хэлж болно. Түүнчлэн тэмээ өсгөн үржүүлдэг говийн аймгууд бог мал харьцангуй цөөтэй болохоор хоттойгоосоо барих болоход тэмээн сүргээсээ зооглох төдийгүй, бэлэн мөнгөөр худалдах нь их гэнэ. Мөн тэмээ хээлээ 13 сар тээдэг учраас өсөлт удаантай амьтан. Хүнсэнд хайр найргүй хэрэглэхдээ нөхөн үйлдвэрлэл удаантайг нь умартдаг бололтой, манайхан.

Тэмээний мах үхэр, хонины мах шиг өргөн хэрэглээ болоогүй ч нэг кг нь өнөөдөр 1700-1800 төгрөг хүрчээ. Гурван жилийн өмнө хонины мах ийм л ханштай байсан. Тэмээний махны үнэ, хэрэглээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь тэмээний тоо толгой улам уруудах шалтгаан болж байгаа хэрэг. Тэмээний зогдор, шил, өвдөгний эр ноос болон их биений эм ноосны хэрэглээ дээхнэ үед их байсан. Эзэгтэй нар ширдэг, хаяавч ширэх утасныхаа ноосыг олох гэж тэмээ олонтой айлаас асууж сурагладаг байв.

Гэтэл зах зээл эхэлснээс хойш тэмээний эр ноос шиг үнэгүй, хэрэггүй зүйл үгүй болж айлууд тэмээгээ ноослохоо больсон. Эзэгтэй нар ч эр ноосыг хайхаа больж үйлдвэрийн утсаар хаяавч ширдгээ ширдэг болжээ. Өнөөдөр ноос ноолуурын үйлдвэрүүд зохих хэмжээгээр тэмээний ноосон бүтээгдэхүүн хийж байгаа ч тэмээний ноос бусад малын түүхий эдтэй харьцуулахад харьцангуй хямд байгаа гэж хэлж болно. Ингэний сүү нь гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг, эмчилгээ сувилалд ашиглахад үр дүнтэй байдаг нь анагаахын шинжлэх ухаанаар нотлогдсон ч хэрэглээ нь мөн л бага буй.

Тэмээний тоо толгойг бууруулахгүй байхын тулд үс ноос, сүүгээр нь бүтээгдэхүүн хийж, үнэд хүргэх асуудал хамгаас чухлыг мэргэжилтнүүд онцолж байна. Тэнгэрийн амьтнаа хамгаалан үржүүлэх зорилготой тав зургаан ч холбоо байдаг бололтой. Эдгээр байгууллагаас тэмээг хайрлан хамгаалах талаар дорвитой ажлыг хамтарч нэгдэн хийж байна уу гэж асуумаар. Жил бүр зохиогддог тэмээн пологоос өөр тэмээгээ жуулчид болон монголчууддаа сурталчлах арга хэмжээ алга гэлтэй. Харин ХХААЯ Тэмээний тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байгаа аж.

Энэ мэтээр Монголын нэг бахархал болсон тэнгэрийн амьтнаа идэж устгах бус, ашиг шимийг нь өөр байдлаар хүртэж улмаар тоо толгойг нь нэмэгдүүлэх цаг болжээ.

Хүнсний бүтээгдэхүүний импортыг зогсооё

И.ОТГОНЖАРГАЛ (Өнөөдөр сонин, 2007.02.14)

“Өнөөдөр” сонин хүн амын хүнсний аюулгүй байдлыг байнгын сэдвээ болгон, онцгой анхаарал хандуулахаа зарлаж байна. Эрүүл саруул амьдарч, дэгдээхэй үрсээ дэгэж дэрвэхийг харж суух нь хорвоогийн жаргал.

Тэгвэл Монгол Улсын өрх гэр болгоны өдөр тутам хэрэглэж буй бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний чанар ямар байгаа бол? Эрээн мяраан баглаа боодлын цаана хоол бус, хор байгаа юм биш биз. Бидний бэлтгэсэн сурвалжлагыг уншаарай. Энэхүү эмзэг сэдвийг “Өнөөдөр” цаашид ч үргэлжлүүлэн хөндөнө.

Тэрслүү үг

“Өнөөдөр” сонин дээрх үгийг шууд утгаар нь хэлээгүй гэдгийг уншигч Та ойлгоно биз ээ. Хүнсний аюулгүй байдал өдрөөс өдөрт алдагдаж аюулын харанга дэлдэж буй учраас хүнсний бүтээгдэхүүний импортын асуудлыг хөндөхөөс аргагүй. Импорт байх нь улсын эдийн засгийн гадаад худалдаа хийгээд үндэсний үйлдвэрийн хөгжилд хэрэгтэй.

Гэвч хаа газрын хамгийн чанаргүй хоол гэхээсээ илүү хор болсон бүтээгдэхүүн манай улсын хилээр хяналт шалгалт, хориг саадгүй нэвтэрч, монголчуудын ус уух хувь тавилангаас хумсалж байгаад асуудлын гол нь байгаа хэрэг. Харьцангуй цөөн хүн амтай Монгол Улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг импортоор хангаж, хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаа нь галт зэвсэг агссантай агаар нэгэн болой.

Шинэ цагт зах зээлийн эрэлт хэрэгцээ болон монгол хүний ходоод гэдэс импортын хоосон чанарт хүнсээр дүүрч багагүй хугацааг өнгөрөөж байгаа учраас эдүгээ манай улсад хүнсний аюулгүй байдлын асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тавигдахад хүрээд байна. Импортын татварыг уян хатан байлгах улсын бодлого бий. Гэхдээ чанаргүй хүнсний аюулаас ард түмнээ аврахын тулд хүнсний бүтээгдэхүүний импортыг зогсоох санаа өвөрлөв, бид.

Зах зээлд шилжиж байх үеийг бодоход манайх бас ч гэж дотооддоо цөөнгүй нэр төрлийн хүнс үйлдвэрлэдэг болчихлоо. Үйлдвэрлэлийг нь хөрөнгө мөнгөөр дэмжээд өгвөл ундаа, ус, талх, нарийн боовоор 2.5 сая гаруй хүн амыг хангаад байна байх шүү, дотоодынхон. Мах, төмс, давс нь хүрэлцээтэй байна. Импортыг хаачихаар хөл дээрээ тогтох гэж ядаж байгаа сүүний жижиг үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд их эрэлт хэрэгцээний хаана нь ч хүрэхгүй нь мэдээж.

Гэхдээ хүссэн үедээ биш юм аа гэхэд хөдөө гадаа яваад, хүүхэд багачуудынхаа ходоодыг хаяа нэг цайлгаад байх биз. Тэртээ тэргүй өнөөдөр импортоор төрөл бүрийн тараг, сүү орж ирж байгаа ч бид багачууддаа сүү, тараг өдөрт тогтмол уулгаж чадахгүй л байгаа шүү дээ. Байнга хэрэглээд ч хадгалалт, тээвэрлэлтийн хугацаа нь хэтэрч, чанараа алдсан эсэхийг нь мэдэхгүй юм чинь импортын цагаан идээг ахиу хэрэглэсний ач тусыг үзнэ гэж найдахад ч бэрхтэй.

Импортын хүнсний бүтээгдэхүүний чанар баталгаатай биш болохоор хоосон чанарт хүнсээр ходоодоо дүүргэж, эрүүл мэндээ хохироогоод яваад байх гэж үү. Ганган чамин сав баглаа боодлоор хуурсан импортын чанаргүй хүнсийг бид сүүлийн арав гаруй жил цатгалдталаа идэж уулаа. Хадгалалтын хугацаа нь дуусаж, тээвэрлэлтийн горим зөрчсөн чанаргүй хүнс хэрэглэж, эрүүл биеэ өвчтэй болгосон байхыг үгүйсгэх аргагүй.

Сүүлийн үед Монголд төрөл бүрийн халдварт өвчин, хортой, хоргүй хавдар нэмэгдэхийн сацуу залуужиж байгаа нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой гэсэн дүгнэлт хэдийнэ гарсан. Харамсалтай нь эмч, мэргэжилтнүүд дээрх дүгнэлтийг ил хэлэхээсээ эмээж, өөр хоорондоо ярилцахаас өөрцгүй сууна.

Одоо боллоо. Импортын чанаргүй хүнснээс татгалзаад, дотооддоо үйлдвэрлэж байгаа дээрх гол нэрийн цөөн хүнсний бүтээгдэхүүнээр болгох гээд үзье, монголчууд аа. Бид зах зээл эхлэхээс өмнө буюу импортын хүнс тоотой, тоймтой байх үед өнгө үзэмж муутай ч гэсэн гайгүй сайн чанартай дотоодын үйлдвэрийн чихэр, боовыг хэрэглээд болдог л байсан санагдана.. Ундаа, ус, гурилан бүтээгдэхүүн, мах, төмс байхад амьдраад байж болно оо. Нэгэнт импортын бүтээгдэхүүнд хаана хаанаа хяналт шалгалт хийж, стандарт мөрдүүлж чадахгүй байгаагаас хойш, буух эзэнтэй, буцах хаягтайгаар нь үндэсний үйлдвэрүүддээ чанар стандартыг сайтар мөрдүүлж, дээр дооргүй дэмжиж амьдрах нь онох вий.

Хэрвээ ингэж чадах юм бол бид эдүгээ аюулын харанга дэлдээд буй хүнсний аюулгүй байдлын асуудлаас ангижирч, ур насалж, алаг бяцхан үрстэйгээ аз жаргалтай байх бус уу.



Энэ өдрийн асуулт

Дотоодод үйлдвэрлэж байгаа хүнсний импортыг хориглох хэрэгтэй

Хүнсний бүтээгдэхүүний импортыг зогсоох асуудалтай Та санал нэгдэх үү?

Т.Дамдинсүрэн (Монголын хүнсчдийн холбооны менежер):
-Дотоодод үйлдвэрлэж болж байгаа бараа бүтээгдэхүүний импортыг хориглох хэрэгтэй. Ундаа, талх нарийн боов, жигнэмэг, сүү, төмс зэргийг үйлдвэрлэж болж байгаа шүү дээ. Хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдэх нэг гарц нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих. Импортын бараа бүтээгдэхүүний сурталчилгаа сайн учраас борлуулалт, нэр хүнд сайтай. Дотоодын барааны сурталчилгаа сул учраас хэрэглэгчдэд төдийлөн хүрч чаддаггүй.

Хүнсний аюулгүй байдалд ноцтой аюулын харанга дэлдэж байгаа нэг асуудал бол хувь хүмүүс хаана, хэзээ үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй хүнсний бүтээгдэхүүн импортолж байгаа асуудал. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Монголд хүнсний бүтээгдэхүүн экспортолж байгаа гадаад орнуудын аж ахуйн нэгжийн жагсаалт бүртгэл байх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаанд хяналт тавьж хариуцдаг улсын байгууллага байх ёстой. Өнөөдөр үнэн байдлыг хэлэхэд хүнсний бүтээгдэхүүний импорт хэн нь мэдэгдэхгүй хэдэн ченжийн гарт байна. Дотоодын үйлдвэрлэлийг огт харж үзэхгүй байна. Үндэсний үйлдвэрлэгчид ёстой бор зүрхээрээ явж байгаа.

С.Түмэнгэрэл (“Өгөөж” компанийн захирал):
-Хүнсний бүтээгдэхүүний импортыг багасгаж, чанаржуулах хэрэгтэй. Импортыг хаахтай дүйцэх арга хэмжээ бол импортын хяналтыг маш чангатгах шаардлагатай.

Мөн дотоодод үйлдвэрлэж болох бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр дотоодын үйлдвэрлэл өргөжнө, ажлын байр нэмэгдэнэ. Монголчууд тархи толгойгоо ажиллуулж юм хийж сурна. Манай импортолж байгаа хүнсний бүтээгдэхүүний ихэнх нь дор хаяж нэг сарын хугацаатай тээвэрлэгдэнэ гээд бод доо. Экологийн цэвэр бүтээгдэхүүн хэзээ ч сарын хугацаатай хадгалагдахгүй. Импортын хүнсний хадгалалтын хугацааг нь зориуд сунгах зорилгоор химийн элемент хэрэглэдэг.

С.Дэлэг /BC монгол компанийн захирал:
-Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд манайх зах зээлээ өртөг өндөртэй болгох ёстой. Өртөг өндөртэй болгоно гэдэг нь юмны үнэ нэмэхийг хэлээгүй байна, би.

Япон улс манайтай адил хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 орчим хувийг импортолдог. Тэгсэн хэрнээ тус улсад яагаад хүнсний аюулгүй байдал алдагдахгүй байна вэ. Яагаад гэвэл Япон өртөг өндөртэй зах зээлтэй орон учраас гадаад орнуудын хамгийн үнэтэй хийгээд чанартай хүнсийг импортолдог. Монгол өртөг хямдтай учраас манайхан гадаадын хамгийн хямд үнэтэй, чанаргүй бараа бүтээгдэхүүнийг авч байна.

Иргэдийнхээ цалинг нэмэгдүүлж, худалдан авах чадварыг сайжруулах учиртай. Манайд хүнсний аюулгүй байдал аюулын харанга дэлдэж байгаа. Наймаачид арай үнэтэй чанартайг нь аваад ирэхээр Монголд түүнийг нь авах чадвартай хүн алга байна шүү дээ. Тэгэхээр хамгийн чанаргүй дээр нь буухаас аргагүй болж байгаа. Зах зээлийн өртгийг өндөрсгөхийн тулд эхлээд цалингаа тэр хэмжээнд аваачих хэрэгтэй. Дараа нь чанартай үнэтэй бараа бүтээгдэхүүнээр зах зээлээ хангах ёстой.

Зохиомол хээлтүүлгийн монгол туршлага

И.ОТГОНЖАРГАЛ (Өнөөдөр сонин, 2007.02.07)

Зохиомол хээлтүүлгийн дэвшилтэт технологи,ололт амжилт, үр дүнгээрээ шинэ зуунд Франц улс дэлхийд ноёлж байна. Тус улсад сайн үүлдрийн мал болон хөврөл үр, гүн хөлдөөсөн үр үйлдвэрлэж, олон улсад захиалгаар нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг олон зуун аж ахуй нэгж, нийгэмлэг бий. Манай улс монгол малын таваарлаг чанарыг сайжруулах чиглэлээр Францын Засгийн газартай 2003 оноос хамтран ажиллаж буй.

Энэ хүрээнд Францын зүүн өмнөд хэсгийн сайн үүлдрийн мал өсгөн үржүүлдэг нэгэн нийгэмлэгийн үржлийн технологич Ги Шарбёны Монголд сүүлийн хоёр, гурван жил ажилласан. Жил бүрийн хавар, намарт ирж, Францын өндөр ашиг шимт малын гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлсэн монгол үнээнээс ямар тугал гарч вэ, төрөхийн хүндрэл байна уу, үгүй юу гэх мэт ажиглалтыг хийхээр яаран ирдэг тухайгаа тэрбээр ярьж байсан.

Түүнээс “Манай Монголд зохиомол хээлтүүлэг 1990 оноос өмнө маш сайн хөгжсөн. Харин сүүлийн арав гаруй жил уг ажил зогсонги байдалд орсон юм. Бэлтгэгдсэн эмч, мэргэжилтнүүд ч дээрх хугацаанд ажилгүй зэвэрсэн гэж хэлж болно. Танд манай хээлтүүлгийн техникчид ур чадварын хувьд ямар санагдав. Тэдэнд мэргэжлийн ямар арга ажиллагаа дутагдаж байна” хэмээн сонирхоход “Монголд зохиомол хээлтүүлгийн үйл ажиллагаа зогсонги байдалд ороод багагүй хугацаа өнгөрсөн гэхэд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь өндөр ур чадвартай юм. Би болон манай байгууллагын мэргэжилтнүүд олон оронд зохиомол хээлтүүлгийн ажлаар явдаг.

Монголын хээлтүүлгийн техникчдийн ур чадварыг үнэхээр биширч байна. Хэлсэн зүйлийг яг технологийн дагуу хийж байгаа нь надад маш таалагдсан. Зохиомол хээлтүүлгийг хөгжүүлэхэд мэргэжилтнүүдийн хувьд ямар ч хүндрэл бэрхшээл алга.

Би хамтарч ажилласан техникчдээсээ ялангуяа Жаргалант тосгоны техникч Баярцогтыг онцлох байна.
Тэр маш ур чадвартай, Францад очиж туршлага судалсан хүн” хэмээн хариулсан.

Монголд сүүлийн жилүүдэд сайн үүлдрийн мал өсгөн үржүүлэх ажил, үйлчилгээ дахин сэргэх замдаа эргэлт буцалтгүй орсон тул хөврөл үр, гүн хөлдөөсөн үр, шилмэл малын импортын тухай багагүй яригдаж буй. Үүний сацуу “Өндөр ашиг шимтэй малын үр хаанаас авч, хээлтүүлгийг хэрхэн хийх вэ. Үнэхээр хээлтүүлэг авдаг юм болов уу” гэсэн эрэлт хэрэгцээ ч нэмэгдэж байгаа. Тийм болохоор зохиомол хээлтүүлгийн технологи болон уг үйлчилгээг гардан хийдэг мэргэжилтнүүдийн тухай мэдээлэл олон нийтэд хэрэгтэй байгаа хэрэг.

Дэлхийд өндөр ашиг шимт малын үрийг гүн хөлдөөж ашиглах болон зохиомол хээлтүүлгийн гурван технологи байдаг аж. Зохиомол хээлтүүлэг буюу малын үржлийн ажил үйлчилгээ хэдэн зуун мянган жилийн хөгжлийн түүхтэй.

1960-аад он хүртэл дэлхийд үржлийн ажилд таблеткин технологи мөрдөж байжээ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл сайн үүлдрийн малын үрийг гүн хөлдөөж ашиглахдаа үрлэн эм хэлбэрээр авч хадгалдаг гэсэн үг. Үүнийг мэргэжилтнүүд Японы технологи гэж ч нэрлэдэг байна. Уг технологи 1990-ээд оныг хүртэл дэлхий нийтэд хэрэглэгдэж байв. Үүнээс гадна баруун Европын орнууд, Украйн, Молдав зэрэг оронд өнгөлсөн үрлэн буюу Харьковын технологи нэвтэрсэн.

Үүний өмнөх технологиосоо дэвшилттэй тал нь гүн хөлдөөсөн үрийн гадуур капсултай болсон. Ингээд 1990 оноос Францын гуурсан технологи нэвтэрсэн байна. Японы болон Харьковын технологийг хэрэглэхдээ гүн хөлдөөсөн үрийг 38-40 градусын халуун орчинд гэсгээж, хийдэг. Харин хамгийн сүүлийн үеийн гуурсан технологи нь гүн хөлдөөсөн үр гадна орчинтой бараг “харьцдаггүйгээрээ” онцлог дэвшилттэй тухай мэргэжилтнүүд тэмдэглэж байна.

Сүүлийн жилүүдэд манай малчдын олонх нь зохиомол хээлтүүлгийн ач холбогдол, үр дүнг мэдрэхийг хүсэж байгаа. Нэг сааманд хагас литр сүү өгдөг арван үнээтэй байснаас таваас дээш литр сүү гардаг таван үнээтэй байхыг цаг үе, зах зээл шаардаж байгаа учраас монголчууд зохиомол хээлтүүлгийг сонирхохоос аргагүй. Багаж, үр нь байвал бог, бод, гахай, шувууны алинд ч зохиомол хээлтүүлэг хийх ур чадвартай мэргэжилтнүүд бий аж.

Гагцхүү зохиомол хээлтүүлгийн захиалга, хүрээ өргөжөхийн цагт гардан хийдэг техникчид хаанаа ч хүрэлцэхгүй байж мэдэх. Сүүлийн гурван жилийн хугацаанд манайх гадаадаас нийт 20-иод мянган тун үр импортолж, зохиомол хээлтүүлэг хийжээ. Хээл авалт олон улсад 81 хувьтай байдаг бол манай улсынх 2005 онд 84.6, өнгөрсөн онд 83.9 хувьтай байгаад мал эмнэлэг, үржлийн салбарынхан олзуурхаж, гадаадын дээрх чиглэлээр хамтран ажилладаг үржүүлгийн технологчид ч өндөр сэтгэгдэлтэй байгаа аж.

Зохиомол хээлтүүлгийн мэргэжилтэн бэлтгэдэг хийгээд, уг ажил үйлчилгээг эрхэлдэг газар нь Малын удмын сангийн үндэсний төв. 1981 онд байгуулагдсан тус байгууллага өнгөрсөн хугацаанд нэрээ хэд дахин сольсноос гадна ХХААЯ-тай гурав нийлж, дөрөв салжээ. Саяхан ХХААЯ-ны харъяанд ирээд байгаа. Социализмын үед эрдэмтэн мэргэжилтэн, малчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бий болсон нарийн нарийвтар ноост хонь, нооолуурын ямаа, сүү-махны чиглэлийн цэвэр эрлийз малын тоо толгой эдүгээ 1990 оныхоос 50-85 хүртэл хувиар цөөрч, зарим сүрэг устахад хүрсэн.

Тиймээс торгон сүргийн тоо толгойг нэмэгдүүлж, үржлийн шилмэл сүргийн чанарлаг байдлыг шинэ түвшинд гаргахаар ийм үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагаа бодлого тодорхойлогч яам нь ийнхүү дэргэдээ авч байгаа бололтой. Тус төвийнхөн шинэ технологийн гүн хөлдөөсөн үрийн нэгдүгээр үеийн эрлийз 235 гунж энэ онд тугаллах тухай ярьж байлаа. Ирэх жил 400, 2009 онд 600 гунж тугаллах маягаар ашиг шим өндөртэй шилмэл үхрээр сүрэг сэлбэх нь. Өнөөдөр манайд зохиомол хээлтүүлгийн шинэ техник, арга ажиллагаанд суралцаж эзэмшсэн нийт 35 техникч бий аж.

Мөн сүүлийн хоёр жилд бод, бог малын зохиомол хээлтүүлгээр зургаан удаагийн курс зохион байгуулжээ. Фермерийн аж ахуйн тоо олширч буйн хэрээр шинэ цагийн фермерүүд зохиомол хээлтүүлгийн техникчийн мэргэжлийг эзэмших шаардлагатай болж байгаа юм. Фермерүүд 14 хоногийн сургалтад хамрагдаж техникч болох эрэлт хэрэгцээ их байгаа тухай Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Буяндалай ярьсан. 1990 оноос өмнө дээрх мэргэжлийг 45 хоногийн курсээр эзэмшүүлдэг байж.

Бүр өмнө нь буюу 1980-аад онд ОХУ-ын Улаан Үдэд гурван сарын хугацаатай сургадаг байжээ. Буяндалай хэлэхдээ “Зохиомол хээлтүүлгийн техникчийн мэргэжлийг эзэмшихэд урт хугацаа шаардлагагүй. Онол, практикаа хамт үздэг болохоор сурахад ч хэцүү биш. Тэгээд ч манайд хамгийн сүүлийн үеийн гуурсан технологиор хээлтүүлэг хийх арга ажиллагааг харуулсан видео, хуурцаг хангалттай байгаагаас гадна бидэнд зохиомол хээлтүүлгийн монгол туршлага бий” хэмээсэн. Энэ онд техникчийн сургалтыг иргэд, аж ахуй нэгжийн хүсэлтийг харгалзан бодынхыг Сэлэнгийн Цагааннуурт, богийнхыг есдүгээр сард Дархан-Уул аймагт хийх аж.

Сүүлийн таван жилд Малын удмын сангийн үндэсний төв улсаас дөрвөн сая гаруй төгрөгийн санхүүжилт авч, Сэлэнгэ, Дорнод талын үхрийн бух, Керей, Сүмбэр, Тал нутгийн цагаан хуцнаас 63.4 мянган тун үр үйлдвэрлэн хадгалж, 3000 орчим үнээ, мөн тооны хонь, 200 ямаанд гүн хөлдөөсөн үрээр хээлтүүлэг хийжээ. Үүнээс гадна өнгөрсөн онд зохиомол хээлтүүлгийн цэгийн тоог өмнөхөөс 30-аар нэмсэн нь энэ чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчин ажлын байртай болж, зохиомлоор хээл авах малын тоо өсөхөд сайнаар нөлөөлжээ.

Малын удмын сангийн үндэсний төв нь эцэг малын үрийг -196 градуст хөлдөөж, иргэд, аж ахуйн нэгжийн захиалга хүсэлтээр нийлүүлж, малын ашиг шим, чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах чиглэлээр ажил үйлчилгээ явуулах зорилттой.

Гэтэл тус төвийн ажил үйлчилгээ 1993-2002 онд үндсэндээ зогссон. Дээрх хугацаанд хээлтүүлэг хийх нь битгий хэл санд хадгалагдаж байгаа үрийг хэвийн хэмжээнд байлгахыг л чармайжээ. Бэлчээрийн мал аж ахуйтай манай орны хувьд малын удмын санг хамгаалах ажил үйлчилгээ тун чухал. Сүүүлийн үед гадаад, дотоодын өндөр ашиг шимтэй үрээр шинэчлэгдсэн. Харин удмын санд байгаа үрийг иргэд хэдэн жил хадгалж байгаа, хэр үр дүнтэй байх бол гэдэгт нэлээд эргэлздэг.

Зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээ 1990-ээд оноос зогсонги байдалд орсон учраас эргэлзэхээс ч аргагүй. Гэхдээ танд хүснэгтээр сонирхуулж байгаа Малын удмын санд хадгалагдаж байгаа гадаад, дотоодын гойд ашиг шимт малын үрийн чанарт итгэж болно. Учир нь жил гаруйн өмнө санагдана УМХГ-аас тус төвд хадгалагдаж байсан үрийг шалгаад, технологийн хоцрогдол, хадгалалтын хугацаа дууссан, ашиг шимийн үзүүлэлт нь өнөөгийн шаардлага хангахгүй болсон гэдэг дүгнэлтийг хийж 200 гаруй мянган тун үр устгасан.

Тийм болохоор малын чанараа сайжруулахын тулд малчин та өөрөө зохиомол хээлтүүлгийн техникч болох шаардлагатай. Танд зөвлөх зохиомол хээлтүүүлгийн бэлээхэн туршлага амьдралд бий.

Газар тариалангийн vйлдвэрлэлийг хөгжvvлэх тухай санал

Монголын тариаланчид, гурил vйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат агрономч, доктор Ш.Гунгаадорж

(Өнөөдөр сонин, 2006.09.14)

Монгол Улсын газар тариалан бие даасан салбар болон хөгжиж, жилд 650-900 мянган тонн ургац хураан авч, улс орныхоо дотоод хэрэгцээг бvрэн хангаж, гадаадад тариа, ногоо экспортолж байсан тvvх саяхан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн vед бvх зvйл улсаас төвлөрсөн журмаар тариалан эрхлэгчдэд улсаас тогтоосон vнээр худалдан хангаж байсан нь тогтвортой ургац авахад нөлөөлж байсан боловч хамгийн гол нь тариалан эрхлэгч аж ахуй нэгж, тариаланчид маань тариалангийн vйлдвэрлэлийг явуулах техник, технологийн горимыг нарийн чанд сахиж ёсчлон мөрдөж байсан нь тогтвортой арвин ургац авах vндсэн нөхцөл болж байсан юм.

1970-аад оноос хөрсийг эргvvлж хагалдаг системийг бvрэн халж, зурваслан тариалах, хөрсийг хавж боловсруулан тариалах шинэ технологийг бvрэн хэрэглэж, эрчимтэй технологи иж бvрэн нэвтэрсний vр дvнд 1970-аад оны сvvлч 1980-аад он бол газар тариалангийн салбар бvхэлдээ эрчимтэй хөгжлийн замд орсон vе байлаа.

Гэвч 1990-ээд оноос газар тариаланд эрчимтэй нэвтэрч байсан техник, технологи аажим аажмаар алдагдаж газар тариаланг зах зээлд шилжvvлэх бодлого тэр бvр оновчтой бус байсан зэрэг обьектив, субьектив олон хvчин зvйлээс шалтгаалж энэ салбар хvрсэн төвшингөөсөө ухраад зогсоогvй, бvр уналтын байдалд орж, 2005 нд Монгол Улс тvvхэндээ хамгийн бага ургац (70,0 гаруйхан мянган тонн) авч газар тариалан Монголд сэргэх vv мөхөх vv гэдэгт тулсан юм.

Өнгөрсөн жилvvдэд төр засаг, салбарын яам, газар тариалангийн салбарыг бас ч огт хараанаасаа гаргаагvй, хэсэгчилсэн арга хэмжээнvvдийг авсаар байсан болон тариаланч хамт олны маань элгэн халуун сэтгэл зvтгэлийн vр дvнд энэ салбар өдийг хvртэл “амьсгалсаар” байгаа нь олзуурхууштай хэрэг.

Энэ хавар Хvнс, хөдөө аж ахуйн яамны санаачилгаар тариалангийн чиглэлийн эрдэмтэн, мэргэжилтэн, төрийн бус олон нийтийн байгууллагын оролцоотойгоор газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлт хийх цогц хөтөлбөр боловсруулж, өргөн бvрэлдэхvvнээр хэлэлцэн баталж, мөрдөн, бодлогын чанартай зарим арга хэмжээ авч байгаа нь газар тариалан сэргээн хөгжих найдвар төрvvлж байна.

Тариаланг эрчимтэй эрхэлж, хөгжvvлэх нь зөвхөн тариа, ногоогоор дотоодын хvнсний хэрэгцээг хангах төдий биш хамгийн гол нь мал аж ахуйг эрчимтэй хөгжvvлэх нөхцөлийг хангах суурь vндэс болно. Таримал тэжээлийн найдвартай бат баазгvйгээр мал аж ахуйг эрчимжvvлэх зорилт хэдийд ч хэрэгжихгvй, зудын аюулаас хэзээ ч гарахгvй гэдгийг бvх төвшинд сайн ойлгож Монгол Улсад газар тариалан эрхлэн хөгжvvлэх бодлогыг явуулах учиртай.

2006 оны хувьд байгаль цаг агаарын нөхцөл vнэхээр таатай байсан. Нөгөө талаас салбарын яам, тариаланч хамт олны хамтарсан хvчин чармайлтын vр дvнд тариа ногооны ургац сайн байна. Ийм сайхан жил хэтэрхий бага талбайд тарьсан нь нэн харамсалтай. Тэгэхдээ яахав нэгэнт ургасан ургацаа хаягдалгvй хураан авч, сан хөмрөгтөө хийж авах нь чухал. Энэ жил тариа сайн байна гэдгээр газар тариалан сэргэлээ гэж vзвэл ташаа ойлголт болно. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр иймэрхvv өнгө төрхтэй яриа цухалзаж байгаа учраас би vvнийг зориуд тэмдэглэж байгаа юм. Ургац сайн байгаагаа энд тэндгvй шагшин ярихаасаа илvv энэ жилийн таатай нөхцөлд илvv ургац авах ямар боломж алдав гэдгээ шvvн ярилцвал зvйтэй мэт. Ер нь газар тариалангийн vйлдвэрлэл сэргэн хөгжиж тогтворжих нь цаг агаарын ямар ч нөхцөлд харьцангуй тогтвортой ургац авч чаддаг болсноор хэмжигдэнэ.

Хvн амаа хvнс, тэжээлээр тасралтгvй хангах, мал аж ахуйгаа эрчимтэй хөгжvvлэх тvлхvvр нөхцөл болсон газар тариалан сэргэн хөгжих нь юуны тvрvvнд тариалан эрхлэгчдийн мэдлэг, сэтгэл, зvтгэл, техник, технологийн горимыг ёсчлон мөрдөхөөс шалтгаалах боловч энэ vйлдвэрлэл хэт уналтад орсон нөхцөлд төр, засгийн оновчтой бодлого, дэмжлэг туслалцаа нэг хэсэгтээ шаардлагатай байгааг бодит байдал харуулж байна. Дээр дурьдсан зvйлvvдийг иш vндэс болгон цаашид газар тариалангийн vйлдвэрлэлийг сэргээн тогтвортой хөгжvvлэх талаар дараах саналуудыг тавьж байна.

Үvнд:
1.Газар тариалан эрхлэх бодлогыг бvсчилсэн хөгжлийн vзэл баримтлалтай нягт уялдуулан явуулж бvс бvрд тариалан эрхлэх онцлогт нийцvvлэн хөрөнгө оруулалт, зээл, санхvvгийн ялгавартай бодлого явуулах.
Сэлэнгэ, Төв, Булган, Хэнтий аймгийг таваарын vр тариа, төмс, хvнсний ногоо, Хөвсгөл, Өвөрхангай, Дорнод, Увс, Архангай аймагт таваарын vр тариа, малын тэжээл, төмс, хvнсний ногоо, Баян Өлгий, Завхан, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Сvхбаатар аймагт малын тэжээл, төмс, хvнсний ногоо тариалах чиглэл байж болох юм. Хувийн хэвшлийн аж ахуй нэгж, иргэд дээрх чиглэлийн дагуу vйлдвэрлэл эрхлэх сонголтоо хийх боломжтой.

2.Газар тариалангийн талаар баримтлах нэг гол бодлого бол тариалах талбайн хэмжээг нэг их нэмэхгvй, нэгжээс авах ургацыг нэмэгдvvлэхэд чиглэгдэх учиртай. Юуны өмнө усалгаатай тариаланг богино хугацаанд эрс нэмэгдvvлэх замаар газар тариалангийн асуудлыг шийдвэрлэж чадна.
Ойрын 15 жилд усалгаатай тариаланг 120,0 мянган га-д хvргэх зорилт тавьж, эхний 10 жилд хуучин ашиглагдаж байсан ба ашиглахад бэлтгэж байсан инженерийн болон энгийн хийцтэй 80 орчим мянган га газрыг ашиглалтад оруулж, энэ хугацаанд хайгуул судалгаа хийх замаар дараа таван жилд 40 мянган га усалгаатай талбайг ашиглалтад оруулах зорилт тавьж хэрэгжvvлэх.

Энэ бол тийм ч амаргvй бөгөөд ихээхэн хvч хөрөнгө шаардсан шахуу, том зорилт. Үvнийг барьж авч нэгэн далайлтаар шийдэхээс өөр аргагvй. Халгаад байвал газар тариалан хөгжихгvй. Уг зорилтыг шийдвэрлэж байж газар тариалангийн vйлдвэрлэл бvрэн сэргэж, энэ салбарынхан улсын гар харахгvйгээр бие даан ажиллах бvрэн боломжтой болно.

120,0 мянган га усалгаатай талбайгаас дунджаар тооцоход 480,0 мянган тонн ургац авна. Үvнээс гадна 200 орчим мянган га усалгаагvй тариалж 160 орчим мянган тонн ургац авна гэж бодвол ойрын 20 жилдээ л манай улсын хvнсний vйлдвэрvvд болон малын тэжээлийн хувьд нэг их дутагдалд орохгvй байх нөхцөл бvрдэнэ. Ийм учраас гадаад дотоодын зээл, санхvvгийн нөөцөөс энэ арга хэмжээнд хаяхаас өөр аргагvй. Хамгийн наад зах нь услалтын систем сэргээхэд улсын төсвөөс өгч буй хөрөнгийг 2-3 дахин нэмэх шаардлагатай.

3.Сvvлийн жилд газрын шинэтгэл, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал шийдэгдэж, газрын тухай болон газар өмчлөх тухай хуулиуд шинэчлэгдэж гарсан нь иргэд аж ахуйн нэгжvvдэд газартай харьцаж ашиглах шинэ боломж нээгдэн, ялангуяа сvvлийн жилvvдэд урьд тариалан эрхэлж байгаагvй аж ахуй, иргэд газар тариалан эрхлэх сонирхлыг бий болгож байгааг төрөөс зориуд дэмжиж татвар зээлийн бодлогоор урамшуулах нь газар тариалан сэргэн хөгжихөд чухал тvлхэц болно.

Мөн гадаадын хөрөнгө оруулагчид, бизнесменнvvд манай байгууллагуудтай хамтран буюу дангаараа газар эзэмшиж тариалан эрхлэх сонирхол байдгийг ч харгалзан vзэж найрсаг боломж тавьж, хөхvvлэн дэмжих бодлого явуулах нь зvйтэй байна. Тэдэнд газраа тvрээслvvлэх буюу бусад хэлбэрээр ашиглуулж, манайд тариалдаг уламжлалт таримлаас гадна гурвалжин будаа, рапс, шар буурцаг зэрэг хvнс, тэжээлийн өндөр чанартай таримал тариалж, экспортод гаргах, дайвар бvтээгдэхvvнээр нь малын тэжээл vйлдвэрлэх боломжийг ч өргөн ашиглах нь зvйтэй.

4.Бусад улс орнуудад газар тариаланг эрхлэн явуулдаг арга, шинжлэх ухаан, техникийн сvvлийн vеийн ололт амжилт, ялангуяа төрөөс баримталдаг бодлогыг мэргэжлийн групп явуулж судалж vзэх асуудал ч байж болох юм. Интернэтээр мэдээлэл авах боломж байгаа ч Монгол хvний уламжлалт заншлаар нvдээр vзэж, гараар тэмтэрч таньдаг аргыг бодолцоход ч илvvдэх юун. Үvнийг ХХААЯ л зохион байгуулаад хийчих ажил байх.

5.Газар тариалан оршин тогтнох vндсийн vндэс болсон техник, технологийн горимыг хуульчлан мөрддөг болох. Зах зээлийн нөхцөлд энэ асуудал vйлдвэрлэл эрхлэгчдэд шууд хамааралтай боловч газар тариалан олон жилийн турш уналтаас гарч чадахгvй, технологийн горим алдагдсан, энэ vед тариалан эрхлэх мэдлэг мөхөс шинэ vе гарч ирж байгаа зэрэг нь төрийн зvгээс хууль эрх зvй, эдийн засгийн механизмаар хөшvvрэгдэж нэг хэсэг хугацаанд анхааралдаа байлгах шаардлагатай байна. Энэ зорилгоор Газар тариалангийн хуульд технологийн горимын зарим асуудлыг тодруулж оруулах, ялангуяа технологи алдагдсанаас шалтгаалсан хохирлын хариуцлагыг тооцох механизмыг тодорхой болгох зэрэг асуудлыг хуульчилсан заалтыг нэмэх замаар уг хуулийг шинэчлэн найруулж гаргах.

6.Газар тариалангийн даатгалын тухай хуулийг цаг агаарын өөрчлөгдөж байгаа нөхцөлтэй уялдуулан өөрчлөн, шинэчлэн найруулах. Эсвэл Газар тариалангийн даатгалын тухай хуулийг олон улсын байгууллагын дэмжлэг туслалцаатайгаар цоо шинээр боловсруулж гаргах. Даатгалын зөв тогтолцоо бий болгох нь тариаланг сэргээн хөгжvvлэх чухал хөшvvрэг болно.

7.Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллага зах зээлд нэн удаан хөл тавьж байна. Төсөл нэрийн дор улсын төсвөөс хэдэн төгрөг авч тvvнийгээ “ мөлжиж” суудаг аргаасаа салах цаг болжээ. Улсаас ч шинжлэх ухааны байгууллагыг төсөл шалгаруулах нэрийн дор санхvvжvvлдэг аргаа өөрчилж, зах зээлийн жаяг дэгд нийцсэн аргад нэн яаралтай шилжих шаардлагатай байна. Юуны урьд эрдэм шинжилгээний нэгж байгууллага болон эрдэмтэд, аж ахуй нэгж байгууллагатай хоёрлосон, гурвалсан гэрээ байгуулах vндсэн дээр vйлдвэрлэлийн нөхцөлд судалгааны ажлаа явуулж, vр дvн, ашиг орлого, мөн хариуцлагаа ч хуваалцдаг vйл ажиллагааны хэлбэрт шилжих хэрэгтэй байна.

Америк, Канад зэрэг улсад ийм хэлбэр (фермерvvдтэй шууд ажилладаг) их байдаг юм билээ. Хэлбэр, зарчмыг авч баяжуулаад хэрэглэхэд яагаад болохгvй гэж. Үйлдвэрлэл, шинжлэх ухааныг холбосон зах зээлийн жаяг дэгд тохирсон өөр ямар арга байгааг ч хайх хэрэгтэй. Энд манай эрдэмтдийн авхаалж, самбаа, бvтээлч сэтгэлгээ, орчноо мэдрэх мэдрэмж чин сэтгэлийн хандлага л хэрэгтэй. Шинжлэх ухаантай холбоотой өөр нэг санал нь хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллага, тvvний дотор ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний байгууллагуудыг vйлдвэрлэлтэй нягт холбох чиглэлээр Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академд нэгтгэх замаар бvтцийн өөрчлөлт хийж, тvvний харьяаллыг Хvнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvний эрхлэх ажлын хvрээнд оруулах. Энэ асуудал олон жил яригдаж онцын эсэргvvцэл байдаггvй ч шийдэгдэлгvй өдийг хvрсэн. Үнэмшилтэй нотолгоо, тууштай хөөцөлдөлгөө дутсанаас биз.

8.Тариалангийн vйлдвэрлэлийн техник, технологийн бодлогыг хэрэгжvvлэх, хяналт тавих болон бvтээгдэхvvний борлуулат, экспорт, импортыг зах зээлийн эрэлт шаардлагад нийцvvлэн vйл ажиллагаагаа явуулдаг бvтэц зохион байгуулалтын цоо шинэ тогтолцоог бий болгох.
Энэ зорилгоор ХХААЯ-ны Буудайн санг яамны бvтцээс гаргаж өргөжvvлэн төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани юмуу эсвэл корпорацийн хэлбэрээр (Канадын Wheat Board-ын жижигрvvлсэн хэлбэр) зохион байгуулж ХХАА-н асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvний хариуцах ажлын хvрээнд ажиллуулах. Уг шинэ бvтэц нь техник, vр, бордоо, гербицид, усалгааны техник импортоор оруулах болон тариалангийн бvтээгдэхvvнийг худалдан авч борлуулах, тодорхой хvрээнд хөрөнгө оруулалт санхvvжилт хийх зэрэг өргөн хvрээтэй асуудлыг хариуцдаг төрийн болон хувийн хэвшлийн өмч хамтарсан байгууллага байна. Энэ асуудлыг шийдвэл өнөөгийн тулгарсан олон асуудал шийдлээ олох зам нээгдэнэ.

9.Улс орон зах зээлд шилжээд, төрийн оролцоог аль болох багасгах зах зээлийн эдийн засгийн vзэл номлолоор явж байхад энэ нөхөр төрийн оролцоо, төр засгаас авах арга хэмжээ гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ гэж эргэлзэх юмуу тавьсан асуудалд онцын ач холбогдол өгөхгvй байх хvмvvс байхыг ч би vгvйсгэхгvй. Миний хувьд зах зээлийн эдийн засгийн онолын загалмайлсан эцэг, их сэтгэгч Адам Смит болон тvvний залгамжлагч эрдэмтдийг хvндэтгэн биширч, хvлээн зөвшөөрдөг ч манай орны нөхцөл байдал ялангуяа салбарын онцлогийг бодолцон, орон зай, цаг хугацааны хувьд төрийн оролцоо нэг хэсэгтээ байх нь зvйтэй гэж vзсэнээ хэлье.

10.Тавьж буй санал болон бусад олон асуудлыг нэгтгэн нэгэн цогц асуудал болгон боловсруулах албаны хариуцлагатай хvмvvс, эрдэмтэн, мэргэдийн оролцоотой ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан ажиллуулах аваас асуудал шийдлээ олоход дөхөмтэй болох болов уу гэж бодсоноо нуулгvй хэлье.
Эрхэм хvндэт Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Ерөнхий сайд та бvхэн тавьж буй асуудалд нэн анхааралтай хандаж, мэргэн ухаандаа тунгаан шvvж, онч мэргэн санаа, шийдлээ гаргана гэдэгт гvнээ итгэж байна.

“Хөгжил” тосгон байгуулъя

Го.ЭНХТӨР (Өнөөдөр сонин, 2006.08.31)

Монгол шиг “жижиг” улс ийм олон засаг захиргааны нэгжтэй байгааг улс гvрнvvд гайхдаг юм билээ. Уг нь дэлхийн хөгжлийн чиг хандлага засаг захиргааны төвлөрсөн бvтцийг хөгжлийн зорилт болгох НҮБ-ын уриалга хэдэнтээ гарчээ.

НҮБ-ын XXI зууны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт “Том хот руу шилжин суурьших явдлыг багасгахын тулд аливаа улс орон хөдөөгийн амьжиргааны нөхцөлийг сайжруулах, ажил эрхлэлтийг нэмэгдvvлэх, бvс нутгийн төв, дагуул хотуудын хөгжлийг дэмжихийг улс орнуудын Засгийн газрын vйл ажиллагааны тулгамдсан зорилт” гэж vзээд, бvс нутгийг хөгжvvлэх асуудлаар тодорхой хөтөлбөр боловсруулж, дорвитой алхам хийхийг уриалжээ. Стамбулд болсон НҮБ-ын II бага хурлаас нутаг дэвсгэрийн тогтвортой хөгжлийг хангах нь Засгийн газрын vvрэг гэсэн шийдвэрийг бас гаргасан.

Монгол Улс хvлээсэн vvргийнхээ дагуу УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжvvлэх зорилгоор Бvсийн төв хот, тулгуур төв хот, бvлэг суурингийн тогтолцооны тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдvvлсэн. Үvнээс хойш тэр баримт бичиг эрх мэдэлтнvvдийн шvvгээнд хав дараастай хэдэн оныг vдэж, Ц.Элбэгдоржийн Засгийн газрын vед л нэг салхи vзсэн байх. Тэгээд л дахиад алга болчихсон юм байна.

Монгол Улс 340 сум, дvvрэгтэй. Тvvний нэгжид 1600 гаруй баг, хороо байдаг. Аймгийн төвөөсөө 30 хvртэл км зайтай 22, 50 хvртэл км зайтай 20, хоорондоо 30 хvртэл км зайтай 24, 50 хvртэл км зайтай 72 сум байна. Эндээс vзвэл наад зах нь 138 сумыг бусадтай нь нэгтгэх шаардлага гарч байна. Нэг аймгийн Засаг даргын Тамгын газар 55-60 хvний орон тоотой. Зөвхөн Говь-Сvмбэрийг Дорноговьтой, Орхон аймгийг Булгантай, Дархан-Уулыг Сэлэнгэ аймагтай нэгтгэхэд л багаар бодоход төсвийн орлого 14.6 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна.

340 сумаас өөрийгөө санхvvжvvлдэг нь хуруу дарам цөөхөн. Бvгд төсөв царайчилдаг юм. Сумдыг нэгтгэх өөрчлөлтөөс гарах эдийн засгийн vр дvнг одоохондоо эрдэмтэд нарийн тооцоолоогvй юм билээ. Гэхдээ эндээс дээр дурдсанаас 2-3 дахин их буюу 30-60 тэрбум төгрөгийг төсвийн санхvvжилтээс хэмнэж болох юм.

Бvсийн төв, тосгоны хөгжлийн шалгуур vзvvлэлт гэж байдаг. Бvсийн төв 100 000-аас дээш хvн амтай байж чадвал тэнд таван оноо өгнө. Энэ нь эдийн засгийн бие даасан байдлаа бvрэн хадгалж чадна гэсэн итгэлцvvр юм байна. Тосгоны хувьд дундаж нь 10-15 мянган хvн амтай бол төсвийн татаасгvйгээр биеэ даах бvрэн боломжтой аж.

Өөрөөр хэлбэл, бидэнд хөгжлийн бэлээхэн загвар байна аа. Ганцхан увайгvй төрийн тvшмэдийн өчvvхэн сонирхол л сул Монголыг маань хойш татаж байна. Хэрвээ сумдыг цөөлнө гээд УИХ-ын гишvvн яриад эхэлбэл “Манай сумыг устгах гэлээ” гээд сонгогчид нь нvvр буруулна гэдгээс л айж явдаг юм байна билээ.

Дэндvv арчаагvй ийм тvшээд эх орны хөгжилд садаа болоод байгааг шуудхан хэлье дээ. Тэгээд ч хөдөөгийн иргэдэд засаг, захиргааны бvтцийг ингэж өөрчлөх нь ашиг тустай гэдгийг хэн ч очиж ойлгуулаагvй юм байна. Сvхбаатар аймгийн Асгат сумын Засаг дарга Л.Батнацагтай энэ талаар яриа өрнvvлж байхад ийм санааг хэлж байсан.

Япончуудаас менежментийг нь гуйя
Зах зээлийн vр ашигтай нөхцөлөө дагаж л хvн амьдардаг. Тэгвэл vvнийг иргэддээ эхлээд ойлгуулах кампанит ажил зохиоё. Бас хөгжлийн загвар болсон жишиг тосгон байгуулъя.

Би нэг санаа дэвшvvлж байгааг минь эрхэм тvшээд хvлээж авна уу. Тvvнээ “Хөгжил” тосгон гэе. Төсвөөс нэг ч төгрөгийн зардал гарахгvй. Зургаан аймгийг нэгтгээд тэндээс хэмнэсэн 14 тэрбум төгрөгөөр “Хөгжил” тосгоныг байгуулж болох байх. Япончуудад санал тавьсан ч болж байна. Яагаад гэвэл тэднийх “Нэг тосгон-Нэг бvтээгдэхvvн” брэндээрээ дэлхийд алдартай загвар болж чадсан шvv дээ.

3-5 мянган хvн амтай нэг тосгон жилдээ сая гаруй жуулчин авдаг тухай тосгоны захирагч нь өнгөрсөн жил манай улсад айлчлахдаа хэлж байсан санагдана. Тэднийхээс удирдлагын менежментийг гуйя.

“Хөгжил” тосгоныг миний хувьд бодоод бараг олчихоод байгаа. Тэнд дэд бvтэц, орчин vеийн барилга, байгууламж, эрчим хvч, vзвэр, vйлчилгээ юу л хэрэгтэй байна, бvгдийг бий болгож өгнө. Хvн амын тоо 10 мянгаас доош байх ёсгvй. Нэг талхны цех ажиллуулахад өдөрт 1000 талх зарна шvv дээ.

Ийм тосгонд ТҮЦ байгуулаад ч хэрэггvй. Дэндvv жижигдэх учраас “Хөгжил” тосгонд супермаркет хэрэгтэй болно. Монголчуудын хамгийн өргөн хэрэглээний хvнсний бvтээгдэхvvн бол мах, сvv. Тэнд мах, сvvний vйлдвэрлэл ашигтай л байж таарна. Ингээд зах зээлийн өөрөө өөрийгөө хангах жинхэнэ зарчим vйлчлэх болно. Хөрөнгө оруулагчдын сонирхлыг ч бас “Хөгжил” тосгон руу хандуулж өгөх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ зөвхөн гадаадын, тэр тусмаа япончуудад санал тавих хэрэгтэй. Тэдний тосгоны хөгжил дэлхийд шилдэг нь учраас тэр.

Төрийн тvшээд сумдыг нэгтгэхээс айгаад байгаа бол “Хөгжил” тосгоныг байгуулахаас өөр зам олдохгvй. Тэнд зах зээл, орчин vеийн бvхий л vйлчилгээ байх учраас харилцан уялдаагvй салангид байдал, татаасаар аргацаадаг сэтгэлгээнээсээ татгалзана. Орон нутгийн хөгжлийн талаарх сэтгэлгээний хvрээ тэлж бvс нутгийн хэмжээд сэтгэдэг болж, зах зээлийн vр ашигтай нөхцөл бvрдэнэ. Энэ бvхний vр дvнд Засгийн газар орон нутгийн харилцаанд зарчмын томоохон өөрчлөлт гарч, төрийн харилцан адилгvй ачаалал жигдэрнэ.

Тийшээ орон нутгийн иргэд хуйларч ачааллаа даахаа больж, зах зээлийн бус өдрийн амьдралаа аргацаах гэсэн оршин суугчаар дvvрээд ирэхээр нь дараагийн “Хөгжил” тосгоныг байгуулаад өгөх хэрэгтэй. Сул Монголоо хөгжvvлж, сумдыг цөөлнө гэвэл надад ийм гарц харагдаж байна.

Хонь ховордож, цөөрч байна

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Нацагийн Логи, Бизнесийн удирдлагын магистр, докторант Далхаагийн Шинэбаяр
(Өнөөдөр сонин, 2006.10.04)

Монголчууд морьгvй малчных мохоо, хоньгvй айл хомхой гэж хонь адуугаа эрхэмлэн дээдэлж байдгаа зvйр цэцэн vгэндээ ч шvтэн биширч ярилцдаг билээ. Ялангуяа сул асгасан сувд шиг ярайж цайрч харагдан, цэлгэр уудам бэлчээр нутгийнхаа чимэг болдог хонин сvргээ сувд эрдэнэ шиг хайрлан өсгөн vржvvлж ирсэн юм. Гэтэл харамсалтай нь сvvлийн жилvvдэд уудам дэлгэр бэлчээр нутаг маань ч эвдэрч эзгvйрэн, хонин сvргийн маань тоо ч буурч монголчуудын сэтгэл санааг зvй ёсоор гонсойлгох боллоо.

Монгол тvмний минь амин тэжээл, бахархал болсоор ирсэн тvvхэн уламжлалт мал сvрэг-хонин сvргийнхээ тогтвортой хөгжлийг хангах нөхцөлийг бvрдvvлэх асуудлыг хvн бvр тал бvрээс нь авч vзэж санаа бодлоо уралдуулах цаг vе нэгэнт тулгарч ирлээ.

Хонин сvргийн тогтвортой хөгжлийн асуудалд зөвхөн тоо толгойн өсөлт төдийгvй удам угсааг нь сайжруулах, маллагааны арга ажиллагаа, аж ахуй-зохион байгуулалтыг нь боловсронгуй болгох, эрvvлжvvлэх гэх мэт бvхий л асуудлууд хамаарна.

Хонин сvргийн дотоод оновчтой бvтэц бол тvvний тогтвортой хөгжлийн vндсэн нөхцөлийн нэг билээ. Оновчтой бvтцийг нь тогтооход хонин сvргийн жилийн зохистой эргэлтийг аж ахуйн нэгж бvр хамгийн зөв хувилбараар хэрэгжvvлэх нь онцгой ач холбогдолтой. Өнөө vед бидний бахархал болдог хонин сvргийн маань дотоод бvтэц газар бvрт vлэмж эвдэрсний улмаас тvvний тоо толгой тогтвортой өсөх нь битгий хэл жилийн нь зарлагыг тухайн жилд бойжуулсан хурганы тоо нөхөж чадахаа больж, хонины тоо эрс цөөрч, нийт малын дотор тvvний эзэлж байсан байр суурь доошилж “Монгол Улс хонь гэдэг өндөр ашиг шимтэй гайхамшигтай сайхан малтай байсан юм гэнэ билээ” гэсэн тvvх л vлдэхэд хvрэх дөхөж байгаа гашуун бөгөөд vнэн бодит байдлыг хvн бvр анхаарч vзэхээс өөр аргагvй боллоо.

Бид хонин сvргийнхээ өнөө vеийн бодит тоон мэдээлэл дээр тулгуурлаж, жинхэнэ амьд баримт тvшиж, эдийн засаг-математикийн арга ашиглан зөвхөн тоон vзvvлэлтээр хийсэн судалгаа тооцоог энд толилуулж санаа бодлоо хуваалцахыг зорилоо.

Хонин сvрэг бол монгол тvмний амин зуулгын vндэс ямагт болж байсан учраас тэр нь улс орны ч, аливаа аж ахуйн нэгжийн ч, айл өрхийн ч нийт малын дотор ямагт зонхилох байр суурийг эзэлдэг байсан юм. Үvнийг дараах тоон мэдээллийн судалгаанаас тодорхой харж болно. Тухайлбал, улсын мал тооллогын дvнгээр хонь, ямаа хамтдаа нийт мал сvргийн дотор 1918 онд 75.3 хувь, 1924 онд 77.3 хувь, 1925 онд 78.5 хувийг тус тус эзэлж байсан хувь хэмжээг тав таван жилээр тооцоолон судалж vзэхэд 1926-1930 оны дунджаар 66.7 хувь, 1931-1935 оны дунджаар 60.9 хувь, 1936-1940 оны дунджаар 59.6 хувь, 1946-1950 оны дунджаар 55.9 хувь, 1951-1955 оны дунджаар 55.1 хуь, 1956-1960 оны дунджаар 53.6 хувийг тус тус эзэлж байсан ба 1991-1995 оны дунджаар 53.6 хувь, 1996-2000 оны дунджаар 45.5 хувь, 2001-2005 оны дунджаар 43.3 хувийг эзлэх болж сvvлийн жилvvдэд тvvний хувийн жин ийнхvv ямагт буурах боллоо.

Эдгээрээс vзэхэд хонины тоо сvvлийн жилvvдэд /ялангуяа 1990-ээд оны сvvлчээс эхлэн/ vлэмж буурч 1930, 1940 оны vед улсын нийт малын дотор 60 орчим хувийг эзэлж байснаа одоо 40 хvрэхгvй хувийг эзлэх болсон байна.

Хонин сvргийн маань тоонд гарч байгаа энэ бууралт нь тvvний жил бvрийн зvй бусын хорогдол өсөж, дотоодын хvнсний хэрэгцээнд бэлэнчлэн хэтэрхий олноор нь хэрэглэх болсонтой шууд холбоотой байна. Үvний улмаас сvvлийн жилvvдэд тухайн жилд гаргасан зарлагаа уг онд бойжуулсан хургаараа нөхөж чадахаа больсон байна. Тухайлбал, энэ vзvvлэлтийг арав арван жилээр судалж vзэхэд 1951-1960 оны дунджаар тухайн онд бойжуулсан хурганы тоо уг онд зvй бусаар хорогдсон болон дотоодын хvнсэнд хэрэглэсэн хонины тооноос 62 хувиар, 1961-1970 оны дунджаар 129.2 хувиар тус тус давж байсан бол 1976-1985 оны дунджаар 2.4 хувиар, 1991-2000 оны дунджаар 1.9 хувиар тус тус дутах болжээ.

Эдгээр судалгаанаас vзэхэд тухайн жилд гаргасан зарлага оны эхний хонины тоонд эзэлж байсан хувь хэмжээ 1960-аад оны vеийнхээс өнөө vед хоёр дахин илvv хувийг эзлэх болсны улмаас хонин сvргийн маань нөхөн vржих чадвар ийнхvv зогсжээ.
Бид сvvлийн 45 жилийн буюу 1960-2004 оны тоон мэдээлэлд тулгуурлан оны эцсийн хонины тооны өсөлтөд тухайн оны эхний 100 хээлтэгч тутмаас бойжуулсан хурганы тоо, уг онд зvй бусаар хорогдсон болон дотоодын хvнсэнд хэрэглэсэн хонины тоо гэсэн хvчин зvйлсийн vзvvлж буй нөлөөллийн эконометрийн шинжилгээг хийж уг нөлөөллийн зvй тогтлын математик илэрхийллээс vндэслэн хонин сvргийнхээ тооны хэтийн төлөвийн прогнозыг тооцоолж vзэхэд хонин сvргийг одоогийн эрхэлж буй маллагааны арга барилаар нь эрхлэн явуулсаар байвал ойрын жилд тvvний тоонд төдий л ахиц гарахгvй болох нь харагдаж байна.

Тиймээс хонины зvй бусын хорогдлыг бууруулахын тулд нэг талаар, хонин сvргийн өнөөгийн маллагааны арга ажилалгаанд малчдын хамтын хvч чармайлтыг нэгтгэсэн малчдын хоршоо, мал аж ахуйн фермийг зохион байгуулан нэвтрvvлж бэлчээрийн маллагааг хагас суурин маллагааны эрчимжvvлэлтийн арга ажиллагаатай нарийн мэргэжлийн удирдлагын дор чадварлагаар хослон явуулах эргэлтийн чанартай өөрчлөлт оруулах, нөгөө талаар хонины махны хэрэглээг багасгахын тулд хонины махыг орлож чадах гахай, тахиа мэтийн төрөлхийн эрчимтэй салбарыг өндөр vр ашигтай өсгөн vржvvлж, махны хэрэглээнд өргөнөөр оруулах талаар бодлогын шинж чанартай арга хэмжээг хvчтэй авч явуулах шаардлагатай болжээ.

Тvvнчлэн 100 эх тутмаас бойжуулах хурганы тоог нэмэгдvvлэхийн тулд хурганы хорогдлыг багасгах, хургаа бvрэн мэнд бойжуулах эрчимтэй арга ажиллагааг нэвтрvvлэх, өсвөр эх мал нийт сvрэгт эзлэх хувийн жинг нэмэгдvvлэхээр хонин сvргийн бvтцийг сайжруулахад төрөөс бодлогын шинж чанартай арга хэмжээг хvчтэй авч явуулах шаардлагатай болжээ. Тvvнчлэн 100 эх тутмаас бойжуулах хурганы тоог нэмэгдvvлэхийн тулд хурганы хорогдлыг багасгах, хургаа бvрэн мэнд бойжуулах эрчимтэй арга ажиллагааг нэвтрvvлэх, өсвөр эх малын нийт сvрэгт эзлэх хувийн жинг нэмэгдvvлэхээр хонин сvргийн бvтцийг сайжруулахад төрөөс бодлогын шинж чанартай арга хэмжээг яаралтай авч явуулах шаардлагатай болжээ.

Энэ нь 2005 оны улсын мал тооллогын дvнд тулгуурлан хонины нас хvйсний бvлгээрх дотоод бvтцэд улсын хэмжээгээрх нийт хонь болон хонины тоогоор нийт аймгуудын дотор I-V-т яваа Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Архангай, Увс аймгуудын хонин сvргийн бvтцэд хийсэн судалгаанаас vзэхэд хонин сvргийн тууштай өсөж vржихэд онцгой ач холбогдолтой өсвөр эх малын нийт сvргийн дотор эзлэх хувийн жин нэн доогуур, дөнгөж 21-22 хувийг л эзлэх болсонтой холбоотой байна.

Бид хонин сvргийн дотоод оновтой бvтцийг тодорхойлох зорилгоор Монгол Улсын мал аж ахуйн эрдэм шинжилгээний хvрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран хонин сvргийн оновчтой бvтцийг тодорхойлохоор тvvний нас хvйсний бvлэг тус бvрийн хонины хувьд зайлшгvй анхаарвал зохих маллагааны технологийн шаардлагууд, нас хvйсний бvлгvvд хоорондын нь зохистой харьцаануудыг vндэслэл сайтай тусгаж, тус хvрээлэнгийн туршлагын бааз 600 хонь бvхий vржлийн фермийн тоон мэдээлэлд тулгуурлаж хонин сvргийн дотоод оновчтой бvтэц, эргэлтийн эдийн засаг-математикийн загварыг боловсруулан, тооцооллыг ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Кибернетикийн тэнхмийн компьютерийн лабораторит Lindow программыг ашиглаж хийлээ. Энэ эдийн засаг-математикийн загварын оновчтой шийдээс vзэхэд хонин сvргийн дотоод оновчтой бvтцэд тvvний тогтвортой өсөлтөд vйлдвэрлэх ач холбогдолтой өсвөр эм хонь-зурсан, охин төлөгний эзлэх хувийн жин 35.1 хувь байх нь зохистой гэж тогтоогдсон юм. Тийнхvv манай улсын хонин сvргийн тогтвортой өсөлт, сvргийн дотоод бvтэц нэн алдагдаж байгаад ноцтой дvгнэлт хийж ажиллах шаардлагатай болсон нь зөвхөн тоон мэдээлэл дээр тулгуурлаж бидний хийсэн эдгээр судалгаанаас ч харагдаж байна.

Л.Батнацаг: Бvсийн хөгжлийн асуудлаар бидэнтэй ярилцаач

Го.ЭНХТӨР (2006.08.23)
Сум аймаг цөөрч сул Монгол хөгжинө ---- "Өнөөдөр"-ийн сэдэв

Сvхбаатар аймгийн Асгат сум төрvvлсэн эрдэмтэн мэргэдийнхээ тоо, чансаагаар улсдаа нэлээд дээгvvрт орох. Сvvлийн vеийн хурдан морины хорхойтнууд сонирхогчид Асгатын хурдад нvд унагаж, vнэ хайрлахаа больсон гэдэг.

Энд угшил сайтай хvлгийн дундаж ханш 10 сая төгрөгт хvрсэн гэж сумын Засаг дарга Л.Батнацаг хэллээ. Гавьяат хуульч Н.Жанцан “Улсын наадамд тvрvvлсэн морь Асгатын наадамд айрагдаж чаддаггvй юм даа” хэмээн гайхуулж байсныг санаж байна.

Сvхбаатар аймагтаа дэд бvтцийнхээ хөгжлөөр энэ сум тэргvvлдэг. Байнгын эрчим хvч, vvрэн телефон, телевизийн бvх сувгийн нэвтрvvлэг, интернэт гээд орчин vеийн харилцаа холбоо бvгд тэнд бий. 2000 оноос хойш ажил төрлөөрөө аймагтаа гурван удаа нэг, ганцхан удаа л хоёрдугаар байр эзэлж байсан хөдөлмөрч тvмэн. Тус сумын Засаг дарга Л.Батнацагтай ярилцлаа.
-2000 орчим хvн амтай сум энэ онд 90 гаруй мянган толгой мал тоолуулжээ. Ингэхэд хөдөөгийнхний амьдрал дээшилж байна уу. Гурав, дөрвөн жилийн өмнө ирж байхад сумын хэмжээнд хориодхон автомашин харагддаг байсан?
-Автомашинтай өрхийн тоо 75 болж. Нийт малчдын 70 орчим хувь нь нар, салхины эрчим хvчний эх vvсвэрээр хангагдаж, 13 мянгат малчинтай болсон. 500-гаас дээш малтай өрх 27 байна. Ядуурлыг бvрэн устгана гэж хаана байхав. Гэхдээ нэн ядуу болон ядуу өрхийн тоо эрс буурсан. Сvvлийн дөрвөн жилд 200 гаруй хvнийг тvр болон байнгын ажлын байраар хангасан бол энэ онд 57 хvнийг ажилтай болголоо. Энэ мэт ажлын ололтууд бий. Жижиг, дунд бизнес, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хоёр хувийн хvvтэй зээлийн vйлчилгээг Засаг даргын Тамгын газрын зvгээс vзvvлдэг.

-Асгат том сум биш шvv дээ. Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуваарийн талаар сvvлийн vед ярих болсон. Хэтэрхий жижиг сумдыг цөөлөх бодлого хэрэгтэй санагддаг. Гэтэл манай хөдөөгийнхөн манай сумыг устгах гэлээ гэсэн өрөөсгөл ойлголттой. Тvvнээсээ салж чадахгvй юм?
-Яг энэ асуудлаар иргэдийнхээ саналыг хоёр хувилбараар авсан. Иргэдийн санал бодлыг сонсож байхад энэ талаарх ойлголт мэдлэг, мэдээлэл тун бага байгаа нь ажиглагдсан.

Хэрвээ засаг, захиргааны нэгж өөрчлөгдсөн тохиололд аль хошуунд орвол зvгээр вэ гэхэд, иргэдийн олонх нь Хатгина хошуунд багтах саналтай байдаг юм билээ. Засаг, захиргааны бvтцийг өөрчилбөл ийм зохион байгуулалтад ороход бэлэн гэдгээ хэлж байгаа. Бvсчилсэн хөгжлийн хөтөлбөр, төвлөрлийг дэмждэг.

-Засаг даргын хувьд засаг, захиргааны бvтцийн өөрчлөлтийн талаар ямар бодолтой байдаг бол?
-Эерэг, сөрөг гэсэн хоёр тал бий. Ололттой тал гэвэл төрийн захиргааны зардал багасч, орон тоо хэмнэх наад захын боломж харагддаг. Хөгжлийн шинэ гарц, хандлага бий болгох боломжтой гэж vздэг. Гурван сумыг нийлvvллээ гэхэд бэлчээрийн маргаан байхгvй болох сайн талтай байж болох.

Харамсалтай нь бvсчилсэн хөгжлийн vзэл баримтлалын талаар орон нутагт хандсан сургалт, сурталчилгаа ерөөсөө хийгддэггvй юм. Энэ vзэл баримтлал сум, аймаг, иргэдэд ямар ач холбогдолтой юм гэдэг талаар тодорхой мэдээлэл, сурталчилгаа хэрэгтэй байдаг. Гэтэл дээгvvрээ л бvсчилсэн хөгжлийн тухай яриад байх юм байна шvv дээ. Орон нутагт хийж байгаа ажил байхгvйтэй адил. Энэ асуудлыг яривал ярьсан шиг ярих хэрэгтэй байна. Орон нутгийн удирдлага, ард иргэдэд бvсчилсэн хөгжлийн vзэл баримтлалын талаар тодорхой мэдээлэл хомс байна.

-Хотынхон сав л хийвэл улстөржиж байдаг. Харин хөдөөгийнхөн хэр нийгмийн идэвхтэй вэ. Засаг даргаа огцор гээд жагсахгvй юу?
-Ер нь бол мэдээлэл сайтай. Ялангуяа малчин өрхийн нэлээд нь сансрын антеннтай байдаг учраас биднээс ч илvv мэдээлэлтэй байдаг. Гэхдээ хотынхон шиг юм л бол улстөржөөд байхгvй л дээ. Сонгуульдаа л идэвхтэй оролцдог. Хаа ч байдаг зам тээвэр, гэрэл цахилгаан, харилцаа холбоо энд байна. Нэг vе шилжилт хөдөлгөөн их байсан. Одоо харьцангуй тогтвортой байх болсон.

Ядуурлын цөм нь сум

П.БАТТУЛГА (2006.08.23)
Сум аймаг цөөрч сул Монгол хөгжинө ---- "Өнөөдөр"-ийн сэдэв

Монголд ядуу айл олон бий. Тоймлож гаргасан тоо бараг байдаггvй тул олон л гэхээс. Юутай ч манай нийт хvн амын талаас хол илvv хувь нь ядуувтар, ядуу, нэн ядуу, туйлын ядуу аж төрж буй нь өдөр ирэх тусам улам бvр анзаарагдаад байх болж.

Хөдөө дайдын ядуурлаас зугтсан хvмvvс гэртэй нь гэрээ, гэргvй нь горьдлогоо ачаалан Улаанбаатарын хаяа бараадсаар. Ядуурал гэгч мангаагаас дайжин хар хурдаараа хэчнээн гvйвч холдож амжилгvй “юманд” тээглэн бvдэрч унаад баригдаж орхино. Ядуурал угаас өвчин юмсан бол агаар дуслаар халддаг байж таарна.

Тэгээд ч салхин хvлэгтэй тул хурдан гэдэг нь жигтэйхэн. Яаж ч мэрийгээд аймаг алгасч нvvж ирсэн борчууд хотын зах, хогийн цэг хоёрт хашигдан өнөөх мангаадаа цаламдуулна. Хvнтэй нэг л зууралдаад авсан бол хvзvvн дээр нь зайдлахаар дээшээ л авираад байна уу гэхээс сална, холдоно гэсэн төсөөлөл барагтай бол байдаггvй аж, энэ ядууралд.

Сум нь сум шиг, суурин гацаа нь хvн амьдраад байж болохоор байсансан бол юу боллоо гэж энэ олон айл өрх төв бараадаж, цагийн салхинд жиндэж суув гэж. Ерөөс Монголын ядуурлын гол цөм нь сум болж. Одоо сумдын төвд нутаг амьтай хэдэн хөгшин, “ардын засгийн газар албаны том ажил”-тай төсвийн байгууллагын албан хаагчид л vлдэж. Төв рvv тэмvvлэгчдийн дундаас амьдралаа дээшлvvлсэн нь хуруу дарам цөөн. Улам дордсон нь учиргvй олон.

Ядуу хvний хvvхэд яаж ч боловсрол эзэмших вэ дээ. Дөрвөн аргын тоо бардаггvй, нэрээ бичиж дөнгөдөггvй хvvхдvvдэд дэлхий хэмээх хvй мандал зургаан зааны нуруун дээр тогтдог юм гээд хэлчихвэл итгэхэд бэлэн байх вий. Ходоодны хоосноос толгойн хоосрол шууд хамааралтай аж. Аав ээж нь хог тvvж хоногийн хоол залгуулдаг бол vр хvvхэд нь өөр ажил хийж, их цалин авч болдог гэсэн бодол огт төрөхгvй. Иймэрхvv иддэг “хоолныхоо” (хоол гэж хэлэхэд хэцvv юмаар өл залгадаг учраас хашилтад хийлээ) хэмжээнээс ихгvй сэтгэдэг хvмvvс нийслэлийг “хашаалчихжээ”. Тэдний ирсэн зvг нь өөр өөр ч аль нэг аймгийн ямар нэг сумаас л наашилсан нь тодорхой.

Их хотын хаяа хатавч бараадаагvй зарим нь алттай байж магадгvй дов сондуулны доодхыг сөхөж vзсээр төрсөн нутгаа сохор номингийн овоолго, дайн тулааны талбар шиг болгочихсон.

XVIII зууны сvvлчээр Америкийн борчууд нэг нэг шуудай vvрч, алт хайн Аляскийг зорьсон гэдэг. Гэвч янкуудын эх орныг алт хvчирхэг болгоогvй. Харин өндөр өндөр уулсыг хэжих бизоны (зэрлэг vхрийн) жимээр төмөр зам тавьж чадсан нь л өдгөөгийн Америкийг аугаа гvрэн болгох vндсийг тавьсан. Уртсаад байна гэж хэсэг хөөрцөглөснөө урагш бараг ахиулахаа больчихоод байгаа “Мянганы зам”-ыг егөөдөөгvй ч хөгжил дэвшилд хvн ардаа хvргэх хөшvvрэг, дорвитой зоримог алхам хийж байгаа нь харагдахгvй байна, энэ эрх баригчдын зvгээс.

…2000 оны сонгуулийн vеэр Төв аймгийн баруун хэдэн суманд нэр дэвшсэн нэгэн эрхмийг дагаж хэд хоног явж билээ. Сонгогчидтой уулзах, айл өрхvvдээр нэр дэвшигч маань орж ахуй амьдралтай нь танилцах vеийнх нь гэрэл зургийг авах миний vндсэн vvрэг. Гэхдээ бас бага гэлтгvй давхар ажилтай.
Тэр нь айлд орсон “даргынхаа” дохиогоор машиныхаа хонины хонхорт байх хайрцагтай чихрээс уутанд хийж, ном хуанлийн хамт тухайн айлд өгөх. Уг нь буянтай ажил байгаа биз. Үvнийг дагалдан яваа бид хэд “балинчийн ажил” гэж нэрлэх. Тэгэж яваад Эрдэнэсант сумын төвөөс төдий холгvй нэг айлд очиж билээ.

Тэднийхээс ядуу айл байдаг л байх. Гэхдээ надтай лав таарч байгаагvй юмдаг. Навтас болсон жижиг дөрвөн ханатай гэрийн оронцогт эхнэр нөхөр хоёр найман хvvхэдтэйгээ амьдрах аж. Гэрийн эзэн бор эсгий гуталтайгаа гарч ирж, нохойгоо хорив. Тавдугаар сарын сvvл vе шvv дээ.
Эхнэр нь дээл гэж хэлэхэд хэцvv юм эгэлдэргэлжээ. Энэ арван ам бvлийн хувцастай нь л эд бололтой.

Бор гэрийн доторх бvх зvйл бор, бvр хар. Хатангир, халтар жаалуудын нvд шvд нь л гялалзана. Жил дараалан, зарим нь ч томыгоо ой хvргэж амжилгvй гарсан болов уу гэмээр найман хvvхэд томчуудын гар дагуулж харна. Энэ айлд идэх юм байтугай ус ч vгvй бололтой. Гаднаа хаврын тарваганы хөх арьс хоёрыг ч тэлжээ. Хатуухан хэлэхэд хар нохой нь эздээсээ ч цатгалан бололтой.

Гэрийн эзэн “Намар айлууд идшээ хийхэд нь хамжилцаж, толгой цувдай авдаг. Өнөө жилийн “vvц” гуравдугаар сар гаруут дууссан. Ойрдоо нохойгоороо тарвага бариулж идээд, бас ч гэж хоосон хонохгvй л байна” гэж ярих. Ичээнээсээ гарч, ороондоо гvйсэн туранхай тарваганы мах гэж дөмөгхөн айлын нохой ч тоохооргvй хар юм байдагсан. Угтаа бол тахал тэднийхээс тавхан алхмын зайд байна гэсэн vг. Энэ ч бvvр хамаагаа алдаж. Өгөөмөр нэр дэвшигчийн өгсөн шуудай будаа тэдэнд жилийнх нь хvнс шиг санагдсан байх аа. Лав л их баярлаж байсан.

Зургаан жилийн өмнө орсон энэ айлын аж амьдрал өнөөдөр дээрдсэн гэж огт бодохгvй байна. Хvvхэд нь арав хvрч, нэг аманд ногддог өдрийнх нь “хоол” л багасаа болов уу. Ядаж тарвага “нохойгоор бариулахыг” хоёр жилээр хориглочихсон. Хэрэв бvгд эрvvл саруул бол шvv дээ…

Засаг захиргааны бvтцийг өөрчилж, аймаг сумдыг цөөлөх талаар Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажилдаа орлоо гээд л нэг хэсэг шуугиснаа өнөөдөр таг болчихлоо. Бодож төлөвлөсөн, судалж тооцсон зvйл байдаг юм бол тvргэхэн ажил болгоод өгөөч. 21 аймаг 339 сумыг дөрвөн аймаг дөчин сум болгох шийдвэр гаргаад аль, УИХ-ын 75 “мангуу” минь.


“Эх орон сумаас эхэлнэ” хэлэлцvvлэгт Монгол Улсын бvх сумын төлөөлөл оролцож санал бодлоо солилцсон юм. Тэдний зармын хэлсэн vгийг товчлон хvргэж байна.

Баян-Өлгий, Буянт сум. Цэцгээ:
-Баян-Өлгий нийслэлээс хамгийн их алслагдсан аймаг. Улаанбаатар хотоос 2000 гаруй км-ийн зайтай. Хотод очиж, ирэхийн тулд нэг талдаа 93.600 төгрөгийн зардал шаардагдана. Шинжилгээ өгөх , эмнэлэгт хэвтэх зэрэг нь маш хvндрэлтэй. Бvсийн нэмэгдлийг бас энд дурдмаар байгаа юм. Сум хөгжихгvй байгаад хэт жижгэрсэн байдал их нөлөөлж байна.

Ховд, Жаргалант сум. Болд:
-Манай сум 91.7 мянган хvн амтай. 36.900 нь эмэгтэй 44.700 эрэгтэй буюу нийт хvн амын 51 хувь. Үvнээс 56.6 хувь нь 17-59 насны хөдөлмөр эрхлэх насны хvн байдаг. 44.4 хувь буюу 8653 өрх амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур амьдралтай. 3480 нь нэн ядуу. Төрийн албан хаагчийн цалин 70.000-80.000 төгрөг байдаг нь маш бага бөгөөд энэ нь хаанаа ч хvрдэггvй.

Баянхонгор, Өлзийт сум. Батжаргал:
-Цианы хvчлийн талаар хэдэн vг хэлье. Баян-Овоо сумын Цагаанцахир гэдэг газар Хятадын хөрөнгө оруулалттай алтны компани цианы хvчлээр алт угааж байгаль орчныг маш их хордуулж байна. Ойролцоох Өлзийт, Баян-Овоо, Баацагаан зэрэг сумдын иргэд энэ бодисоор хордсон усыг унданд хэрэглэж хордохоос гадна тэдний vхэр мал ч vvнээс болж маш ихээр vхэж байна. Мөн уурхайг тойрсон гар аргаар алт олборлогч 5000 гаруй иргэдийн нийгмийн асуудлыг хариуцах хvнгvй орхичихсон.

Энэ байдлыг эсэргvvцэж нутгийн 30 гаруй иргэн тэмцэхэд тэднийг баривчилж, байцааж эрхийг нь хохироож байна. Манай төр засаг гадаадын мөнгөтэй иргэдэд худалдагдаж, нутаг орон, ард иргэд, мал ахуйгаа гаргуунд нь гаргаж байгаад маш их эмзэглэж байна. Сонин хэвлэлээр энэ асуудлыг таслан зогсоосон мэтээр бодит байдлаас шал эсрэг зvйлсийг бичиж, ард иргэдийг аймшиггvйгээр хууран мэхэлж байна.

Увс, Завхан сум. Пvрэвгончиг:
-Баруун бvсийн аймгууд нийслэлээсээ алслагдсан хэрнээ нийгмийн халамж vйлчилгээ, цалин хөлс бvгд ижил байдаг. Хот ороход хоёр талдаа 200.000 төгрөг гаруй болдог. Манай сум 2500 хvнтэй. Үvнээс 100 орчим хvн ажил эрхэлдэг. Үvнээс 80 орчим нь төсвийн байгууллагад vлдэх хэд нь хувийн бизнес эрхэлдэг. Бусад нь огт ажилгvй. Эмнэлэгт гэхэд боловсон хvчин, техник тоног төхөөрөмж дутагдалтай.

Наад зах нь шvдээ авахуулахын тулд аймгийн төв орох болдог. Бvсчилсэн хөгжлийн vзэл баримтлалд vvнийг авч vзээсэй гэж хvсч байна. Бэлэн мөнгөний гачаал маш их байдаг. Сумандаа ганц ХААН банкинд бvгд өртэй. Ажилчид нь цалингийн, тэтгэврийн хэн нь тэтгэврийн, малчид нь малаа барьцаалсан зээлтэй гэх мэт. Мөн манай сумын гэрэл цахилгааны асуудал шийдэгдээгvй. Сумын хөгжлийг энэ асуудлаас эхлэх нь зөв гэж боддог. Амьдралаа дээшлvvлье, жижиг дунд vйлдвэрлэл хөгжvvлье, зээл авъя гэхээр цахилгаангvй учраас ямар ч боломж байдаггvй.

Говь-Алтай, Цээл сум. Цэдэнбал:
-Манай суманд малгvй хvн олон байна. Нийт өрхийн 70 гаруй хувь нь малгvй. Зуднаас боллоо л гэлцдэг. Малтай иргэд нь бусдаар малаа маллуулаад сардаа 40-50 мянган төгрөгийн цалин өгч, нэмж төллөх малаасаа арвыг өгөх зэргээр гэрээ хийж байна. Зээл авах боломжтой хvнд хэдэн мал аваад өгчихвөл нэгэнт л хvний мал хариулж байгаа юм чинь амархан малжих боломжтой юм.

Барьцааны хөрөнгөгvй хvмvvс зvгээр суухаас өөр аргагvй байдалд хvрдэг. Иймээс хөнгөлөлттэй зээлийг сумын иргэдэд олгоод зохих хэмжээний хяналтаа тавиад явбал зvгээр байна. Учир нь сумынхан хэн нь юу хийж чаддагийг бvгд мэддэг учраас дэмжээд, өгвөл иргэд боломжийн амьдраад байх нөхцөл бvрдэнэ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг боловсронгуй болгох нь хөгжлийн боломжийг нэмэгдvvлнэ

(2006.04.19)
Сум, аймаг цөөрч, сул монгол хөгжинө-�Өнөөдөр�-ийн сэдэв

ШУА-ийн Үндэсний хөгжлийн хvрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишvvн, доктор, профессор Ц.Сvхбаатартай хийсэн ярилцлагаа толилуулъя.

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх тухай асуудал нэг хэсэг оволзож ирснээ намжчихсан. Харин Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-ын энэ чуулганы нээлт дээр хэлсэн vгэндээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид реформ хийх, удирдлагын шат дамжлагыг цөөлөх асуудлыг хэрэгжvvлж эхлэхийг УИХ, Засгийн газарт хандан санал болголоо. Чухам энэ асуудлыг хөндөж тантай ярилцах гэсэн юм.
-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарьт шинэчлэлт хийх нийгмийн болон зах зээлийн хөгжлийн� бодит шаардлага бий болоод байна.� Яагаад гэвэл энэ талаар эдийн засаг, нийгмийн эрс өөр бодлого баримталдаг нийгмийн харилцаанд бид шилжээд 16 жил өнгөрлөө. Харин дорвитой ажил хийсэнгvй.

Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тvvний удирдлагын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр� засаг захиргааны� хувьд аймаг, нийслэл, аймаг нь сумдад,� сум нь багт, нийслэл нь дvvрэгт, дvvрэг нь хороодод хуваагддаг. Мөн аймаг, нийслэл, сум, дvvрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг vvрэг, өөрийн удирдлага бvхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор гэж тодорхойлсон юм.

Одоо Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь нь 21 аймаг, нийслэл хот, 329 сум, есөн дvvрэг, 1573 баг, 117 хорооноос бvрдэж байгаа юм.

Дэлхийн хөгжиж буй улс орнууд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал ач холбогдол бvхий� арга хэрэгсэл болгон ашиглаж байдаг юм. Иймээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь байгаль, эдийн засаг, нийгмийн цогц болохын хувьд зах зээлийн харилцааны нөхцөлд жинхэнэ агуулгаараа vйлчлэж байх� явдал манай орны хувьд нэн чухал болж байна.

Өөрөөр хэлбэл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг боловсронгуй болгосноор хөгжлийн нөөц боломжийг илvv vр дvнтэй, зохистой ашиглах боломж нөхцлийг нээх, бvрдvvлэх хэрэгтэй юм. Энэ боломжийг бид ашиглахгvй байгаа төдийгvй хөгжилд тээр болж байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуучирсан хуваарийг өөрчлөх талаар судалгаа дvгнэлт хийх ажил хоцорч байна. Тухайлбал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг шинэчлэх асуудал нь зөвхөн аймаг, сумдыг нэгтгэх тухай механик ойлголт байж таарахгvй.

-Манай улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьт өөрийн онцлог гэж байна уу?
-Монголчуудын төрт ёсны нэг чухал бvрэлдэхvvн хэсэг болох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тvvний хуваарь эртний Хvннv гvрнээс эхтэй юм. Хvннv гvрэн нутаг дэвсгэр, хvн амаа Зvvн, Баруун, Төв гэж гурван хэсэг болгон 24 аймагт хуваарилсан байдаг. Их Монгол Улсын vед монгол нутгийг мөн Зvvн, Баруун, Төв хэсэгт хувааж, дотор нь тvмт, мянгат, зуут, аравтын зохион байгуулалттай байсан.
Манжийн нөлөөнд байх vед Монгол орны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг бутарган жижиглэж 150 орчим хошуу, шавь, отогтой болгосон юм.�

1930 онд хуралдсан Улсын VI Их хурлаас Монгол улсын нутаг дэвсгэрийн хуваарийг газар зvй, эдийн засгийн чиглэлээр ангилж, орон нутгийн засаг захиргааг шинэчлэх шийдвэр гаргасан. Үvгээр 13 аймагтай болж, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжvvд аймаг, хошуу, сум, хорин гэсэн дөрвөн шатлалтай� байсныг өөрчилж, аймаг, сум, баг гэсэн гурван шатлалтай болгосон юм. Энэ vеэс хvн амын нягтаршилт, аж ахуй эрхлэх байдал, байгалийн хvчин зvйлсийг харгалзсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь тогтоох ажил эхэлсэн гэж vзэж болох юм.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн одоогийн хуваарийн дутагдалтай тал нь юунд байна гэж Та vзэж байна вэ?
-1992 оноос буюу шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хvрээнд өөрчлөлт хийхдээ орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжvvлэхэд тvлхvv анхаарч, харин засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэн сайжруулах ажил vндсэндээ орхигдсон.

Анхаарал татаж байгаа� хамгийн гол асуудал бол одоогийн аймаг, сумдын чадавхи сул, хvн амын тоо цөөн, зах зээлийн багтаамж бага байгаатай холбоотойгоор эрэлт, нийлvvлэлтэд� тулгуурласан зах зээлийн эдийн засгийн хуулиуд жинхэнэ агуулгаараа vйлчлэх нөхцөл боломж хомс байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийг бий болгох, vйлдвэрлэл vйлчилгээг өргөжvvлэх, салбарын зохистой бvтэц бvрдvvлэх боломжгvй байгаа юм.

Судалгаанаас vзэхэд 2500-гаас доош хvн амтай сумдад жижиг, дунд vйлдвэрлэл, vйлчилгээ хөгжих зах зээлийн багтаамж бvрдэхгvй байгаа юм. Жижиг сумын төвд дэлгvvр, ТҮЦ зэрэг өрхийн жижиг бизнес зонхилж байна.

Үvнээс гадна аймаг, сумдын боловсрол, эрvvл мэнд, төрийн vйлчилгээг vзvvлэхдээ чанар, хvртээмжийг нь сайжруулах, хөрөнгө, төсвийг оновчтой хуваарилахад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн олон жижиг нэгжvvдтэй байх нь тодорхой бэрхшээлvvдийг бий болгоно. Энэхvv хэт жижгэрсэн хуваарь нь эдийн засгийг эрчимжvvлэх, хvн амын нийгмийн хөгжлийг тэтгэх хvчин зvйл болж чадахгvй байна.

Гэтэл зах зээлийн нийгэм нь хvн амын тодорхой төвлөрлийг шаарддаг, тэр төвлөрлөөс зах зээлийн эрэлт хэрэгцээ бий болж vйлдвэрлэл, vйлчилгээ өргөжин хөгждөг байна. Үvнийг дагаж� ажилгvйдэл, ядуурлын асуудлыг шийдвэрлэж, хvн амын амьжиргааны тvвшин дээшилдэг зvй тогтолтой.

1990 оноос хойш засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг шинжлэх ухааны vндэслэлтэй судлан тогтоох, шинэчлэх ажлыг хийхийн оронд харин ч төрийн наадам хийх боломжгvй шахуу хvн амтай сумдыг нэмж байгуулснаар улс, орон нутгийн төсвийн ачааллыг нэмэгдvvлсэн байна.

Нэг хvн амд ногдох орон нутгийн төсвийн орлого, зарлага аймгууд хооронд ихээхэн ялгаатай байна. Хамгийн цөөн хvн амтай Говь-Сvмбэр аймгийн нэг хvн амд ногдох төсвийн зарлага хамгийн олон хvн амтай Хөвсгөл аймгийнхаас 2,3 дахин их байна. Энэ харьцаа сумдад бvр их ажиглагдана. 1400 хvн амтай Төв аймгийн Баянхангай сумын нэг хvнд ногдох төсвийн зарлага нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумынхаас даруй 3,5 дахин их байх жишээтэй.

Иймээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг хvн төвтэй хөгжлийн бодлого хэрэгжvvлж байгаа төр засгийн бодлоготой уялдуулж, орон нутгийн бие даан хөгжих чадавхийг нь дэмжиж өнөөгийн зах зээлийн эдийн засгийн харилцаанд зохицуулан шинэчлэн зохион байгуулах шаардлага амьдралаас урган гарч байна. Ялангуяа, засаг захиргааны vvрэг давамгайлсан нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг эдийн засгийн хөгжил, нийгмийн шаардлага, аж ахуйн vvрэгтэй хосолсон байдалд оруулах хэрэгтэй байна.� Мөн хөдөөгийн хvн амд vзvvлэх боловсрол, эрvvл мэнд, соёл, ахуйн болон банк, санхvvгийн vйлчилгээг оновчтой байршуулах шаардлага ч тавигдаж байгааг хэлэх хэрэгтэй.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэх талаар санал боловсруулах ажил тvрvvчийн Засгийн газрын vед нэлээд эрчимтэй байсан. Аймаг, хошуудын хуучин нэрийг сэргээсэн газрын зураг ч vйлдсэн байсан. Тэгээд юу болсон бэ?
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэх санал боловсруулах ажлын хэсгийг өмнөх Ерөнхийлөгч, Засгийн газраас байгуулан ажиллуулж байсан. Нилээд судалгаа хийж, хурал зөвлөгөөн зохион байгуулж санал авсан байх.

Энэ ажлыг хийхдээ дэлхийн улс орнуудын хөгжлийн хандлагыг харгалзан одоо байгаа аймгуудын бvтэц, зохион байгуулалтыг хадгалж, Засгийн газраас баталсан шинжлэх ухааны арга зvй, vндэслэлээр боловсруулсан нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг иж бvрэн хамарсан бvсчилсэн хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг боловсруулах шаардлагатай гэж бодож байна.

Зөвхөн хvн амын тоо, тvvхэн уламжлал, байгаль орчны өөрчлөлт, бэлчээрийн мал аж ахуйг тvлхvv харгалзсан хэлбэрээр уг ажлыг зохион байгуулж болохгvй. Санал боловсруулах ажлын хэсгээс хэвлvvлж тараасан газрын зургаас харахад санал болгосон дөрвөн том аймгийн нутаг дэвсгэр нь Монгол Улсын Баруун, Хангай,� Төв, Зvvн бvсийн нутаг дэвсгэртэй бараг давхцаж байсан.

Гэхдээ баруун бvсийн тулгуур төв Улиастай хотыг� Сайн ноён хан аймагт, хангайн бvсийн тулгуур төв Хархорин хотыг Тvшээт хан аймагт оруулж зурсан нь өнөөгийн Монгол Улсын, тэр тусмаа тухайн бvс нутгийн иргэдийн ой ухаанд тусахааргvй зvйл л дээ. Манжийн колоничлогчдоос угсаа залгамжилсан монгол ноёдын нэрээр нэрлэж байгуулсан хошуудын нэрийг нь уламжлал гэдгээр хvлээн авдаг юмаа гэхэд хошуу нь тухайн орчныхоо сумдын зах зээл, эдийн засаг, нийгмийн хөгжлийн төв болгох ажлыг захиргааны аргаар� тулган хvлээлгэж болохгvй.�

Зах зээл,тvvнийг дагасан тогтолцоо нь өөрийн хуулиар, эрэлт, нийлvvлэлт, байршлыг зохицуулдаг зvй тогтлоороо төвлөрлийг бий болгодог жамтай. Хангайн бvсэд хамрагдаж байгаа аймаг, сумдын� сvvлийн 16 жилийн хvн амын төвлөрлийн байдлыг судалж vзэхэд зөвхөн Мөрөн хот 45000 хvн амтай болж өргөжиж байхад бусад аймаг, сумдын төвд хvн амын мэдэгдэхvйц төвлөрөл бус харин ч цөөрөх хандлага ажиглагдаж байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэх ажлыг сэтгэлийн хөдлөл, мөрөөдлөөр хийдэг юм биш. Үvнийг шинжлэх ухааны тодорхой vзэл баримтлал, онол, аргачлал, арга зvйд тулгуурлан судалгаа шинжилгээний томоохон ажлын vр дvнд хийх ёстой. Энэ ажилд ШУА-ийн Үндэсний хөгжлийн хvрээлэнгийн эрдэмтдийн хvч, мэдээллийн санг ашиглах нь зvйтэй гэж vзэж байна.

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэхийн тулд нэн тэргvvнд ямар ажил� хийх ёстой вэ?
-Энэ ажлын төсөл, судалгааг төрийн болон иргэний нийгмийн оролцоотойгоор Монгол Улсын болон бvс нутгийн хөгжлийн бодлого судалдаг, хөтөлбөр боловсруулдаг эрдэм шинжилгээний байгууллага гvйцэтгэх нь зvйтэй.� Өөрөөр хэлбэл улс орон, бvс нутгийн хөгжлийн ирээдvйг харж боловсруулна гэсэн vг.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг шинэчлэхдээ Монгол Улсын бvсчилсэн хөгжлийн талаар олон жилийн турш нэгэнт хийгээд байгаа vзэл баримтлал, хууль тогтоомж, хөтөлбөр төслvvдийг судалж, тvvнд тулгуурлах ёстой. Монгол Улсын vндэсний хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажилтай уялдуулан зохион байгуулах ёстой.

Эдийн засаг, зах зээлийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх талаар сумдын гаргаж байгаа санал санаачилгууд, ялангуяа сумдын эдийн засаг, зах зээлийн бичил бvс байгуулах, хамтран ажиллах талаар хийж байгаа ажлуудыг судалж уялдуулах ёстой. Нутаг� залгаа сумдыг байгалийн болон уламжлалт vйлдвэрлэлийн нөөц, дэд бvтцийн уялдаа холбоо болон зах зээлийн таатай нөхцөл, тулгамдаж байгаа шийдвэрлэвэл зохих нийтлэг� асуудлуудыг хэрэгжvvлэхийн тулд бичил бvсээр хамтран ажиллах хууль эрх зvйн болон эдийн засгийн хөшvvргvvдийг хэрэглэж болох юм.

Энэ талаар жишээ хэлэхэд 2000-2004 онд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас иргэдийнхээ саналын дагуу Хөвсгөл аймгийг 2020 он хvртэл бvсчилэн хөгжvvлэх хөтөлбөр боловсруулж тvvндээ Алаг-Эрдэнэ, Баянзvрх, Ренчинлхvмбэ, Улаан-Уул, Ханх, Хатгал, Цагааннуур, Чандмань-Өндөр сумдыг аялал жуулчлалын бvс, Их Уул, Рашаант, Тариалан, Цагаан-Үvр, Эрдэнэбулган зэрэг олон голын сав нутгийг газар тариалангийн бичил бvс болгон хөгжvvлэхээр төлөвлөсөн байсан. Үvнийг зөв зvйтэй ажил гэж бодож байна.

Өнөөгийн Монголын хvн амын хөгжлийн бодлогод угсаатны бvтэц харгалзан� ястан, хамаатнаар нь хошуу байгуулж цус ойртуулах бодлого явуулах уу, эсвэл аялал жуулчлал хөгжvvлэх сvлжээ байгуулж тохиромжтой сумдыг хоршуулан ажиллуулж аялал жуулчлалын бичил бvс хөгжvvлэх vv гэдгийг бодолцох хэрэгтэй болов уу.

Мөн хэт жижиг сумдыг нэгтгэх, vvнд ялангуяа аймгийн төв, томоохон суурин газрын дэргэд хаяа нийлэн байгаа эзэнгvй шахам болсон сумдыг нэн даруй хамруулах, сумдыг дунджаар 5-аас доошгvй багтай байхаар зохион байгуулах, хvн амд vзvvлэх төрийн болон эмнэлэг, боловсролын vйлчилгээний стандартыг аль болохоор харгалзах, сум, орон нутгийн төсвийн орлого бvрдэх боломж нөхцлийг хангаж чадах хэмжээний орон нутгийн бие даасан байдлыг хангах эдийн засаг, татварын хөшvvргийг өөрчилж өөрийгөө санхvvжvvлэх асуудлыг шийдвэрлэх зэргээр олон� хvчин зvйлсийн нөлөөллийг судалж тооцох шаардлагатай байна.

Мөн Монгол Улсын эдийн засгийн бvсчлэл, эдийн засаг, худалдааны чөлөөт бvс, бvсийн тулгуур төв хотууд, ойрын vед ашиглах ашигт малтмалын томоохон орд газрууд, зам харилцааны нэгдсэн сvлжээний орчин� зэрэг олон хvчин зvйлсийг мөн бодолцож, тооцож vзэх хэрэгтэй.

Ялангуяа Монгол Улсын vндэсний хөгжлийн болон бvсчилсэн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг амжилттай хэрэгжvvлэхийн тулд бvсvvдийн нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд зохион байгуулж, бvсvvдийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах ажлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай.

Ингэснээр нэмэлт зардал, орон тоо гаргахгvйгээр бvс нутгийн хэмжээний эдийн засаг, нийгэм, байгаль орчны хамгааллын асуудлыг бvсийн захиргаанд төвлөрvvлж зохион байгуулах, яамд, агентлагийн орон нутгийн бодлого, зохицуулалтын vйл ажиллагааг бvсэд шилжvvлэх боломж бvрдэх юм.

Мөн бvсийн гадаад харилцааг хөгжvvлэх, хөгжлийн банк байгуулах, аж ахуйн нэгж, компаниуд корпораци, группийн хэлбэрээр зохион байгуулагдан ажиллах, бvсийн зах зээлийн дотоод сvлжээ бvрэлдэн бий болоход таатай нөлөө vзvvлнэ. Үvнээс гадна төвлөрлийг сааруулах, орон нутгийн бие даасан байдлыг� нэмэгдvvлэх, орон нутгийн өөрөө өөрийгөө зохицуулах эрх хэмжээ жинхэнэ ёсоор хэрэгжих� боломж бvрдэх болно.

Алтыг нь аваад авдрыг нь гэгчээр

И.РЭНЧИНХАНД (2005.11.29)
Мартагдсан хөдөө: СУМ
�Өнөөдөр� -ийн хэлэлцvvлэг�

Говьд бараг л намраараа байна. Дулаан байгаагаас мах хөлдөхгvй учир айлууд өвлийн хvнсээ базааж чадахгvй байцгаана. Энэ янзаараа бол буур ч олигтой орохгvй байж мэднэ гэх vгс сонсогдоно. Өвлийн эхэн сар тэг дундаасаа өнгөрч байхад Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт очиход байдал иймэрхvv байсан юм.

Мандал-Овоо сум аймгийнхаа төвөөс хойш 100 км зайд байдаг юм байна. Том сум биш юм. 2000 гаруйхан хvн, 84 мянган малтай, нутаг дэвсгэр, засаг захиргааны цомхон нэгж. Найман жилийн дунд сургууль, хvний их эмчийн болон холбооны салбартай. Сумын төв нь байнгын гэрэл цахилгаангvй болохоор ямар нэг vйлдвэрлэл vйлчилгээ эрхлэх боломж эндхийнхэнд байхгvй гэж хэлж болно.

Өдий vед нар 17.00�цаг жаахан өнгөрөөгөөд шингэж�буй. Үvнээс хойш бараг гурван цаг өнгөрөөж байж мотор асаасанаар сумын төв гэрэлтэй болж, “амь” орно. Энэ хооронд лаа барьцгаана. 20.00 цагаас өмнө гэрлээ асаагаад, 24.00 цагаас хойш унтраагаад байвал төсвийн хэдэн төгрөг нь эрт дуусч бvрмөсөн харанхуй сууцгаахад хvрнэ. Манай улсын 300 гаруй сумын ихэнх нь ер нь ийм янзтай шvv дээ.

Гэхдээ бусдаасаа ялгагдах юм Дундговийн Мандал-Овоо суманд бас байна. Тэр нь юуны урьд энд vйл ажиллагаа явуулж буй алтны vйлдвэр. Сумынх нь төвөөс 40 гаруй км зайд энэ vйлдвэр бий. Яг алтны хvдэр олборлодог орд нь vйлдвэрээсээ 16 км хол байх юм.

Энэ vйлдвэрийг нутгийн ард эхлээд тэнгэрийн хишиг мэт vзэж, ийм баялагтай газрын эзэн болгосон бурханд баярлаж байж. Үйлдвэрээс энэ буурай сумынхан их ч зvйл хvсч байдаг аж. Газар� нутаг дээр минь vйлдвэрээ барьж, баялгийг нь олборлож байгаагийн хувьд нутгийн бидэнд өглөг буянаа хайрлах байх, өгөөж хаялгыг нь хvртэх байх. Сум орныг маань өөд татахад тус нэмэр болох биз гэж тэд бодож сууцгаана.

Гэвч уг vйлдвэр гравитацийн гэх аргаар�хоёр жил алт�олборлохдоо мандал-овоочуудад тийм ч өглөгч байсангvй. Хуулийн дагуу ус ашиглалтын төлбөрт таван сая, газар ашигласных� гэж 500 мянган төгрөг жилд өгнө. Байгальд нь нөхөн сэргээлт ер хийсэнгvй.� Үvнд л нутгийнхан их харамсаж байна. Ном журмаараа бол олборлох хийгээд нөхөн сэргээх ажил зэрэг явж байх ёстой. Тэгээд жилийн эцэс болоход ашигласан нийт талбайнхаа 50-иас доошгvй хувьд нь нөхөн сэргээлт хийчихсэн байх учиртай гэж� мэргэжлийн хvмvvс ярьж байна.

Алт олборлох зөвшөөрөл олгосон яам газрууд vйлдвэрийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг нь жил тутам баталж өгөхдөө нөхөн сэргээлтийн ажлыг нь нэн тэргvvнд харгалзан vзэж байх ёстой аж. Тэгвэл “Монгол газар” компанийн “охин”-”Эм Жи Эйч” компани эндээс алт олборлоод хоёр жил болоход нөхөн сэргээлт ер хийгээгvй гэж Мандал-Овоо сумын Засаг дарга Н.Жамъянхорол, байгаль орчны хяналтын байцаагч П.Энхбаатар нар ярьж байлаа.

Хэрэв өнгөрсөн хугацаанд vнэхээр нөхөн сэргээлт хийгээгvй юм бол дээр өгvvлсэн төлөвлөгөө, хөтөлбөрийг нь юуг vндэслэж баталж өгөөд байдаг юм бол? Эсвэл тус vйлдвэр ийм төлөвлөгөө, хөтөлбөргvй ажиллаад байдаг юм болов уу?

Хvдэр баяжуулах vйлдвэр байгаа газар нь Олон-Овоот гэх нэртэй ч орд буй нутгийг Ханын хэц (хяр) гэдэг юм байна. Хvрэн өнгийн хадтай хяр, дэл бvхий газар юм. Эндхийн хөрс ялангуяа алт олборлож буй орд газрынхаа орчимд их суларч байна. Арга ч vгvй биз, алт олборлогчид хоёр зориулалтаар хөрсийг дэлбэлэх юм. Алт бvхий хvдэртээ хvрэхийн тулд хөрсийг нь дэлбэлж сулладаг юм байна. Хөрсийг нь 10 метр ухаж (хуулж) байж алттай хvдэртээ хvрдэг гэж байгаа. Цааш нь хvдрээ бутлах гэж бvр хvчтэй дэлбэлдэг аж.

“Монгол газар” компани 28 сая төгрөг зарж vйлдвэр хийгээд ордын хооронд 16 км урт сайжруулсан шороон зам тавьжээ. Тvvгээр нь хvнд даацын машинууд давхихаар тоос ер бусын их босно. Орд газар орчимдоо бол шороо нь яг хамрын тамхи шиг наанги. Тийм шороо vлээхэд л бужигнана.

Биднийг тэнд байх тогтуун орой тэр хөндий бvхэлдээ тоос болсон байв. Хөл татарснаас хэзээ хойно ч тоос нь салхинд хийсэхгvй, яг л уулын бэлд vvл суучихсан мэт суунагласаар байна лээ. Энэ бол ганцхан оройн дvр зураг. Нутгийн нэг жолооч “Манай эндхийн сийрэг, тачир ургамал ийм тоосыг яаж даах вэ дээ” хэмээн харамсан хэлж байсан.

Тэгэхлээр алтанд нь шунасан хvмvvс байгальд нь нөхөн сэргээлт хийлгvй� төнхсөөр байх юм бол Ханын хэц бvхэлдээ нарийн тvйрэнд дарагдсан, өвс ургамалгvй, өнгө зvсгvй vхмэл газар болж хувирах аюул холгvй л болов уу. Жолоочийн vг ч vvнийг хэлэх мэт. Тэгвэл энэ сайхан нутагт хvн, мал битгий хэл оготно зурам ч байхад бэрх болно биз ээ. Гэтэл энэ Баянхошуу багийн� нутгийн 70-80 хувь нь ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөлд өртсөн гэж байгаа.

Ханын хэц гэхээр онцгой� ашиг шимтэй, Монгол Улс даяар алдартай тэмээний угшлын тухай бодол манай уншигчдын толгойд орж ирж буй байх.� Тэмээний тэр угшил энэ нутгийнх. Тэгээд бид тэр тэмээг “Ханын хэцийн хvрэн” гэж ярьсаар ирсэн шvv� дээ.� Тэр тэмээний� гол нутаг нь энэ хэц юм байна. Мандал-Овоо сум тэмээнийхээ тоогоор олон жил аймагтаа тэргvvлж явснаа өнгөрсөн оноос хоёрдугаарт орох болжээ. “Тэмээ маань сургалтын төлбөр болоод байх болсон” гэж Н.Жамъянхорол дарга хэлж байсан.

Тэмээгээ төхөөрч, махыг нь зарж мөнгө болгоод тvvгээр нь зардал хийж хvvхдvvдээ сургуульд сургаж байна гэсэн� vг л дээ. Харамсалтай нь жилд дор хаяж нэг тэмээ гарздаж сурсан залуус нь эх нутагтаа эргэн ирж эрдэм чадлаа харуулалгvй сураг тасардаг гэнэ. Тэгээд л дунд сургууль нь мэргэжлийн багшаар дутагдаж, эмнэлэг нь хоёр их эмчийн орон тоотой ч, ганц ч vгvй байна. Тэмээг нь чоно бас их хороолцох болж. Энд чоно элбэгтэй аж. Ав хоморго зохион байгуулдаг л юм байна. Гэлээ ч чоноо дийлэхээ байж буй янзтай. Алтны vйлдвэрийнхэн ч арвин, хямд махтайг нь бодож долоо хоногт нэгээс доошгvй тэмээ нядалдаг гэнэ.

Мандал-Овоо сум�ажилгvй залуус,�өрх толгойлсон эх��нэлээдтэй гэсэн. Залуус нь ажилгvй байж архи ууна. Сумын нийт 556 өрхийн 147 нь ядуу гэдэг ангилалд ордог. Сvvлийн гурван жил дараалсан зуд олон айлын хотыг харлуулж, олон хvнийг “мод бариулсан” байна.

“Эм Жи Эйч” компани алтны vйлдвэрээ өргөтгөж, хvдрээс алтыг хаягдал багатай ялгаж авах чадлыг нь нэмэгдvvлэв. Нэг тн хvдрээс 14 гр алт ялгаж, хоногт 6-7 кг цэвэр алт авна гэж байгаа. Тэгэхдээ хvдэрт байгаа алтыг химийн аргаар уусгаж авах юм билээ. Энэ арга орчиндоо ямаршуу хор уршигтай, алтны “шаарыг” хэр хоргvйжvvлж буйг нутгийн ард мэдэж буй юм алга. Нарийн ширийн юмаа ярьж өгөөч гэж “Монгол газар” компанийн гvйцэтгэх захирал Б.Сvхбатыг сумын төвд урьсан ч худал хэлээд ирэлгvй, хөдөлмөрчдийг бvтэн өдөр хvлээлгэсэн гэнэ.

Эднийхийг химийн аргаар алт олборлохыг нь Мандал-Овоо сумын ИТХ зөвшөөрөөгvй гэсэн. Гэлээ ч vvнийг vл тоомсорлож БОЯ-наас зөвшөөрөл авсан гэдгээр хэдэн төгрөгтэй хvмvvс уугуул нутгийнхных нь санаа� бодол дээгvvр гишгэчээд өнгөрч байна. УМХГ-аас энэ алтны vйлдвэрийн өргөтгөлийн нээлтэд хvн оролцоогvй юм. Учрыг нь лавлавал уг vйлдвэрийг улсын комисс ашиглалтад хvлээн авч vйлдвэрлэл явуулах зөвшөөрөл олгоогvй учраас тэнд очих шаардлагагvй гэж vзсэн аж.

Тvvгээр ч барахгvй vйлдвэрээ өргөтгөж алт олборлохдоо УМХГ-аас зөвшөөрөл аваагvй тул vйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын албаны дарга Д.Даваасамбуу ердөө өчигдөр өгсөн гэнэ лээ.

Мандал-Овоогийнхон гэж ёстой л алтан дээр суусан ч ашиг шимийг нь хvртэж чадаагvй улс байна. Алтны vйлдвэрт хvмvvсээ ажиллуулъя гэхээр мэргэжилгvй болохоор гологддог. Одоо эндхийн 10-аад хvн ажиллаж байгаа юм билээ. 100-хан км-ийн цаана (Өмнөговь аймгийн төв хийгээд Дундговийн Сайхан-Овоо сум) гэрэл гэгээ гялалзаад байхад харанхуй шахам сууж байдаг. Алтны vйлдвэр, “Монгол газар” компани л 24 цагийн гэрэлтэй болгоод өгөх болов уу. Ядаж энэ vйлсэд хөрөнгө хандивлах болов уу гэж горьдсон амьтад байна.

Монгол Улсын эдийн засгийн гол vндэс нь мал аж ахуй гэж ярьдаг байсансан,� одоо ч хөгжих эх сурвалж нь хөрсөн доорх баялаг маань гэж vзэх болж. Энэ эх сурвалжийн vр шимээс Монгол орон даяараа биш юм гэхэд тухайн нутгийнхан хvртэх цаг хэзээ юм бол доо. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 50 хувийг орон нутагт нь өгч байдаг болмоор юм шиг яриа хөдөө нутгийнхны чихийг мялаагаад байгаа. Тvvнийг төрийн тvшээд маань харин яаж шийдэх бол?

�Говь нутагт ямаа нэлээд өсч буй нь замд бэлчиж яваа хонин сvргийг харахад андашгvй. Энэ ч тэдний ноолуурынх нь буян. Ямаа хvртэл ноолуурынхаа буянаар өсч vржээд байх юм.
Мандал-Овоогийн нутгаас гарч нийслэлийг зорин явахад баруун гар талд байх Дэлгэрхангай уулын баруун vзvvрийн хярын арын жалга судгад оочин цоочин цас гялтайж харагдана. Гэтэл зvvн гар талд Ахрын уул зэрэглээн дуунд босч, сууна. Өвөл, хавар хоёр зэрэгцэн байна уу ч гэмээр.

Хуучин хvvгийн шинэ төрх

Б.ПҮРЭВСҮРЭН (2005.11.08)
"Өнөөдөр"-ийн хэлэлцvvлэг- Мартагдсан хөдөө: Сум


Хөдөөнийхнөө бид найрсаг зочломтгой зантай,�монгол хvний сайн сайхан шинжийг хадгалж�яваа хvмvvс гэж хvндэтгэлтэй ханддаг. Тиймдээ�ч их хотын шуугианаас хэд хоног ч болов холдох гэхдээ хөдөөгөө бараадаж, гэдэс цайлгахаар ээлжийн амралтаа хоног тоолон хvлээдэгсэн.

�Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа� энэ vед урьд өмнө нь тэр бvр дуулдаад байдаггvй сэтгэл сэртхийлгэм элдэв хэргvvд хот хөдөөгvй гарсаар. Манай улс нэг хvнд ногдох спиртийн төрлийн бvтээгдэхvvнээрээ дэлхийд нэлээд дээгvvр давхиж яваа. Энэ �амжилтад� хөдөөгийнхөн маань багагvй �хувь нэмэр� оруулж, vндэсний vйлдвэрлэлээ �дэмжихээр� зvтгэцгээж байна.

Нэг vе хаанахын �хэн� гэгч нь тодорхойгvй найруулсан гэж хэлж�болохоор архи хэрэглэдэг байсан хөдөөгийнхөн одоо бас ч гэж хэдэн�малынхаа буянаар �Хараа�, �Ерөө� хvртэцгээх болж. Таньж мэдэхгvй ���шинэ �нөхдийг� бол андахгvй. Ганц татаад л танина. Энэ нь ололттой мэт санагдаж болох ч савнаасаа бусдыг дийлдэг эд сайн, муу ялгаагvй хорвоогийн явдлыг мартуулж орхино.

Хэдхээн жилийн өмнө дөө. Нутгийн ах нар хааяа нэг халамцуухан дайран өнгөрөхдөө настай ээжээс минь эмээж, хийгээд өгсөн лонхтойг хоослолгvй ганц, хоёрхон уучихаад �одоо харьж унтлаа, эгчээ� гээд л гэрийнхээ зvг явдагсан. Зарим багачуул хор идсэн шаазгай адил огшицгоож, заамдалцан байхад ижии минь очин салгаж, гэртээ унтуулчихаад, маргааш нь �хvмvvжvvлээд� мордуулдагсан.

Одоо хаа сайгvй сархад хvртэгчдийн арми залуужжээ. Хөдөөд мөн л ялгаагvй, биенээсээ том тэнз савчуулсан, хэнбугайн vгийг ч vл ойшоогчид олширч. Аргадах гээд vзвэл, салгах гээд зvтгэвэл улам гаарч, уушиг нь сагсайхыг яана. Эвийг нь олох гэсэн биш хэд сайн гөвшөөд хаячихмаар зөрvvдэлнэ. Зуны цагт бол сургуулийн хvvхдvvд гэж нэг сайхан нэргvй зарц нар, тэдний �ажилгvйдэх� нэг шалтаг. Эцэг эхийнхээ өмчилж өгсөн хэдэн малыг эрийнхээ сайнд өсгөсөн мэт аархуу загнана.

Ууснаа шингээж чаддаг, ах захаа мэддэг, айж ичиж, эмээдэг байсан өнөөх сайхан хvмvvсийн маань дvр төрх нэг л өөрчлөгдөөд байх шиг. Сумын төв ороод буцахдаа хэдэн хvvхдэдээ боов, чихэрхэн авах бус бор дарсанд тvрийвчээ тэмтэрч, мөнгөгvй бол нэрээ бичvvлж өнөөхөө хvртчихээд л ганхаад ирнэ.

Дэлгvvрийнхэн нь ч уриалгахан гэж жигтэйхэн, бэлэн мөнгө гэлгvй төлөг, борлон, бяруу гээд өрөө цуглуулахад ядах юмгvй. Сумын төвvvдэд хvvхэд, залуус чөлөөт цагаа өнгөрөөчих газар, номын сан гэж байхгvй. Пентиум-2 ч байсан хамаагvй хэдэн компьютер тавьчихаад, хvн ирэхийг хvлээгээд сууж байгаа газар алга. Гэрлэн чимэглэл нь гялалзсан дэлгvvр, баар хэссэн шиг , ганц нэг �шаариг� цохисон шиг л цаг нөхцөөж байна.�

Галт зэвсгийн гаж хэрэглээ
Архи уухгvй хvн гэж байхгvй болсон цаг гэж хэн нэг нь өмөөрч магад. Энд нэг л учир бий. Ороо морины толгойг олоод углачихаж чадахгvй мөртөө эхнэрийнхээ ууцан дундуур уургаа хугартал гөвшиж орхих халамцуу эртэй таарч л явлаа. Уншигч та ч гэсэн уураа барьж ядсан нэгэн шургаагны vзvvр далайх, шон бариад харайх дvр зургийг харж л байсан байх. Сvvлийн жилvvдэд малчид маань бараг цөм л хотондоо дуугаргах буутай болсон. Цагдаагийн байгууллагын өнгөрсөн оны тооллогоос vзэхэд улсын хэмжээгээр иргэд болон хуулийн этгээдийн гар дээр 31 мянган ширхэг буу байгаа аж.

Том, жижиг, дурантай, олон vсэрдэг гээд л төрөл бvрийн бууны олонх нь малчдын гар дээр бий.
Гэтэл галт зэвсгийн тас хийх дуун малчны хотыг цочоох нь ердийн vзэгдэл мэт болох нь юу вэ. Уурга, шон бариад уураа гаргаж байсан хvмvvс өнөөдөр буу бариад эхнэрээ, дvvгээ элдэх нь юуны учир.

Халамцуу эр vнээ сааж байсан эхнэрийнхээ дээгvvр хотны хамаг мал vргэтэл �калибрьдаж� орхих, �малд явсангvй, гөрөөлж тэнэлээ� хэмээн уурсахдаа уулнаас бууж яваа дvvгийнхээ өөдөөс винтовоор хоёронтоо тасхийлгэх. Тэгсэн мөртлөө� хойд энгэрт бэлчиж байсан тугал руу нь боохой дайрч хоёрыг муужруулчихаад байхад �сумгvй болж байгаа� гээд буудалгvй дурандаж зогсох.
Байдал ийм байхад иргэдийн гар дээр байгаа буу, сумны хэрэглээний байдлыг цэгцлэх хэрэгтэй санагдана.

Одоо зах зээл дээр винтовны сум ховордчихож. Тэр бvр хэрэглээд байдаггvй �галтай� гэх ширхэг сум 350 орчим төгрөгөөр олдоно уу гэхээс анхны цаснаар ганц бодон унагачих гэхдээ хэрэглэдэг сум нь 500-аар ч олдохгvй болжээ. Нэг хэсэг армийн хэрэгцээнээс шомбоддог байсан. Энэ төрлийн хэрэгт холбогдсон хvмvvс ч цөөнгvй. Харин хараа хяналт сайжирсан уу яасан, 300 ширхгийг нь нэг бодоор сольчихдог байсан наймаа хөдөөгvvр vзэгдэхээ байж.

Хэдийгээр жил бvр галт зэвсгийн тооллого хийж байгаа боловч хэрхэн хэрэглэж, эзэмшиж буй нь хараа хяналтад байж чадахгvй л байна. Бvртгэлгvй юмуу, улайм цайм буга унагачихсан тохиолдолд л зэвсгийг нь хурааж авдаг. Гэтэл хотны хvмvvсийн амар амгаланг эвдэж, хэсэгтээ л зvрхийг нь хагалчих шахан сандаргаж байгаа хvмvvст ямар нэгэн хяналт алга. Айл саахалтынхан нь ч �архи уучихсан байсан� гэдгээр цагаатгаж, цагдаа, шvvх болдоггvй бололтой. Тэнэсэн сум тархинд гэгч юм болвол яана.

Хэдэн малаа өгөн байж авсан бууг нь хурааж, хорих хvртэл арга хэмжээ авдаг болсноор хvмvvс буга намнахаа больсон байна билээ. Харин сархадын ааг, уурын мунхагаа хvйтэн зэвсэг хэрэглэн тайлж буй энэ байдалд анхаарал хандуулж, авах арга хэмжээг чангатгахгvй бол тэд толгой дээгvvрээ исгэрэх сумны дуунд дасал болох шинжтэй. Бууг нь бvртгэж болоод байгаа юм, сумных нь зарцуулалтыг хянаж болмоор санагдана. Тоо хэмжээгээр хуваарилдаг болоход ч буруудах юмгvй.

Буга намнахаас эмээдэг болсон хvмvvс бие бие рvvгээ овоо хараа онилдог болсон нь хачирхалтай.� Муу, буруу бvхнийг архи руу чихэж болмооргvй. Амьжиргаагаа болгож ядсан хvмvvсийн бухимдал, согтууруулах ундааны охь дээр буун дуу нэмэгдвэл юу болох вэ, хvмvvс ээ.

"Эрхий мэргэний" эмгэнэл ядуурал дагуулсаар
Ердөө тавхан жилийн өмнө л гэхэд тарвага гээч амьтан бужигнаж байлаа. Гэтэл одоо буудахгvйгээр,
зvгээр л харъя гэхнээ vзэгдэхээ байж. Шилж байгаад бууддаг байсан амьтан маань хvйс тэмтрvvлсэн мэт нvдэнд торох юмгvй алга болчих гэж. Тарвагатай нутгынхан, боодогны шөл уух гэж хорхойсдог хэнбугай ч vvнийг сайн мэдэж байгаа. Хэдийгээр өнгөрсөн жил агнахыг хориглосон тушаал гарсан ч гэлээ өнөө жил өсч, vржээд нэмэгдсэн юм алга.

Намрын намарт хэдэн тарвага шоглочихвол явуулын наймаачдад өгч хvvхдийнхээ сургуулийн юмыг бэлтгэж, бакаал, булигаар, гурил, будаахнаар арилжиж хэрэгцээндээ нэмэрлэсэн шигээ сууж байсан малчид өнөөдөр хэдэн малаасаа өөр урдаа барих юмгvй болжээ. Тарвага vзэгдэхээ больсон хойно л тэд амьжиргааных нь нэг эх vvсвэр байсныг ойлгож байна. Нутгийн хvмvvсийн хамарсангуй өгvvлэх ярианаас vзвэл, буугаар агнахад ингэтлээ хордоггvй бололтой.

Өнөө жил нэг vvрнээс хашир бурхи юмуу, ганц нэг идэрхэн тарвага буудууллаа гэж бодоход хэрэгт дурлан шомболзох мөндөлнvvд нь хойтон гэхэд нөхөөд л гараад ирдэг аж. Тэгээд ч �сонголт арвин� байсан учир хvмvvс мөндөл тоож бууддаггvй байлаа. Гэтэл малгvй, ядруухан амьдралтай хvмvvс �эрхий мэргэнд� ёстой л дайн зарлаж, жалга довыг хуваан авч, онгорхой нvх болгоныг нь торлож орхисон байна. Ингээд л алгын чинээ жижигхэн гархи тарвага гээч амьтны эрлэг болж, голомтоор нь устгаж эхэлжээ.

Эмэгтэй хvн алх барьчихаад, тороо эргэж байгаа нь энэ гээд хvvхдээ хөтлөөд явж байсан гэдэг. Агнаад авчирсныг нь өвчнvv л гэхээс биш хөлнөөс нь татаж гаргаж ирээд тархин дундуур нь алхаар тас буулгах гээд явж байдаг эмэгтэй хvн байдаггvй л байлаа. Хэдий ядарч байсан ч хvн төрхөө алдахгvй л байхсан даа.

Хөдөөгийнхний амьжиргаанд багагvй нэмэр болж байсан тэр амьтныг хэрхэн олшруулах тухай ярих цаг болжээ. Зөвхөн агнахыг нь хориглох бус хамгаалалтад авч vржvvлэх асуудлыг шийдье. Тэгэхгvй бол хэтэрхий ихээр агнаснаас сэргэх чадвар нь алдагдсан байж ч мэднэ. �Газар доорхи шар тос� маань хайлж орхивол байгаль орчинд ч ямар өөрчлөлт орохыг урьдаас таамаглах хvн алга.

Буруу замаар тээсэн будаа
Малын захгvй, амьжиргаа ядруухан хvмvvс гал алдахгvйн тулд элдвийг сvвэгчлэх болжээ.Нутагтаа
�нvгэлт хар гөрөөчин� гэгддэг байсан нэгэн алах тарвагагvй болсон учир эхнэр, хvvхдээ дагуулан алт шигших гээд яваад өгч. Тэр хvн ч яахав, хөлс хөдөлмөрөөрөө амьдрах гэхдээ тийн шийдсэн хэрэг.

Гэтэл олз хайж, амар хялбараар хэдэн бор юмтай болчих гэсэн бодолтонгууд цөөнгvй байна. Сvvлийн жилvvдэд хөдөөгvvр малын хулгай хавтгайрах шинжтэй. Бараг л хаяагаа хадарч, нvvдэл суудал, тvлээ тvлшинд явахдаа урдаа барьдаг хэдэн шар, хөл хөнгөн, явдал сайтай морьдыг нь хөөгөөд, хөтлөөд талийх нь элбэг болжээ.

Тvvнчлэн нутаг орныхоо хаа нэгтээ нь булаастай эрдэнэсийг ч хайр гамгvй ухацгааж байна. Зөвхөн нэг суманд л гэхэд 150 гаруй газарт �хайгуул� хийсэн байх жишээтэй. Тийм ч хатны булш, ийм ч ноёны эрдэнээ нуусан хэмээн нутгийнхны дунд яригддаг байсан яриа, яах аргагvй хvний гараар овоолж, шан татчихсан газрууд� �эрдэнэсийн эрэлчдийн� хараанаас мултарсангvй, цөм хөндөгджээ.

Тийм газрыг ухаад унаатай болсон, алтан бурхан олоод машинаар сольсон юм гэнэ гэх яриа хvмvvсийн дунд элбэг. Тэр ч бvv хэл нэгэн хатны булш байсан газрыг ухчихсан, хуучин цагийн эмэгтэй хvний хэрэглэл болон ясуудыг нь эвлvvлж байсан хөгшинтэй таарахад �өвгөдийнхөө юмыг авч байнаа� гээд жишим ч vгvй сууж байсан гэдэг.

Хэн нэгэн олз хайсан хvмvvсийн гар хөл болж, нутаг орныхоо хаана юу байгаа тухай ам дамжсан ярианы мөрөөр газарчилж, багагvй олз хvртэгчид ч цөөнгvй, Эртний хvмvvсийн оршуулга, догшин, хvрч болохгvй гэж цэрвэн, тойрон явдаг байсан vе өнгөрч. Хуучны эдлэл хайн хөдөөгvvр хэсэгчид янз бvрийн юмаа аргалж, ширгэлvvлдэг хvн дагуулж явдаг гэж ярих юм билээ.

Энэ мэтчилэнгээр хөдөөгvvр болж буй элдэв зvйл олныг дурдаж болно. Хийж буй ажил, болгохын төлөө зvтгэж байгаа хvмvvс олон бий. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр дээр хөндсөн зvйлvvдэд анхаарал хандуулахгvй бол хөдөөд ядуурал газар авч, тэр хэрээр хvмvvсийн уур бухимдал нэмэгдэн, гашуун усны дагуулах балаг, газар усаа хилэгнvvлсэн нvгэл багасахгvй нь бололтой.

�Хуучин монгол шинэ монгол болж, хуучин хvv шинэ хvv боллоо� гэж нэг кино төгсдөгсөн. Хуучин хvvгийн шинэ төрхийг өөрчлөх цаг болжээ.

Бvсчлэн хөгжvvлэх нь хөдөө нутгийн хөгжлийн ирээдvйг ойртуулах арга юм

(2005.10.21)
�Өнөөдөр� сонин Монголыг бvсчлэн хөгжvvлэх асуудлаар �Сум аймаг цөөрч, сул Монгол хөгжинө�, сумдын хөгжлийн талаар �Мартагдсан хөдөө: Сум� гэсэн хэлэлцvvлгийг явуулж байгаа билээ. Сонины хэлэлцvvлэгтэй холбоотой сэдвээр Монгол Улсын шадар сайд Ч.Улааны бичсэн өгvvллийг уншигчдадаа толилуулж байна.

Хот хөдөөгийн хөгжлийн тvвшин эрс ялгаатай байгаа нь өнөөгийн бодит байдал. Хөгжлийн энэ ялгааг багасгахад vе vеийн төр, засаг анхаарал хандуулж, эрэл хайгуул хийж байсан юм. Зах хязгаар хөдөө орон нутгийн хөгжлийг тvргэтгэх vндсэн арга зам нь бvсчлэн хөгжvvлэх явдал гэдэг нь дэлхийн улс орнуудын хөгжлийн туршлагаас тодорхой харагдаж байна.

Улсын УИХ, Засгийн газраас улс орноо бvсчлэн хөгжvvлэх талаар олон чухал арга хэмжээ авч байгаа. Саяхан Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар эдийн засгийн бvсvvдийн хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэн баталж мөрдvvлэхээр шийдвэрлэлээ.

Эдгээр хөтөлбөрийг Монгол Улсыг хөгжvvлэх тулгуур vзэл санааг тодорхойлсон “Монгол Улсын хөгжлийн vзэл баримтлал”, Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын vзэл баримтлал”, “Монгол Улсын бvсчилсэн хөгжлийн vзэл баримтлал”, “Бvсvvдийн хөгжлийн дунд хугацааны стратеги” зэрэг холбогдох эрх зvйн баримт бичгvvд, бусад орны бvс нутгаа хөгжvvлсэн туршлагыг vндэслэн боловсруулсан юм.

Бvсчлэн хөгжvvлэх шаардлага, эрх зvйн vндэслэл
Сvvлийн арав гаруй жил зах хязгаар, хөдөө орон нутгийг хөгжvvлэх цэгцтэй бодлогыг боловсруулан хэрэгжvvлж чадахгvй байснаас хvндрэлтэй олон асуудал хуримтлагдаад байгааг хэн бvхэн мэдэж, мэдэрч байна.

Улаанбаатар хоттой хөдөөгийн бvсvvдийг харьцуулахад эдийн засаг, нийгмийн хөгжлийн олон шалгуур vзvvлэлт ихээхэн доогуур тvвшинд байна. Тухайлбал бvсийн нэг хvн амд ногдох дотоодын нийт бvтээгдэхvvн, эрчим хvчний хангамж, замын сvлжээний хангамжийн коффициент, хvний хөгжлийн индекс зэрэг шалгуур vзvvлэлт бvхий хөгжлийн тvвшний индексээр Улаанбаатарын бvсээс Баруун, Зvvн бvс 3.0, Хангайн бvс 2.1, Төвийн бvс 1.7 дахин доогуур байна. Төвөөс алслагдах тутам хөгжлийн тvвшний ялгаа ихсэж байна.

Хөгжлийн тэнцвэрт бус байдлаас шалтгаалан зах хязгаар, хөдөө нутагт амьдарч буй иргэдэд vзvvлж буй боловсрол, эрvvл мэнд, нийгмийн хамгаалал, мэдээлэл, нийтийн ахуйн vйлчилгээ зэрэг vндсэн vйлчилгээ Улаанбаатартай харьцуулахад чанар, хvртээмжийн хувьд vлэмж доогуур байгаа юм. Дээд боловсрол, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж, эрх зvйн vйлчилгээ зэрэг өндөр чанартай vйлчилгээ хvртэх өртөг өндөр байгаа төдийгvй хөдөөгийн хvмvvсийн орлого бага, vйлчилгээний сонголт хангалтгvйгээс хамаарч тэдний хэрэглээ vлэмж хязгаарлагдмал байгаа нь нууц биш юм.

Үйлдвэрлэл, vйлчилгээний хөгжил сул, зах зээлийн багтаамж багаас шалтгаалан ажлын байр бий болгох, хувиараа бизнес эрхлэх боломж� хязгаарлагдмал байгаагийн зэрэгцээ цахилгаан, дулаан, зам, тээвэр, харилцаа, холбооны vйлчилгээтэй уялдаад vйлдвэрлэл, vйлчилгээ эрхлэх, оршин амьдрах орчин нөхцөл ч харьцангуй таатай бус байна.

Энэ байдалтай уялдан хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, зах хязгаар, хөдөө нутгийн хvн амын тоо, жилийн дундаж өсөлт буурах, ажилгvйдэл, ядуурлын тvвшин өсч, төрийн захиргаа, нийгмийн vйлчилгээний өртөг зардал нэмэгдэх, улмаар бvс нутгийн эдийн засгийн дорой байдал, тулгамдсан асуудлууд нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хойш татах гол хvчин зvйл болох зэрэг олон сөрөг vр дагавар гарч байна.

Үvний зэрэгцээ хөдөөгийн хөгжлийн хоцрогдонгуй байдал нь Монгол Улсын эдийн засгийг газар зvйн байрлалынх нь дагуу гадаад орнуудтай холбон хөгжvvлэх, гадаад хамтын ажиллагааны vр өгөөжийг нэмэгдvvлэх боломжийг ч хязгаарлаж байгаа юм.

Эл байдал олон жил vргэлжилвээс хөгжлийн төв рvv татагдсан их нvvдэл өргөжиж, хот хөдөөгийн ялгаа улам гvнзгийрч, зах хязгаар, хөдөө нутаг эзгvйрэх, нийслэл, хотуудын ачаалал ихсэх, нийгмийн бухимдал, хот хөдөөгийн зөрчил vлэмж нэмэгдэх байдалд хvрч болзошгvй байна.

Хэдийгээр хөдөө орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг тvргэтгэх талаар төр, засгаас тодорхой арга хэмжээ авч хэрэгжvvлж байсан ч тэр бvр зах хязгаар, хөдөө нутгийн иргэдийн хvсэн хvлээж байсан vр дvнд хvрч чадаагvй нь нууц биш ээ.

Харин сvvлийн жилvvдэд улс орны санхvv, эдийн засгийн макро тvвшинд гарсан бодит vр дvн, бизнесийн хvрээ болон, гадаад харилцаанд гарсан нааштай өөрчлөлтvvд нь бvс нутаг, зах хязгаар, хөдөөд илvv их анхаарал хандуулах, тогтвортой, цэгцтэй, төвлөрсөн бодлого явуулж хэрэгжvvлэх боломж, нөхцөлийг бvрдvvлж байна.

Энэхvv байдлыг харгалзан УИХ 2001 онд “Монгол Улсын бvсчилсэн хөгжлийн vзэл баримтлал”, 2003 онд “Бvсvvдийн хөгжлийн дунд хугацааны стратеги”, “Бvсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хууль”-ийг батлан гаргасан билээ. Улмаар Монгол Улсын бvсvvдийн хөгжлийн дунд хугацааны стратегид vндэслэн бvс бvрийн хөгжлийн хөтөлбөрийг тухайн бvсэд багтах аймгуудын оролцоотой 2003 оноос эхлэн боловсруулж, холбогдох төсөл, арга хэмжээг жил бvрийн vндсэн чиглэл, улсын төсөвт тусган дэс дараатай хэрэгжvvлэхийг Засгийн газарт чиглэл болгосон юм.

УИХ-ын 2004 оны сонгуулийн vр дvнд байгуулагдсан Засгийн газрын vйл ажиллагааны хөтөлбөрт “Бvс нутгийн онцлогт тохирсон бvс нутгийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжvvлнэ” гэж тусгасан.

Хөтөлбөр боловсруулсан онол арга зvйн vндэслэл, туршлага, хөтөлбөрийн бvтэц
Дэлхийн олонх орон бvс нутгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжvvлж байна. Франц улс өнгөрсөн зууны 60-аад оноос 2000 он хvртэл бvс нутгуудаа хөгжvvлэх хөтөлбөр, Япон өнгөрсөн зууны 60-аад онд нутаг дэвсгэрийн хөгжлийн хөтөлбөр, Канад, Австри, Энэтхэг зэрэг олон орон бvс нутгийн хөгжлийн хөтөлбөр, Бидний хөрш ОХУ Алс дорнод, Байгаль орчмын бvс нутгийг хөгжvvлэх хөтөлбөр, Сибирийн эдийн засаг, нийгмийг хөгжvvлэх “Сибирь” хөтөлбөр, Умард Кавказыг хөгжvvлэх хөтөлбөр зэрэг бvс нутгийн хөгжлийн хөтөлбөрvvд боловсруулан хэрэгжvvлсэн байна. Тvvнчлэн Европын холбоо бvс нутгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжvvлэхэд ихээхэн ач холбогдол өгч, гишvvн орнууддаа тавих нэг шаардлага болгосон байна.

Бvсийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа дээрх орнуудын туршлагыг зохих хэмжээгээр харгалзахын зэрэгцээ дэлхийн олон оронд баримталж байгаа� “Экспортод суурилсан онол”, “Бvс нутгийн хөгжлийн шинэ сонгодог онол”, “Хөгжлийн туйлын онол”, “Шинэ эдийн засгийн газар зvйн онол”, “Бvс нутгийн шинэчлэлийн шинэ vзэл баримтлал” зэрэг бvсчилсэн хөгжлийн онолын vндэслэлvvдийг өргөн� ашигласан юм.

Хөгжлийн аливаа хөтөлбөрvvд, тэдгээрийн дотор бvс нутгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж буй дэлхий нийтийн жишгээс vзэхэд Хvн амын хvчин зvйлсийг хөгжлийн бодлого, хөтөлбөрvvдэд өргөн тусгах;� Байгалийн нөөцийн ашиглалт, байгаль орчны хамгааллын асуудлуудыг нэн тvрvvнд шийдвэрлэх; Даяаршлын vйл явц, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэмжтэй байх гэсэн гурван чиглэлд онцгой анхаардаг байна.

Бид ч бvсvvдийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахдаа энэ жишгийг харгалзан vзсэн юм. Мөн эдийн засаг, математикийн салбар хоорондын балансын загвар дээр vндэслэн бvсvvдийн эдийн засгийн өсөлт, салбарын бvтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжvvлэх vе шатаар зааглан тодорхойлох оролдлого хийсэн болно. Гадаад, дотоодын судлаачдын дvгнэлт болон зарим орны туршлагаас vзэхэд ийм хөтөлбөрvvдийг 10-15 жилийн хугацаанд хэрэгжvvлсэн нь vр дvнтэй болсон байдгийг харгалзан хөтөлбөр хэрэгжих хугацааг 10 жил байхаар сонгон авсан.

Энэ бvгдийг харгалзан бvсvvдийн хөгжлийн стратеги, хөтөлбөрийг боловсруулах аргачлал, арга зvйг боловсруулан Үндэсний хөгжлийн хvрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн баталж мөрдсөн юм.
Бvсvvдийн хөгжлийн хөтөлбөрvvд нь Эдийн засгийн хөгжил; Нийгмийн хөгжил; Байгалийн нөөцийн ашиглалт, байгаль орчны хамгаалал; Хөтөлбөрийг хэрэгжvvлэх нийтлэг арга хэрэгсэл гэсэн vндсэн бvлгээс бvрдэж байна.

Бvсvvдийн хөгжлийн хөтөлбөрийг бvс тус бvрт зохион байгуулагдсан зөвлөлгөөнөөр� хэлэлцvvлж, яам, аймаг орон нутгаас гаргасан саналуудын дагуу зохих тодотгол, нэмэлт өөрчлөлтийг хийж сайжруулсан юм.�

Бvсvvдийн хөгжлийн стратеги нь 4-5 жилд хэрэгжих, одоо нэгэнт vндэс суурь нь тавигдаж, эхлэл нь тодорхой болсон ойрын жилvvдийн зорилт, 5-10 жилийн дараа хэрэгжих урт хугацааны хөгжлийн прогноз, төсөөллийг өөртөө агуулж байгаагаараа ихэд өргөн хvрээтэй, гvн гvнзгий утга агуулгатай баримт бичиг болж байна.

Өнөөгийн vйл ажиллагааны сайн давуутай тал, ололт амжилтыг бататган өргөжvvлэх, алс хэтийн зорилтдоо хvрэх зоримог шийдэл, өөдрөг хувилбаруудыг өөртөө агуулсан юм. Энэ утгаар нь зарим хvмvvс хvсэл мөрөөдлийн цуглуулга, vл гvйцэлдэх утга санаа гэж шvvмжлэх аяс гаргахыг vгvйсгэх аргагvй.

Бvхэлд нь нарийвчлан судалбал бvсvvдийн хөгжлийн хөтөлбөр нь нэгдсэн арга зvй, аргачлалаар боловсруулагдсан урьд өмнө гарсан олон хөтөлбөр, төслvvдийг нэгтгэн авч vзсэн, бодитой хэрэгжих vндэслэл тооцоотой баримт бичиг болсон юм.

Бvсvvдийн хөгжлийн хөтөлбөрийн хvрээнд шийдвэрлэх томоохон асуудлууд
Бvсvvдийн хөгжлийн vндсэн стратеги нь хvнээ эрхэмлэн дээдэлсэн, байгаль орчныхоо онцлогт зохицсон, мэдлэг, мэдээллийн технологи, шинжлэх ухааны ололтод суурилсан, өндөр өсөлттэй, өөрийгөө тэтгэдэг, оновчтой бvтэц бvхий эдийн засагтай болоход оршиж байна.

Энэ зорилтдоо хvрэхийн тулд өнөөгийн бий болсон эдийн засаг, нийгмийн боломж, чадамждаа тулгуурлахын зэрэгцээ шинэ боломжийг бий болгож, шинэ давуу тал олж авах хэрэгцээ шаардлагыг ч харгалзан vзсэн юм.

Баруун бvсийн хөгжлийн хөтөлбөрт:
-Баян-Өлгий аймгийн Асгатын мөнгөний, Улаан-Уулын гянтболдын, Завханы Баян-Айргийн зэс, алтны, Ховдын Мянгадын Халзан Бvргэтэйн ховор металлын ордуудыг ашиглалтад оруулах; Говь-Алтайн Талын мэлтсийн алтны орд газрын геологи хайгуулын ажлыг гvйцэтгэж, ашиглалтад оруулах арга хэмжээ авах; Завханы Алдархаан сумын фосфоритын ордод нарийвчилсан хайгуул хийж, ашиглалтын асуудлыг судалж шийдвэрлэх;

-Баян-Өлгий аймгийн Нvvрст хотгор, Ховдын Хөшөөт, Увсын Хартарвагатай, Хvдэн, Ихмянган, Говь-Алтайн Зээгт, Хvрэнголын нvvрсний уурхайнуудын нvvрс олборлолтыг нэмэгдvvлж, бvсийн хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргах;

-Ховд, Улиастай хотод “Ховд”, “Улиастай” vйлдвэрлэл, технологийн парк� байгуулах; Баян-Өлгийн Цагааннуурын худалдааны чөлөөт бvсийг нээн ажиллуулах ажлыг зохион байгуулах;

-Булган-Ховд-Өлгий-Цагаанннуур, Ховд-Улаангом-Хандгайт, Ханх-Мөрөн-Улиастай-Алтайн чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай авто замыг барьж эхлэх; Улиастай-Ховд, Алтай-Ховд, Алтай-Улиастайн хоорондох авто замыг сайжруулах;

-Говь-Алтай аймагт 11 мвт хvчин чадалтай Тайширын УЦС, Завхан аймгийн Ургамал суманд УЦС, Ховд аймагт 12 мвт хvчин чадалтай Дөргөний УЦС-ыг барьж, ашиглалтад оруулах; Ховдын Үенчийн УЦС-ыг барьж, Булган, Алтай сумдыг� цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбох; Увсын Хартарвагатайн нvvрсний уурхайг тvшиглэн нvvрсийг хийжvvлэх технологид суурилсан хийн генераторын цахилгаан станц барих ажлыг судлан хэрэгжvvлж эхлэх;

-Ховд-Улаангомын чиглэлд өндөр хурдны� шилэн кабелийн хот хоорондын сvлжээ байгуулах зэрэг стратегийн тэргvvлэх зорилтуудыг шийдвэрлэхээр авч vзэж байна.

Үvний зэрэгцээ аймгийн төвvvдэд байгуулах vйлдвэрлэл, технологийн паркуудад суурилсан боловсруулах аж vйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн гаралтай болон орон нутгийн бусад тvvхий эд, материалд тулгуурласан боловсруулах, эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх жижиг, дунд vйлдвэр, барилгын материалын vйлдвэр, байгаль, ан агнуур, тvvх соёлын чиглэлээр хөгжих аялал жуулчлалын шинэ салбарын хөгжил онцгой vvрэгтэй байх болно.

Хангайн бvсийн хөгжлийн хөтөлбөрт:
-Эрдэнэтийн уулын баяжуулах vйлдвэрийг тvшиглэн зэс, молибдений vйлдвэр байгуулах, Хөвсгөлийн фосфорит, Эрдэнэтийн зэсийг хими-технологийн аргаар хослон боловсруулах; Сайхан голын төмөр-манганы орд зэрэг ирээдvйтэй объектуудыг цогцолбороор ашиглах бэлтгэлийг хангах, алслагдсан орон нутагт бага оврын уул уурхайн баяжуулах vйлдвэрvvд байгуулах;

-Тариат сумын Шаврын цармын гоёлын өнгөт чулууны ордыг ашиглаж гоёл, чимэглэлийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх; Орхон сумын шохойн чулууны ордуудыг ашиглан шохойн vйлдвэр байгуулах;�

-Эрдэнэт, Хархоринд vйлдвэрлэл, технологийн парк байгуулах, бvсийн хөгжлийн тулгуур төвийг хөгжvvлэх, хөгжлийн шинэ голомт нутгуудыг бий болгох;

-Эрдэнэт-Булган-Уньтын авто замыг барьж дуусгах; Дашинчилэн-Өгийнуур-Батцэнгэл-Хануйн гvvр, Өвөрхангай-Баянхонгорын хөндлөн тэнхлэгийн, Хархорин-Цэцэрлэг-Тосонцэнгэлийн босоо чиглэлийн авто замыг хайрган, улмаар хатуу хучилттай болгох; Ханх-Хатгал-
Мөрөнгийн авто замыг сайжруулах; Бага-Илбэнхийн боомтоос Булган, Хархорин, Арвайхээрийг дамжин Баянхонгорыг хамран Шивээхvрэнгийн боомтоор гарах босоо тэнхлэгийн замуудыг барьж эхлэх;

-Хархоринд олон улсын нисэх онгоцны буудал барьж эхлэх; Мөрөнгийн нисэх буудлыг олон улсын нислэгийн шаардлага хангах тvвшинд хvргэн тохижуулах;

-Эрдэнэт-Мөрөнгийн чиглэлд төмөр зам тавих асуудлыг судлах;

-Орхон, Чаргайтын усан цахилгаан станцыг барих, Эгийн голын УЦС-ын барилгын ажлыг эхлvvлэх; Баянтээгийн нvvрсний уурхайг тvшиглэн орчин vеийн дулааны цахилгаан станц барих;

-Хөвсгөл-Булган-Архангай аймгийг өндөр хурдны агаарын шилэн кабелиар холбох; Улаанбаатар-Дашинчилэн-Булган, Дашинчилэн-Арвайхээр чиглэлийн дамжуулах сvлжээг шилэн кабелиар шинэчлэх зэрэг стратегийн тэргvvлэх зорилтуудыг хэрэгжvvлэхээр төлөвлөж байна.

Тvvнчлэн Хархорин, Хорго, Хөвсгөлийн аялал жуулчлал, амралт сувиллын цогцолбор, бvс, аймгийн төв, томоохон суурин газар байгуулах, мал аж ахуй, газар тариалангийн гаралтай болон орон нутгийн тvvхий эд, материалыг боловсруулах, эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх жижиг, дунд vйлдвэр, барилгын материал, модны vйлдвэрийн хөгжил энэ бvсэд онцгой vvрэгтэй байх болно.

Төвийн бvсийн хөгжлийн хөтөлбөрт:
-Оюутолгойн зэс, алт, мөнгөний орд газрыг эзэмшиж, эрдэс тvvхий эдийн нөөцийг ашиглах шинэ хvчин чадлыг бий болгох, уул уурхайн vйлдвэрлэлийг өргөтгөх; Цагаан суваргын зэс, Билvvтийн шохойн чулуу, Даланжаргалан, Иххэт сумын нутаг дахь хайлуур жонш, Өргөн, Сайхандулааны нутаг дахь цеолит, Лvнгийн газрын ховор элемент зэрэг орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах;

-Үйлдвэрлэл, технологийн “Дархан”, “Сэлэнгэ”, “Зуунмод”, ”Алтанговь” парк, Замын-Үvд, Алтанбулагийн чөлөөт бvсийг ажиллуулж эхлэх;

-Зvvнбаянгийн орд газрыг тvшиглvvлэн газрын тос боловсруулах бага оврын vйлдвэрийг байгуулах;

-Мянганы замын босоо тэнхлэгийг ашиглалтад оруулж, Азийн авто замын сvлжээнд� холбох;

-Тавантолгойн нvvрсний уурхайг тvшиглэн 250 мегаваттын хvчин чадалтай дулааны цахилгаан станц барьж ашиглалтад оруулах; БНХАУ-Нарийн сухайт-Гурвантэс-Сэврэй-Баяндалай-Даланзадгадын чиглэлээр эрчим хvчний сvлжээг бий болгох; Дундговь аймгийн Шивээговь-Баянжаргалан-Өндөршил, Хулд-Өлзийтийн чиглэлд цахилгаан дамжуулах шугам барих; Төв аймгийн Салхит ууланд салхин станц байгуулах; Оюутолгой, Цагаансуврага, Даланжаргалангийн vйлдвэрvvдийн эрчим хvчний хэрэгцээг хангах цахилгаан дамжуулах шугам барих; Дорноговь аймгийн Сайншанд-Сайхандулаан, Улаанбадрах, Эрдэнэ сумдад цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөг барьж ашиглалтад оруулах; Шивээ-Овоогийн уурхайг тvшиглэн нvvрсний цэвэр технологи бvхий цахилгаан станц барих; атомын эрчим хvчийг ашиглах бэлтгэлийг хангах зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжvvлэхээр тусгав.

Мөн бvсийн тулгуур төвvvд, аймгийн төвvvдэд байгуулах vйлдвэрлэл, технологийн паркуудад тvшиглэсэн боловсруулах аж vйлдвэр, томоохон төв суурин газар байгуулах, мал аж ахуй, газар тариалангийн гаралтай болон орон нутгийн бусад тvvхий эд, материалд тулгуурласан боловсруулах, эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх vйлдвэр, барилгын материалын vйлдвэр, аялал жуулчлалын салбарын хөгжил онцгой vvрэгтэй байхаар байна.

Зvvн бvсийн хөгжлийн хөтөлбөрт:
-Сvхбаатар аймгийн Төмөртийн овооны цайр, Дорнод аймгийн Цавын холимог металл, Хэнтий амйгийн Баргилтын төмрийн хvдрийн ордуудыг ашиглаж эхлэх, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Бэрх, Сvхбаатар аймгийн хайлуур жоншны vйлдвэрvvдийн олборлолтыг нэмэгдvvлж, шинэ зах зээлд тогтвортой нийлvvлэх, Дорнод аймгийн Мардайн уран, Улаан цавын орд, Хэнтийн Өмнөдэлгэрийн холимог металл, Сангийн далай, Шорвог нуурын шvv, давсны орд газруудыг ашиглах;

-“Дорнод” vйлдвэрлэл, технологийн паркийг Чойбалсан хотод байгуулж, ашиглуулж эхлvvлэх;

-Баянтvмэнгийн төмөр замыг Баруун Урт-Бичигтийн чиглэлээр БНХАУ-тай холбох; улмаар Мянганы замыг зvvн хилээр БНХАУ-тай холбох ажлыг дуусгах; хилийн зарим боомтод худалдааны чөлөөт бvс байгуулах; Мянганы замын Цэнхэрмандал-Өндөрхаан-Сvмбэрийн чиглэлийн хатуу хучилттай авто зам барих; Баруун-Урт-Дарьганга, Баруун-Урт-Эрдэнэцагаан, Баруун-Урт-Тvмэнцогт, Баруун-Урт-Мөнххааны чиглэлийн замыг сайжруулсан зам болгох ажлыг дуусгах;

-Мянганы замын босоо тэнхлэгийн Эрээнцав-Чойбалсан-Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьж эхлэх, Чойбалсан хотод олон улсын нисэх буудал барих; зvvн бvсийн эрчим хvчний сvлжээг Төвийн эрчим хvчний нэгдсэн сvлжээтэй холбох Өндөрхаан-Баруун-Уртын 110 КВт-ын цахилгаан дамжуулах шугамыг барих зэрэг стратегийн тэргvvлэх зорилтуудыг хэрэгжvvлэхээр төлөвлөж байна.

Үvний зэрэгцээ vйлдвэрлэл, технологийн паркад тvшиглэсэн дэвшилт технологи бvхий vйлдвэрvvд, мал аж ахуйн болон орон нутгийн тvvхий эд, материалд тулгуурласан боловсруулах, эцсийн бvтээгдэхvvн vйлдвэрлэх жижиг, дунд vйлдвэр, барилгын материалын vйлдвэр, байгаль, тvvх соёлын, аялал жуулчлалын салбарын хөгжил онцгой vvрэгтэй байхаар байгаа юм.

Бvсvvдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр бvсvvдийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн хvрээнд олон чухал асуудал шийдвэрлэгдэнэ.

Тухайлбал;
-Шинжлэх ухаан, мэдээлэл-технологийн төв байгуулах, бvс дотроо шаардагдах мэргэжилтэн, мэргэжилтэй ажилтныг бэлтгэх их дээд сургууль, мэргэжлийн� сургалт vйлдвэрлэлийн төвvvдийг хөгжvvлэх;

-Бvсийн урлаг, соёлын байгуулагууд бий болгох, хөгжvvлэх, хөдөөгийн хvн амд зохистой vйлчлэх зорилгоор урлаг, соёлын байгууллагын байршил, хvчин чадлыг оновчтой болгох;

-Бvсийн оношлогоо эмчилгээний төвvvдийг тоног төхөөрөмж, боловсон хvчний хангамжийн хувьд III зэрэглэлийн эмнэлгийн тvвшинд хvргэх, шинээр байгуулах, сумдын хvн амд vзvvлэх эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж vйлчилгээний цар хvрээг өргөжvvлэх, эрvvл мэндийн байгууллагын байршил, иргэдэд vзvvлэх vйлчилгээний төрөл, хэлбэрийг төрөлжvvлэн чанаржуулах, теле-анагаахын vйлчилгээг хөдөөд нэвтрvvлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн сvлжээ байгуулах;

-Хvн амыг ядуурлаас сэргийлэх, амьдрах ухаанд суралцуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвvvд байгуулах, нийгмийн халамж, vйлчилгээний шинэ төрлvvдийг бий болгох, хөдөлмөр, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлтийн цогц vйлчилгээ vзvvлэх зэрэг олон чухал нийтлэг зорилтыг хэрэгжvvлэх болно.

Байгаль орчны хvрээнд байгаль орчны доройтлыг хамгаалахад чиглэсэн ус, ойн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, агаарын бохирдол, цөлжилт элсний нvvлтээс сэргийлэх, биологийн төрөл зvйлийг хамгаалах, гамшгаас сэргийлэх чиглэлээр олон асуудлыг шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа юм. �

Хөтөлбөрийг хэрэгжvvлснээр гарах vр дvн
�Бvсvvдийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжvvлснээр бvсийн хөгжлийн тулгуур төв хотууд, аймгийн төв зэрэг томоохон суурин газруудыг хооронд нь болон гадаад зах зээлтэй холбох, зах хязгаар, хөдөө нутгийн хөгжлийн vндэс болсон эрчим хvч, зам тээвэр, холбоо, мэдээллийн сvлжээний нэгдсэн тогтолцоо бvрдэж; ирээдvй бvхий хөгжлийн голомт нутгууд шинээр тодорч; хөдөөд хөрөнгө оруулалт эрчимтэй хийгдэнэ гэж vзэж байна.

Тvvнчлэн зах хязгаар, хөдөө орон нутагт байгаа хөгжлийн асар их нөөц болох газрын доорх эрдэс баялаг, мал аж ахуй, газар тариалангийн гаралтай арвин их тvvхий эд, орон нутгийн бусад тvvхий эд, материалд vндэслэсэн, улсын болон бvсийн эдийн засгийн хөгжилд мэдэгдэхvйц нөлөө vзvvлэх уул уурхайн олборлох, боловсруулах vйлдвэр, аж vйлдвэрийн салбарын болон барилгын материалын салбарын дэвшилт технологи бvхий шинэ шинэ жижиг, дунд vйлдвэрvvд, хөдөө аж ахуйн цаашдын хөгжлийг тодорхойлох загвар аж ахуйнууд олноор бий болно.

Үvний зэрэгцээ нийгмийн vйлчилгээний оновчтой тогтолцоо бvрдэж, байгаль орчныг хамгаалах, зvй зохистой ашиглах талаар тvгээмэл ач холбогдол бvхий бодит алхмууд хийгдэж, бvсvvдийн бие даасан гадаад харилцаа хөгжин төлөвших зэрэг хөдөөгийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлсон өөрчлөлтvvд гарна.

Энэ бvхний vр дvнд бvсийн дотоод, гадаад зах зээлд өрсөлдөн, бие даан хөгжих эдийн засгийн чадамж дээшилж; бvсvvдийн хооронд болон бvс дотор vйлдвэрлэл, vйлчилгээний хоршилт, төрөлжилт, дагналт,� нийгэм соёлын харилцан уялдаатай бvтцvvд бий болж, хvн амын суурьшил тогтворжино.

Тvvнчлэн бvс нутгуудад эдийн засгийн өсөлт эрчимжиж, салбарын бvтэц боловсронгуй болох, улмаар ажилгvйдэл, ядуурал буурч, хvн ам төрж өссөн нутагтаа ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин бvрдэнэ гэж vзэж байна.

Энэ бvхний vр дvнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг томсгох нийгэм, сэтгэл зvй, эдийн засаг, дэд бvтцийн таатай нөхцөл бvрдэнэ.�

Өнөөгийн байдлаар өсөж төрсөн нутагтаа хvн ам тогтвор суурьшилтай идээшин амьдарч, хvн амын өсөлт нь хэвийн байгаа эсэхийг анхаарахгvй байж болохгvй билээ. Хvн амын жилийн дундаж өсөлт 2003 оны байдлаар Баруун бvсэд 0.2, Хангайн бvсэд 1.3, Төвийн бvсэд 0.4, Зvvн бvсэд 0.2 хувь байгаа нь Улаанбаатарын бvсээс 2.3-15 дахин доогуур байна. Ажилгvйдлийн тvвшин ч Улаанбаатартай харьцуулахад бvсvvдэд 1.3-3.0 дахин өндөр байна.

Бvсийн эдийн засгийн чадавхийг тодорхойлох нэг хvн амд ногдох дотоодын нийт бvтээгдэхvvний хэмжээ Улаанбаатарт 949.9 мян.төгрөг байхад Баруун бvсэд 269.3, Хангайн бvсэд 470.2, Төвийн бvсэд 364.5, Зvvн бvсэд 397.1 төгрөг байна. Бvсийн дотоодын нийт бvтээгдэхvvнд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хувийн жин зах хязгаарын болон хөдөөгийн аймгуудад ойролцоогоор 70 орчим хувь байгаа юм. Алсдаа зах хязгаар нутгийн хvн ам улам ядуурч, улам цөөрч, төвдөө төвлөрөл эрчимтэй явагдах процесс нэгэнт эхэлчихсэн байгаа нь хэнд ч тодорхой байна.

�Харин хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр бvсvvдийн дотоодын нийт бvтээгдэхvvний vйлдвэрлэлийн хэмжээ жилд дунджаар 6.9�19.5 хувь өсөх, нэг хvн амд ногдох дотоодын нийт бvтээгдэхvvн дунджаар 1.0 сая төгрөгт хvрэх, ажилгvйдэл, ядуурлын тvвшин 2 дахин буурах, хvн ам 0.7�2.0 хувь өсөх, дундаж наслалт 63�65-д хvрэх боломжтой тооцоо гарч байна.

Хөтөлбөр бvрэн хэрэгжсэнээр Баруун бvс бэлчээрийн мал аж ахуй, усалгаатай газар тариалан, жижиг, дунд боловсруулах vйлдвэр, уул уурхай, эрчим хvчний vйлдвэр, Хангайн бvс бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, амралт сувиллын vйлчилгээ, жижиг, дунд vйлдвэр, уул уурхайн олборлох, боловсруулах vйлдвэр, мод боловсруулах vйлдвэр, Төвийн бvс бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, уул уурхайн олборлох боловсруулах vйлдвэр, жижиг дунд vйлдвэр, аялал жуулчлал, амралт сувиллын vйлчилгээ, Зvvн бvс уул уурхайн олборлох, боловсруулах vйлдвэр, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд vйлдвэр, аялал жуулчлал давамгайлан хөгжсөн, хvн ам өсөж төрсөн нутагтаа тогтвор сууршилтай ажиллаж амьдрах бvх талын бололцоо, нөхцөл бvрдсэн эрчимтэй хөгжлийн голомт нутгууд болох vндэс бvрэн бvрдэнэ гэсэн өөдрөг төсөөлөл тодорч байгаа юм.

Xөтөлбөрийг хэрэгжvvлэх арга хэрэгсэл, санхvvгийн баталгаа, хяналт шинжилгээ
Өмнөх жилvvдийн туршлага, сургамжаас vзэхэд бид олон чухал төсөл, хөтөлбөр, vзэл баримтлал оловсруулан гаргасан ч тvvний хэрэгжилтийг тууштай зохион байгуулж чадахгvй байснаас хvсэн хvлээсэн vр дvнд хvрч чадахгvй байсан байна. Энэ байдлаас дvгнэлт хийж бvсvvдийн хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжvvлэх удирдлага зохион байгуулалтын бvтэц, эдийн засгийн өсөлтийг хангах vндсэн арга хэрэгсэл, хөтөлбөрийг хэрэгжvvлэх санхvvгийн эх vvсвэрийг бvрдvvлэх арга зам, олон нийтийн оролцоог хангах хэлбэрийн талаар хөтөлбөр тус бvрт дэлгэрэнгvй авч vзсэн юм.

Яам, агентлаг, бvсийн зөвлөл, аймгуудын vйл ажиллагааг оновчтой уялдуулах, бvх шатны төсөв, vндсэн чиглэлд хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг тодорхой тусган хэрэгжvvлэх, эдийн засгийн өсөлтийг vндэсний vйлдвэрлэл, vйлчилгээ, уул уурхайн салбарын эрчимтэй өсөлтөөр хангах, экспортын зориулалттай импортыг орлох vйлдвэрлэлийг дэмжих, жижиг дунд vйлдвэрлэлийг дэмжсэн эдийн засгийн урамшууллын механизм бий болгох, лизингийн vйлчилгээг оновчтой зохион байгуулах, бvсийн тулгуур төв, хотуудыг эрчимтэй хөгжvvлэх, vйлдвэр технологийн парк, эдийн засаг худалдааны чөлөөт бvс байгуулах, малчид, орлого багатай иргэд хоршин хамтран ажиллахыг бvх талаар дэмжих, “Бvсийн хөгжлийн банк”, “Бvс нутгийн хөгжлийн сан” байгуулан ажиллуулах, гадаад улс орон, олон улсын байгууллагын санхvvгийн дэмжлэгийг оновчтой ашиглах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах механизмыг сайжруулах, хамтарсан vйлдвэрvvд байгуулах, орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх зэрэг асуудлыг хөтөлбөр хэрэгжvvлэх нийтлэг арга хэрэгсэл дундаас онцгой ач холбогдол өгч авч vзэж байна.

Дотоод эх vvсвэрийг дайчлах олон улсын банк санхvvгийн байгууллага, хандивлагчидтай хамтран ажиллах замаар хөтөлбөрийг хэрэгжvvлэх санхvvгийн гадаад эх vvсвэрийн асуудлыг шийдвэрлэх боломжийг ч авч vзсэн юм.

Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх шалгуур, vзvvлэлтийг ч боловсруулаа. Бvсийн ДНБ-ний жилийн дундаж өсөлт, ДНБ-д аж vйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин, Боловсруулах аж vйлдвэр, Уул уурхай, Эрчим хvч, Барилга, Хөдөө аж ахуй, Үйлчилгээ, Тээвэр холбоо, Аялал жуулчлалын салбар тус бvрийн ДНБ-ий жилийн дундаж өсөлтийг эдийн засгийн хөгжлийн тvвшинг тодорхойлох шалгуур vзvvлэлт болгон авч vзэж байна.

Нийгмийн хөгжлийн болон байгаль орчны хамгааллын хөгжлийн шалгуур vзvvлэлтэд бvсийн хvн амын дундаж өсөлт, хvний хөгжлийн индексийн дундаж vзvvлэлт, ажилгvйдлийн тvвшин, ядуурлын бууралт, элсний нvvлтээс хамгаалах зорилгоор байгуулсан ойн зурвасын талбайн өсөлт, бэлчээрийн талхлагдлын бууралт, хөрсний эвдрэл, усны бохирдлын бууралт зэрэг vзvvлэлтийг авч vзэж байна.

Бvсvvдийн хөгжлийн хөтөлбөрvvд нь зөвхөн зорилго, зорилт дэвшvvлсэн мөрөөдлийн цуглуулга биш, бодлого, vйл ажиллагаагаа vнэлж дvгнэх шалгуур vзvvлэлттэй, бодитой хэрэгжиж vр дvнгээ өгөх найдвартай бvтээлч баримт бичиг болсон гэж хэлэх бvрэн vндэстэй юм. Гагцхvv хэрэгжилтийг зохион байгуулах ажил тууштай, тогтвортой байх нь чухал байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээ
Засгийн газраас энэ талаар ээлж дараатай арга хэмжээ авч хэрэгжvvлж эхлээд байна.
Өнгөрсөн хугацаанд бvсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын ерөнхий стратегийг тодорхойлох чиг vvрэг бvхий “Бvсчилсэн хөгжлийн vндэсний хороо”, бvс нутгийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулах, бvсийн нийгэм, эдийн засгийн асуудлыг зохицуулах чиг vvрэг бvхий “Бvсийн зөвлөл”-vvдийг байгуулж, дvрмийг нь батлан хэрэгжvvлж эхлээд байна.

Бvсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжvvлэх нэг арга механизм болгож “Бvсийн хөгжлийн санд хөрөнгө төвлөрvvлэх, зарцуулах хяналт тавих журам”, “Бvсийн хэлэлцээр байгуулах журам”-ыг ч батлан мөрдvvллээ. Бvсчилсэн хөгжлийн vндэсний хорооны ажлын албаны эрх, vvргийг тодорхойлж, ажлын албаны ажилтнууд болон, бvсийн зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилон ажилд нь орууллаа. Бvсvvдийн зөвлөлийн дарга нарыг томиллоо.

Бvсчилсэн хөгжлийн асуудлаар өнгөрсөн хугацаанд хөтөлбөр гаргах, бvтэц зохион байгуулалтын асуудлыг шийдэх, хөрөнгө санхvvгийн эх vvсвэр бvрдvvлэх журам, сан байгуулах, орон тоо зардлын асуудлыг шийдэх зэрэг тодорхой асуудлыг шийдвэрлэж, бvсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжvvлэх төрийн бvтэц бий болголоо.

Төр нэгэнт хөрөнгө хvч гарган бvсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжvvлэх бие даасан институц, зохион байгуулалт бий болгож, бодлого, тvvнийгээ хэрэгжvvлэх арга механизмыг тодорхойлон шийдэж өгсөн учраас одоо зөвхөн vр дvнг л шаардах болж байна. Бvсvvдийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг анхнаас нь эрчимтэй хангах зорилгоор бvсvvдэд хэрэгжvvлэх тэргvvлэх төслvvдийг ойрын vед тодорхойлж ажил болгох учиртай боллоо.� Энэ зорилгоор ойрын таван жилд хэрэгжиж vр дvнгээ өгөх “Топ 10” төслvvдийг тодорхойлон авч vзэж болмоор байгаа юм.

Эдгээр төслийн хvрээнд: Бvсийн хөгжлийн тулгуур төв хот, тvvнийг тойрсон бичил бvс нутгийг хөгжvvлэх зорилго бvхий “Тулгуур төв”; Бvс бvрт хөгжих өндөр боломж бvхий 2-3 бичил бvс нутгийг сонгон хөгжvvлэх зорилго бvхий “Хөгжлийн голомт”; Улсын болон бvсийн эдийн засгийн хөгжилд мэдэгдэхvйц нөлөө vзvvлэх уул уурхайн олборлох, боловсруулах vйлдвэрvvдийг байгуулан ашиглалтад оруулах зорилго бvхий� “Эдийн засгийн өсөлт”; Мал аж ахуй, газар тариалангийн болон, орон нутгийн бусад тvvхий эд, материалыг боловсруулах жижиг дунд vйлдвэр, зам, барилга, барилгын материалын салбарын, дэвшилт технологи бvхий vйлдвэрvvдийг ашиглалтад оруулах “Эцсийн бvтээгдэхvvн”; Хөдөө аж ахуйн цаашдын хөгжлийг тодорхойлох загвар аж ахуйнуудыг бий болгох� зорилго бvхий “Загвар аж ахуй”; Бvсийн хөгжилд шийдвэрлэх нөлөө vзvvлэх дэд бvтцийн� объектуудыг ашиглалтад оруулах� зорилго бvхий “Хөгжлийн vндэс”; Нийгмийн vйлчилгээний зохистой тогтолцоо бvрдvvлэх эхлэл тавих зорилго бvхий “Зохистой тогтолцоо”; байгаль орчныг хамгаалах, зvй зохистой ашиглах талаар тvгээмэл ач холбогдол бvхий туршлагуудыг бий болгох зорилго бvхий “Ногоон байгууламж-Эрvvл орчин”; Хөрш орнуудтай харилцахад чухал ач холбогдол бvхий хилийн боомт, гарцыг орчин vеийн шаардлагад нийцvvлэн хөгжvvлэх зорилго бvхий “Нээлттэй гарц”; Хөрш болон хөгжингvй орны муж, хотуудтай шууд харилцаа тогтоон хамтын ажиллагаа хөгжvvлэх зорилго бvхий “Хамтын ажиллагаа” зэрэг төслvvд байхаар багцлан авч vзэх нь зvйтэй санагдана.

Дээр дурдсан төслvvдийг амжилттай хэрэгжvvлэхийн тулд санхvvгийн дотоод эх vvсвэрийг бvрэн дайчлах; олон улсын банк, санхvvгийн байгууллага, донорууд, хөрөнгө оруулагчидтай цаг алдалгvй, идэвхтэй яриа хэлэлцээ хийж хамтран ажиллах; төслийн гvйцэтгэлийн байдлыг тодорхой давтамжтайгаар дvгнэх, учирч буй бэрхшээлийг цаг алдалгvй арилгах; төсөл хэрэгжvvлэх эрх зvйн таатай орчныг цаг алдалгvй бvрдvvлэх; төрийн захиргааны төв орон нутгийн байгууллагын чадамжийг бvрэн дайчлах, ажлын дадаж хэвшсэн хөшvvн арга барилыг халах, vйл ажиллагааг нь нягт уялдуулах, шинэ арга барилаар ажиллах; нам, бvлэг, орон нутгийн явцуу ашиг сонирхол, улс төрийн аливаа нөлөөллөөс ангид байх зэрэг зарчмыг баримтлан ажиллах шаардлагатай байгаа юм.

Ингэж ажиллахад бvсvvдийн зөвлөл, бvс доторх аймаг, орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын хамтын идэвх санаачилгатай, нэгдсэн удирдлага, зохицуулалттай vйл ажиллагаа юу юунаас чухал байна.

Хөгжлийн өнөөгийн тvвшинд бvх аймаг, хотуудын хөгжлийн асуудлыг нэгэн зэрэг, бvрэн дvvрэн шийдвэрлэх эдийн засаг, санхvvгийн боломж хязгаарлагдмал байгаа учраас тэргvvлэх зорилт, төсөл арга хэмжээгээ хамтран сонгож хvч, анхаарлыг төвлөрvvлэн ажиллах зайлшгvй шаардлагатай юм.

Хvч анхаарлыг тарамдуулахгvй, давхардуулахгvй байж чадвал том зорилтыг богино хугацаанд шийдвэрлэж хөгжил дэвшилд хvрч чадна. Гэхдээ vvнийг нэг хэсгийг нь орхигдуулж, хийдэгдэл гаргана гэсэн санаагаар ойлгохгvй байгаасай.

Бvс, аймаг, сум бvхэн хийдгээ хийгээд, илvv ихийг бvтээгээд дээрээс нь бvсийн хэмжээний томоохон зорилтыг хэрэгжvvлэхэд анхаарах учиртай. Энэ хvрээнд аймаг, сум бvхэн “Нэг суурин-Нэг бvтээгдэхvvн” хөдөлгөөнийг өрнvvлж, улсынхаа нэгдмэл зах зээл дээр өөрсдийн байр сууриа өрсөлдөн эзэлж, улам бэхжvvлж байх нь чухал байна.

Монголчууд бид өрсөлдөн гарч ирсэн нэгийгээ татан унагадаг “Тамын тогоо”-ны зарчмаар биш, амжилт олсон нэгэнтэйгээ шударгаар өрсөлдөн давж, илvv гарч ололт амжилтаа нийтийн хvртээл болгож байж хөгжил дэвшилд хvрэх болно.

Эцэст нь аливаа бvс, аймаг, сум, хамт олон хөгжил дэвшилд хvрэхэд төр, засгийн дэмжлэг тусламж чухал ч, өөрсдийн нь санаачилга, идэвх зvтгэл шийдвэрлэх vvрэгтэйг онцлон тэмдэглэхийг хvсэж байна.

Сумын дарга сул ард биш

С.БАТБААТАР (2005.10.07)
Мартагдсан хөдөө: СУМ Өнөөдөр сонины хэлэлцvvлэг


Монгол Улс 21 аймаг, 340�орчим сум, 1600 гаруй баг,�хороотой. Хуулиар бид�ганцхан Улаанбаатараа хот хэмээгээд бусдыг нь аймаг, сум гээд тунхаглачихсан болохоор Улаанбаатарын хилээс гадагших нь хөдөө хэмээн ойлгож болох талтай. Дархан, Эрдэнэт хэмээх хоёр гайгvй ч хоттой байсныг Дархан-Уул, Орхон аймаг гээд нэрлэчихсэн нь маргаашийг нь зөгнөсөн хэрэг байжээ гэж одоо ойлгогдож байна.

Энэ хоёр суурингаас хот газрын шинж тэмдэг аажим аажмаар уусан алга болсоор байгаа.
Юутай ч аймгийн төвvvд арай ч судгийн нэг сульдсан сумтайгаа адил болчихоогvй байгаа тул �Мартагдсан хөдөө�-дөө бид сумыг сонгож авав.

Сум гэж юу вэ? Хуулийн болон албаны хэллэгээр нэрлэвэл ��хуулиар тусгайлан олгосон чиг vvрэг, өөрийн удирдлага бvхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор. Хэтрvvлэггvйгээр өнөөгийн байдал төрхийг нь дvрсэлбэл жалга судгаар нэг ихэрлэсэн, тvvнийхээ хэрээр чадвар чансаа нь доройтсон, тэгсэн хэрнээ vйлдвэрлэлийн бааз суурь, хvн амын тоо, хэрэгцээ шаардлагаараа �цус ойртсон� бөглvv дайдын орон газар.

Тэнд сургууль, эмнэлэг, төрийн захиргааны байгууллага гээд тоотой хэдхэн газар цогшиж буй галын дөл аятай арай ч унтарчихалгvй сvvмэлзэнхэн байгаа. Монголын төр, засгийг тэнд төлөөлдөг хамгийн том хvн нь Сумын Засаг дарга. Энэ хvмvvс тэнд юу хийж, ямрыг амжуулж суудгийг энэ удаагийн нийтлэлээрээ сөхөхийг хичээв.

Хөдөөгийнхний �Засаг� хэмээн нэрлэдэг ийм албан тушаалтан сум болгонд бий.� Дөрвөн жилд нэг удаа сонгогдож, томилогдоно.

Тэд тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон жилийн чиглэл, төсвийн төслийг хэлэлцvvлэн батлуулж, хэрэгжvvлэх ажлыг удирдан зохион байгуулах, санхvv, мөнгө, зээл, албан татварын бодлогын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах, нутаг дэвсгэртээ vйлдвэрлэл, vйлчилгээ явуулах, мал сvргийн удмын санг хамгаалах, мал эмнэлэг, ариун цэврийн хяналтыг зохион байгуулах, тээвэр, холбоо, бvх� төрлийн vйлчилгээг сайжруулж, хvн амд ойртуулах, хvн амыг ус, цахилгаан, дулааны эрчим хvчээр хангах бодлого боловсруулж, зохих байгууллагатай хамтран шийдвэрлэх, нутаг дэвсгэрийн хvн амд ерөнхий боловсрол олгох, мэргэжил эзэмшvvлэх, тэдний эрvvл мэндийг хамгаалах, соёл урлаг, шинжлэх ухаан, технологийг хөгжvvлэх, тvvх соёлын дурсгалт зvйлийг хамгаалах арга хэмжээ авах гэх мэтээр бараг бичиж, хэлж барагдамгvй олон� (27) эрхийг хэрэгжvvлж, vvрэг хvлээдэг. Гэвч сумандаа хамгийн том энэ хvмvvс хуулиар олгосон эрх vvргээсээ арай өөрийг хийж хэрэгжvvлээд байх шиг.

Тэдний эрхэлдэг ажил, дvр төрх, байр байдлыг нь хамгийн товчоор тодорхойлъё гэвэл эхлээд �ой тэмдэглэдэг хvмvvс� гээд нэрлэчихвэл болмоор санагдлаа. Сумын, сум дахь аль нэг байгууллагын ойг тэмдэглэх ажил Засаг даргын vндсэн vvрэгт, гол ажил мэтээр ойлгогддог болсон нь нууц биш. �Сумын� жилийн ойг зохион байгуулна� гэсэн амлалт vvргийг Мөрийн хөтөлбөртөө заавал оруулна. Ийм юм хийдэггvй даргыг Засаг дарга гэж vздэггvй жишиг бараг тогтоод байгаа.

Гол зорилгоо хэрэгжvvлэхийн тулд хөөрхий �Засаг�-ууд торгон дээлээ өмсөж, аралтай суран бvсээ бvсэлж, дэлбэгэр хvрээтэй бvрх малгайгаа духдуулж аваад мөнгө хөрөнгө цуглуулах аянд мордоно. Улаанбаатар, бусад газарт сууж буй ус нутгаасаа гаралтай иргэдийг хураан бөөгнөрvvлж, талхны тав арваас нь хумсалж, арай гайгvй бэл бэнчинтэй хэсгийг нь элдэв нэртэй ивээн тэтгэгч хэмээх жагсаалтад бичиж аваад, шахаж шавдуулж гарна.

Эцэст нь мөнөөх найр наадмаа сая нэг юм хийсэн болж, ганц нэг 69, хэдэн хивс, зурагт, сайндаа л хагас дутуу компьютер, эсвэл хөшөө суваргахан босгуулж авснаар ойгоо сайхан хийсэн нэр зvvж, нэг хэсэгтээ санаа амарна. Сум болгон өөрийн хувилгаан лам, хийд дацан, суваргатай болсон нь манай �Засаг�-уудын гавьяа. Хэрвээ суварга, хийд босгосноор хөдөө хөгждөг бол сумд маань өдийд суга хувирсан байх учиртай. Харамсалтай нь эсрэгээр суварга нь зэвэрч, сум нь гандсаар байх бөлгөө.

Сумын Засаг дарга хот, аймгаас�очиж буй УИХ-ын гишvvн,�дарга, сайд нарыг угтан тосож�авдаг, сумандаа байх хугацаанд нь�vйлчилдэг нэг сvрхий ажилтай. Сумыг зорих дарга ч мундахгvй.

Өөрийнхөө томыг харуулах ганц боломж нь болохоор манай гишvvд, дарга нар хөдөө явахдаа дуртай байдаг. Бvхнийг мэдэгч, шийдэгчийн дvрд хувилдаг тэдэнд бэрхшээл зовлонгоо танилцуулна, болж өгвөл жаахан мөнгө төгрөг, хийж бvтээх юм амлуулж авна. Дараа нь даргын амласныг олж авах гэж дөрвөн жил, болохгvй бол дахин сонгогдож байгаад хөөцөлдөнө. Амласныг нь аваад vлдсэн �Засаг�-таа сумын иргэд ам сайтай байх нь элбэг. Яагаад гэвэл амлагчид ихэнхдээ хулхидагчид байдаг билээ.

Засаг дарга нар бас сvрхий улстөржинө. Сонгуулийн vеэр өөрийн намаас нэр дэвшигчдэд хөл алдан vйлчилнэ. Бусад намаас нэр дэвшсэн �этгээд� vзэгдвэл сум дизельгvй, соёлын төв хаалгагvй, унаа тэрэг нь шатахуунгvй, аягvй бол Засаг дарга өөрөө �хэвтрийн өвчтөн� болж хувирна. Ингэж өөрийгөө жинхэнэ ёсоор харуулж, хичээн зvтгэсний хvчинд нам нь ялаадахвал �Засаг�-ийн суудалд дахин хадагдана.

Эрх дархаа бэхжvvлж авахын тулд сумандаа байх төрийн албаны тоотой хэдхэн суудалд авгайгаасаа эхлээд садан сvлбээнийхнээ, өөрт нь талтай хvмvvсээ авна. �Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж� байгаад 69-өө дөрвөн жилд нэг удаа солино.

Хөөрхий муу сумыг нь өөдөлж дэвжээсэй гэж өгсөн тусламж, дэмжлэгийг хуваарилах ажил тvvний нэр төрийн эрхэм vvрэг тул тvvнээ бусдыг хашраах, сөгдvvлэх арга хэрэгсэл болгоно. Хаялгаар нь хувиа подхийлгээд авчих жишээтэй.

Уг нь сумын дарга нар мал маллах, төл бойжуулах, хадлан тариа тариалах, хураан авах, vйлдвэрлэл vйлчилгээгээ өргөтгөхөд гол анхаарлаа хандуулдаг байж. Одоо мал нь малчдад, газар нь иргэдэд очсон. Хэдэн төл, хэчнээн шуудай ургац авахаа малчид, тариаланчид өөрсдөө шийддэг цаг. Тэгэхээр хэдэн хоньтой болж, хэдэн хурга бойжуулав, мал өсөв vv, хорогдов уу гэсэн юм ярьж, хэсээд яваад байх шаардлага vндсэндээ байхгvй. Жилийн эцэст хэдэн малтай болсон, ямархан хэмжээний тариа ногоо ургуулснаа цаасан дээр бичиж, дээш нь тайлагнах болохоор арга буюу нэг сөхөж харна.�

Аз болж мал өссөн байвал гавьяа, сайшаал хvртэх дөрөө, гишгvvр боллоо гэж олзуурхана. Уг нь хэдэн хонь хээл авч, хэд нь хургалж, ямархуу хувиар төл бойжсонд �Засаг�-ийн хувь нэмэр байхгvй билээ.

Харин мал хорогдсон бараан vзvvлэлт гараад ирвэл баруун хойноос салхилсан шуурга, өвлийн тэнгэрээс унадаг цас мэт рvv бурууг чихчихэд буруудаад байхгvй. Мөнөөхөн ган, зудын гамшгийг арилгах нэрийн дор төсөл хэмээгчийг зохиож, Улаанбаатарыг зорих аян шалтаг эндээс бас гараад ирнэ. Нааш харах амьтан хvн олдож, төсөл хэрэгжих болчихвол �Морьтын хишиг явганд� гэгчээр башийж, ган зуд нvvрлvvлсэн нутгийнхаа савдганд мөргөж, тахиж тайж ч магадгvй.

�Манайх жижиг дунд vйлдвэрлэлийг хөгжvvлэх талаар нэлээд зvйл сэдэж, хэрэгжvvлж байна� хэмээн очсон хvн болгонд тайлагнах авч vнэндээ сумын эдийн засагт нөлөөлөх хэмжээнд очсон нь нэгээхэн ч vгvй. Тэртэй тэргvй уруудаж доройтож байгаа амьдралаа өөд нь татахын төлөө талх, боовхон жигнэж, малынхаа нуруунаас авсан ноос vсээр ганц хоёр эсгий хийсэн, цагаан идээгээ хурааж хуримтлуулсан иргэдийн ажлыг өөрөө зохион байгуулж, дэмжиж урамшуулсан мэтээр дээр доргvй, ил цагаан ярих нь �Засаг ноён�.

Хөдөөг мартагнуулахад ихээн �тус нэмэр болж буй� Засаг дарга нарын нийтлэг төрх нэг иймэрхvv. Гэхдээ өвдөж зовсныг нь унаагаараа аймагт хvргэж өгөх, сургууль нь галлах тvлээгvй болоход ой руу хөрөө vvрэн алхах, гачигдал зовлонтойд нь бараг л өврөө ухаж байж хэдэн төгрөг олж өгөх, эмнэлэг эмчгvй, сургууль багшгvй болоход эрэлд хатах гэх мэтийн ёстой л �чавганц�-ын ажлыг хийж, иргэдийнхээ өмнөөс гуйлга гуйж, гутлаа тайлаад өгөх нь холгvй явдаг хvмvvс бол Засаг дарга нар мөн.

Уг нь тэд иймийг хийх ёсгvй юм. Хийлээ ч гэсэн хэмжээ дамжаа бий учраас өөртөө лай хурааж явах учиргvй.

Тэд хийж бvтээх гэсэн иргэдийнхээ санал санаачилгыг өрнvvлж, тvvнд нь тусалж, хvч хэрэгслийг нь зангидаж, боломжтой vйлдвэрлэл vйлчилгээг өөрийн санаачилгаар бий болгож, тvvндээ иргэдээ хамруулах, тусламж хандивыг нэг удаа бvхэнд амсуулах төдийгөөр биш, нэлээд хэдэн жилийн дараа vр ашиг нь гарах зvйлд зарцуулах, засаг төрийн бодлогыг ард тvмэнд сурталчилж, хэрэгжилтийг нь хангах зэргээр засгийг төлөөлж, төр-ардын зардас болох учиртай юм.

Тэрнээс даргынхаа ч, цэргийнхээ ч ар, өвөрт нь гvйж явдаг, албан тушаал, ширээ, сандалтай зууралдсан, өөрийгөө өөд татах хvсэлдээ бvдэрсэн �сул ард� байж болохгvй билээ.

Уламжлалт юм болгон өгөөжтэй биш

Сум аймаг цөөрч сул Монгол хөгжинө "Өнөөдөр"-ийн хэлэлцүүлэг
Р.ЖАРГАЛАНТ (2005.09.23)

Монгол Улс одоо 21 аймаг, нийслэл, 331 сум, есөн дvvрэг, 1671 багтай байгаа. Энэ бол манай тvvхэн дэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн тархай бутархай тогтолцоо байх. “Халх дөрвөн аймаг, шавь таван хошуу” гэсэн хэллэг байдаг. Үvнээс vзэхэд тун цөөн аймаг хошуутай байжээ.
Ихэнх аймаг сумд 70, 80 жилийн ойгоо тэмдэглээд байгаагаас vзвэл одоогийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь 1930-аад оноос эхтэй бололтой юм.

Тэр vед ингэж “жижиглэх” шаардлага байсан гэж vздэг юм билээ. Тухайлбал феодалын аж ахуй, шашин сvм хийдийг устгах, төрийн зvгээс олон тvмэнд тавих хяналтыг хvчтэй болгох, хvн амыг бvх нийтээр нь бичиг vсэгтэй, боловсролтой болгох, эрvvлжvvлэх зэрэг улс төр, нийгмийн чанартай зорилтууд ч гараад ирсэн. Эдийн засгийн чанартай зорилт ч мэдээж байсан. Жишээ нь мал аж ахуйн тvvхий эдийг дэд бvтэц гэх юмгvй тэр цагт богино хугацаанд шуурхай цуглуулахын тулд харилцан туслалцах хоршооны сvлжээг орон даяар бий болгох шаардлагатай болсон.

Олон жилийн турш оршсоор ирсэн энэ тогтолцоо өнөөгийн нөхцөлд зохицохоо больжээ. Үvнийг бид ердөө сая л ухаарч байгаа ч юм биш. Бvр одоогийн мөрдөж буй Үндсэн хуулийг 1992 онд батлах vеэс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн одоогийн хуваарь зохимжтой эсэхэд эргэлзсэн vгс сонсогдож байсан юм. Харин нэг их газар авалгvй тэгсгээд намжсаныг улс төрийн шалтгаантай гэж зарим хvн vздэг.

Гэлээ ч энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай болох нь улам бvр харагдсаар, тvvнээс vvдэлтэй муу vр дагавар лавширсаар байлаа. Тэр бvхнийг энд дурдахад төвөгтэй. Гэхдээ зарим гол уршгийг нь хэлэхээс аргагvй. Юуны урьд засаг захиргаа, нутаг дэвсгэлийн одоогийн хуваарь нь их vрэлгэн тогтолцоо. Хvн амын нийгмийн хөгжлийг тэтгэх хvчин зvйл болж чадахгvй. Зах зээлийн багтаамж бага Үйлдвэрлэл, vйлчилгээ хөгжих боломж хязгаарлагдмал. Энэ бvхнээс vvдээд ажилгvйдэл, ядуурал бий болж, хvн амын амьжиргааны төвшин доошилж, цус ойртох зэрэг сөрөг vр дагавар гарах болов. Усны нөөц, бэлчээр хомсдов.

Ийм байсаар атал ялангуяа эрх мэдэлтнvvд татан буугдсан сумыг сэргээх цөөхөн сумтай аймаг шинээр байгуулах зэргийг өөрийгөө хvмvvст vнэлvvлэх, сонгогчдыг өөртөө (намдаа) татах нэг арга хэрэгсэл болгож 90-ээд оноос хойш аймаг сумын тоог нэмсээр ирлээ. Тэгтэл өөрийгөө тэтгэх, аваад явах чадваргvй засаг захиргааны олон жижиг нэгж ядууг нь гайхдаг улсын төсвийн дарамтыг улам нэмэгдvvлсээр.

Хvн амын доройтол ихэссээр байлаа. Архангай аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өлзийт сумдаар жишээ болгоход оюуны хомсдолтой болон сэтгэцин эмгэгтэй хvмvvсийн тоо томоохон суурин газар, сумдтай харьцуулахад хавьгvй олон байжээ. Энэ нь эдгээр сум төвөөсөө алслагдсан, угсаатны бvтэц ядмаг, өөрөөр хэлбэл цус ойртсон зэрэгтэй нь холбоотой аж.

Хvн ам олонтой том аймгаас хvн цөөтэй аймгийн нэг хvнд ногдох төсвийн зарлагын хэмжээ ихэсч, иргэдэд хvрэх төрийн vйлчилгээний чанар, хvртээмж сайжирч чадахгvйгээр барахгvй муудаж байгаа нь ажиглагдаж байна. Хамгийн цөөн хvнтэй Говьсvмбэр аймгийн нэг хvнд ногдох төсвийн зарлага улсын дунджаас 2.0, хамгийн олон хvнтэй Хөвсгөл аймгийнхаас 2.3 дахин их байв. 1400-гаад хvнтэй Төв аймгийн Баянхангай сумын нэг хvнд ногдох төсвийн зарлага 5600 хvнтэй Архангайн Эрдэнэмандал сумынхаас 3.5 дахин их байлаа.

Цөлжилт ихэсч буй нь тухайн нутагт байгаа малын тоо бэлчээрийнхээ даацаас даван бэлчээрээ хэт талхалснаас ургамал багасч, дэлхийг хамарсан дулаарал бас нөлөөлж буйтай холбоотой юм байна. 331 сумын 159 нь зарим улирлын бэлчээргvй болсон нь судалгаагаар тогтоогджээ. Усны нөөц багасч байна.

Энэ мэт олон сөрөг vр дагавар бий болсны улмаас өөрчлөлт хийх тухай яриа vvссэн юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн өөрчлөлтийг хийх, хэрэгжvvлэх хоёр vндсэн арга байж болох юм гэж судлаачид vзэж буй юм билээ. Эхнийх нь асуудлыг захиргааны аргаар тvс тас шийдвэрлэх. Дээрээс нь тулгана, төрийн нэрээр мундагдана гэсэн vг л дээ. Энэ уг нь олон жилийн турш давамгайлсаар ирсэн барил. Аливаа ажлыг одоо цагт ийм арга барилаар хийх нь эрсдэл тун ихтэй. Араасаа төвөг чирэгдэл, хэл ам дагуулна. Хvмvvс ч хvлээж авахгvй. Тиймээс vр дvн тун муутай байх магадлал их.

Хоёр дахь нь тодорхой газар нутгийг сонгон авч туршилт хийх. Энэ явцдаа мэдээж ололттой хийгээд дутагдалтай талуудыг нь олж харна. Дутагдлыг нь зассаар байтал цааш яаж явах загвар гараад ирнэ. Ингээд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьт хийх өөрчлөлт хаяагаа тэлнэ. Үvнийг дэмжих хандлага олон тvмний дунд нэмэгдэж байгаа гэх vг холбогдох хvмvvсийн амнаас гарч байна лээ.

Тэгэхдээ мөн олон жилийн өмнөөс ярьж эхэлсэн бvсчилсэн хөгжлийн vзэл баримтлалтай нягт уялдуулах нь vр ашигтай болно гэж Засгийн газар vзэж байгаа юм билээ. Энэ талаар саяхан болсон Засгийн газрын өргөтгөсөн хурлаар зориуд ярилцсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэ хуваарийн тухай нэг хэсэг ярихаа больчихсон юм. Тэгснээ сая бvсчилсэн хөгжлийн vзэл баримтлалтай холбоод ярьж эхлэх янзтай боллоо.

Олон тvмний санал бодлын ерөнхий чиг хандлагыг анзаарвал одоогийн энэ хуваарийг өөрчлөх цаг болсныг ихэнх нь хvлээн зөвшөөрч байх аястай. Тэгэхдээ тэдэнд бас айдас байна. Олон жил идээшиж дассан нутгаасаа холдох нь, сумын маань төв хаана очих бол, эмнэлгийн тусламж авах, хvvхдээ сургах газар маань алслагдах нь гэх мэт бодол тэдний толгойд байна.

Ер нь аливаа шинэ юм бvхэн ихэнх хvний санаанд багтамгvй байдаг учраас, хуучныгаа халах vйлсэд хойрго ханддагаас эсэргvvцэлтэй тулгардаг л даа. Нэгдэлжих, атар газар эзэмших хөдөлгөөн ч тийм л байсан. Саяхны баримт өгvvлбэл мал хувьчлах, газрыг хувьд өгөх ажил ч ялгаагvй. Тэглээ ч хэрэгжvvлж л орхисон байдаг. Тэр цагт vр шимийг нь олон тvмэн хvртдэг, мэдэрдэг шvv дээ.

Шинэ хуваарийн хамгийн гол зорилго, мөн чанарыг товчоор хэлбэл иргэдэд vзvvлэх төрийн vйлчилгээний чанарыг сайжруулах, нийгэм, эдийн засгийн тодорхой асуудлуудыг төвөөсөө аль болох бага хамааралтайгаар болж өгвөл бие даагаад шийдчих тийм бvтцийг бий болгох явдал юм.

Тэгвэл одоогийн сумуудын бараг гуравны хоёр нь хөрөнгө оруулах боломжгvй, зах зээлийн багтаамжгvй, тиймээс эдийн засгийн vр ашиггvй суурингууд болоод байна. Ер нь дэлхийн жишгийг харахад 3000-аас доошгvй өрхтэй, 8000-аас доошгvй хvнтэй суурин газарт эдийн засгийн бичил орчин бий болох боломжтой байдаг юм шиг байна лээ.

Муж, хошууг шинээр байгуулж, аймаг, сум багийг хэвээр vлдээе

Чимэддоржийн СОСОРБАРАМ (Өнөөдөр сонин, 2005.06.17)

Бvсчилсэн хөгжлийн vзэл баримтлалын хvрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь, тvvний удирдлагыг боловсронгуй болгож, Бvсийн тулгуур төвvvд, аймгийн төв, сум, суурин газруудыг холбосон дэд бvтцийг хөгжvvлэх талаар тодорхой санал гарч, төрийн яамдын хэмжээнд хэлэлцэгдсэний эцэст� 2003 онд УИХ-аас бvсчилсэн хөгжил ба тvvний удирдлага зохицуулалттай холбоотой хууль эрхийн актууд батлагдан� гарсан билээ. Монгол Улсын хvн амын нутагшил суурьшилтын төслийн хvрээнд хийгдсэн энэхvv шинэчлэлийн концепц ёсоор бол манай орон Алтайн, Хангайн, Төвийн, Дорнодын гэсэн эдийн засгийн vндсэн дөрвөн бvс, шинэчлэгдсэн бvлэг суурингийн тогтолцоотой болох байлаа.

Шинэ Засгийн газрын vед Монгол Улсын засаг захиргааны нэгжийн хуваарийг шинэчлэн өөрчлөх талаар дахин тодорхой санал хувилбаруудыг Засгийн газрын болон ШУА-ийн тvвшинд дахин боловсруулж тодорхой хvрээнд хэлэлцэгдэж эхэлжээ. Дээрх баримтлалыг хөгжvvлэн, хуучин уламжлал, онцлогийг судлан vзсэн болон шинэ чиглэл гаргасан эрдэмтдийн санаа бодлыг тулгуур болгосон гэх энэхvv төслөөр Монгол орныг дөрвөн аймаг, 68 хошуу, 329 сум, 26 хотод хуваасан шинэ хуваарийг боловсруулжээ.

Өвөг дээдсийн vеийн уламжлалт хошууг сэргээж, сvvлийн 100-гаад жил амьдарч дассан сумдын тогтолцоог vлдээнэ гэх энэхvv төслийн хувилбаруудыг баталгаажуулахдаа хуучин шинийг хослуулж, олон талаас нь авч vзэх ёстой. Ялангуяа бvс нутгийн оновчтой бvтцийг бvрдvvлэхийн тулд�

1.Эдийн засгийн�эрчим хvч, зам тээвэр, шуудан холбоо зэрэг дэд бvтцийн хөгжлийн төвшин, ирээдvйн шаардлага, бэлчээрийн мал аж ахуйн онцлог�ХАА�н салбар мал аж ахуй, газар тариалан

2.Экологийн хvчин зvйлvvд

3.Төрийн захиргааны vйлчилгээ, сургууль, соёл, эмнэлгийн хvртээмж

4.Тvvхэн уламжлал, угсаатны онцлог буюу хvний эрх

5.Аймаг, орон нутгийн санал зэргийг нарийвчлан тооцох нь зvйтэй юм.�

Ер нь асуудлыг эцэслэн шийдэхдээ эдийн засгийн хvчин зvйлийг голлох, дараа нь экологийн, төрийн захиргааны vйлчилгээ гэх мэтчилэнгээр ач холбогдлын эрэмбийг сайтар тогтоох нь зvйтэй. Гэхдээ орчин vед экологийн хvчин зvйлийг ч эрэмбийн эхэнд нь байлгах хувилбар зөв байж болох юм. Ингээд дээрх ач холбогдлын эрэмбийг харгалзан муж, аймаг, хошуу, сумдын талаарх өөрийн саналыг хуваалцъя.

Монгол Улсын хөгжлийн нийгэм эдийн засгийн хөгжлийн тэнцлийг хангах vvднээс эдийн засгийн бvсийг аймаг биш муж хэмээн нэрлэж, эдийн засгийн хөгжлийн талаас байгуулж болох юм. Манай орон Алтайн, Хангайн, Орхон�Хэнтийн, Хэрлэнгийн гэсэн нэртэй эдийн засгийн vндсэн дөрвөн мужтай байх нь зvйтэй.

Учир нь нэрийн хувьд заримыг нь хуучнаар Тvшээт хан, Сэцэн, Сайн ноён гэсэн мөртлөө Засагт ханыг Алтай хан гэх, мөн Тvшээт, Сэцэн, Сайн ноён гэдэг нь орчин vед тvvхэн ач холбогдолгvй болсныг болон хан гэдэг нь өнөө цагт тохиромжтой эсэхийг тооцох ёстой. Мөн засаг захиргааны хувьд Монголын нутгийн босоо тэнхлэгийн дагуу саланги дөрвөн аймаг болгох нь улс төр, аюулгvй байдлын эрх ашгийн vvднээс улс орныг салган бутаргах уршгийг урд нь бий болгож байсан, ирээдvйд ч агуулж байж болзошгvйг анхаарах ёстой.

Эдийн засгийн ирээдvйг харсан төрийн холч бодлогоор бол хот сууринг тvшиж, тэдгээрийг хөдөө аж ахуйн бvтээгдэхvvнээр хангахад чиглэгдсэн фермерийн аж ахуйн хэлбэртэй эдийн засгийн аймаг, хошууд, сумдыг бvсийн тулгуур төвvvд болон томоохон хотуудыг тойруулан бий болгох нь зvйтэй. Бэлчээрийн мал аж ахуйн хэлбэртэй хошуудыг фермерийн аж ахуйг хөгжvvлэх боломжгvй байгаль, цаг уурын бvсvvдэд тvvхэн уламжлалт хэлбэрээр байлгах асуудлыг тавих нь зохистой. Товчхондоо бvгдийг механикаар хуучин хошууд болгох нь эдийн засгийн vvднээс оновчтой бус байж болох юм.

Дараагийн ээлжинд дэд бvтцийг нарийвчлан тооцох ёстой. Жишээ нь бvлэг суурингийн тогтолцооны төсөлд Төв аймгийн гол зам дагуух Лvн, Өндөрширээт, Эрдэнэсант нэг бvлэг, замаас зайдуу говь хээрийн Бvрэн, Дэлгэрхаан, Баян-Өнжvvл сумд� өөр нэг бvлэг байхаар төлөвлөсөн байна. Ингэж дэд бvтцээ харгалзахгvй бvлэглэх нь тэнцвэргvй хөгжлийг нөхцөлдvvлэх нь ойлгомжтой. Иймд хошууд, бvлэг суурин нь гол зам руугаа хандсан байх нь зохистой болов уу. Хэвтээ болон босоо тэнхлэгийн гол дагасан байдлаар хошуудыг шинээр бvлэглэх нь зvйтэй.

Экологийн хvчин зvйлvvдийг эдийн засгийн асуудлуудтай нягт� уялдуулан бэлчээрийн мал аж ахуйн онцлогийг харгалзваас хошуудыг сэргээх нь зvйтэй юм. Үvн дээр хөдөөгийн хvн амын цус ойртолтыг тооцвол энэ нь зайлшгvй ойрын vед хийх төрийн бодлого, vйл ажиллагаа болох ёстой. Уламжлалт нvvдлийн мал аж ахуйг хөтлөхөд хангай, хээр, говь хосолсон бэлчээр чухал байдаг тул хуучин хошууд нь ийм нутаг дэвсгэртэй байжээ. Жишээ нь Засагт ханы хошууд баруунаас зvvн тийш чиглэсэн нvvдлийн нутагтай байв. Өнөөдөр иймэрхvv уламжлалаа хадгалж vлдсэн Завханы Цагаан чулуут, Цагаанхайрхан, Алдархаан�� зэрэг сумдын малчид жилдээ Монгол элс, Завхан голын говийн бvс, хээрийн бvс, тэгээд� хангай буюу Отгонтэнгэр уул руу� 60-100 км нvvдэллэдэг хэвээр байгаа нь мал аж ахуйн хувьд төдийгvй экологийн хувьд ч ашигтай хэвээр байгаа юм.

Гэтэл өөр нэг жишээгээр Тvшээт ханы гол хошууд хойноос урагш� чиглэсэн байсан бөгөөд Сэцэн засгийн (Мишиг гvний ч гэх) хошуу нь Батхаан уулын баруун урд өврөөс (Өвөрхангайн Бvрд) Булгуудын хэц (Дундговь аймгийн Эрдэнэдалай) хvртэл vргэлжилдэг нvvдэлчдийн амьдралын хэрэгцээг хангахад тохиромжтой хойноосоо урагшаа сунасан байрлалтай, хангай, хээр, говь хосолсон нутаг байв.

Гэтэл тус хошууны хойд хэсэг буюу хангай тал нь Бvрдэд, урд говийн хэсэг� нь Эрдэнэдалай суманд шинэ засаг захиргааны хуваариар 1921-1950 онуудад� шилжжээ. Эцэст� нь Төв аймгийн Дэлгэрхаан суманд тус хошууны төв хэсэг буюу хээрийн бvс нь vлдсэнээр хvмvvс нь нvvхээ больж, бэлчээр нь талхлагдах болсон гэх мэтийн жишээ олныг дурдаж болно. Зөвхөн хангай талдаа vлдсэн Архангайн малчид өнөөдөр ой дотроо малаа бэлчээх болсон байх� жишээтэй.�

Экологийн vvднээс дархан цаазат болон тусгай� хамгаалалттай vндэсний газруудыг аль болохоор бие даасан хошуу, сум болгож төрийн нэгдсэн бодлогоор зохион байгуулж Хэнтийн, Хөвсгөлийн, Увс нуурын, Алтайн цаадах говийн хошууд гэх мэтчилэн томоохон экологийн засаг захиргааны нэгжийг байгуулж ч болно.

Төрийн захиргааны vйлчилгээ, сургууль, соёл, эмнэлгийн хvртээмжийн шаардлагаас vvдэн гарах саналууд байна.

Эдийн засгийн мужлал нь дотроо аймаг, хошуу, сум багаас бvрдэх нь зvйтэй. Учир нь ”Хангайн муж” буюу Сайн ноён ханы аймаг нь Хангайн нурууны байршлаас болж дэд бvтэц, зам харилцааны хувьд гурван ч хэсэг саланги байгааг Монголын газрын зургаас хараад ямар ч хvн ойлгоно. Баянхонгорын төв, Мөрөн хот хоёрыг нэг муж гэхэд зай, зам бартаа нь дэндvv их.� Тvшээт хан аймаг ч гэсэн хойноосоо урагшаа сунасан эдийн засаг, байгаль цаг уурын харилцан адилгvй хошуу, сумдаас бvрдэж байгаа нь эдийн засаг, экологи, төрийн захиргааны vйлчилгээний vvднээс орчин цаг vетэйгээ ямар ч� авцалдаагvй, зөвхөн тvvхэн уламжлалаа харсан бvсчлэл, хил хязгаар тогтоосон хэрэг болжээ. Иймд аймгуудыг засаг захиргааны vндсэн нэгж, төрийн vйлчилгээний гол төвvvд хэвээр байлгаж харин хошуудтай нь зохицуулан тэднийг томсгож цөөлөх нь зvйтэй.

”1931 онд Монголд засаг захиргааны шинэ хуваарийн зорилгыг эрх дураараа явдаг нvvдэлчдийг давын өмнө эмхлэн захирах, хянах оролдлого хийжээ. Аливаа дарангуйлагч дэглэмийг хяналт шалгалтын тогтолцоогvйгээр төсөөлөх аргагvй. Иймээс цөөхөн хvнийг маш олон сум, баг, бригадад хуваавал хяналт шалгалтын нэг аппаратад маш цөөн хvн ногдож тэдний шилжилт хөдөлгөөнийг нарийн хянах боломж бvрдэнэ.” ”Харин ”сум” гэсэн нэгж нь жинхэнээс Манж нарын оруулж ирсэн томъёолол болой. Сум нь засаг захиргааны нэгж биш, харин цэргийн утгатай юм”� гэж �Шинэ эрин� сэтгvvлд бичсэн нь зөвхөн нэг талаас харсан, орчин vед ард иргэддээ төрийн vйлчилгээ (эмнэлэг, соёл, боловсрол) vзvvлэх боломж олгож байгаа сайн талыг нь vгvйсгэсэн дvгнэлт болжээ.

Сvvлийн 80 жил сумд хөгжиж ирсэн уламжлал, хийж бvтээснийг тооцвол орчин vед сумыг байлгах зайлшгvй шаардлага төрийн захиргааны vйлчилгээний vvднээс байгаа юм. Товчхондоо сум, баг ойрын ирээдvйд энэ хэвээр байх нь зvйтэй.

Тvvхэн уламжлалаар аймаг, хошууны хил хязгаарыг тогтоох гол зорилго юу байсныг ирээдvйн нийслэл� Хархорин төвтэй Хиад аймаг байгуулах vндэслэлтэй холбон энд жишээ болгон дурдъя.

Хиад аймаг
Нvvдэлчдийн хувьд нутгийн төв хэсэг, гол уугуул овог, отгоо хамгаалах асуудал нь улс vндэстний аюулгvй байдал, хаан төрийн тогтвортой байдлын амин чухал ач холбогдол бvхий төрийн бодлого байдаг. Үvний тодорхой жишээг Чингис хааны шинээр зохион байгуулсан тvмт, мянгатууд� болон Даян хааны vvсгэсэн хошуудын байрлал нь Орхон�Туулын бэлчир буюу нутгийн төв хэсгээ, язгуурын гол овог хиадуудаа хамгаалах байдлаар зохион байгуулагдаж, энэхvv зорилгоор цаг vргэлж өөрчлөгдөж ирснээс харж болно.

МЭӨ III-аас манай эриний III зууны vед оршиж байсан Хvннv, Сяньби, Тоба улс гvрнийг залгамжилсан Нирун улсаас улбаатай хиян-хиад нарын угсаа Добу, Алунгоо хатнаар дамжин vргэлжилсээр Есvхэй баатрын vед хvрчээ. �Алтан товч� судар болон тvvхийн номуудад энэ тухай дурдаад Есvхэй баатрыг хиад ястай, боржигон овгийн хvн гэж бичсэн байдаг. Хиад овог нь Монголын язгуурын гол овгуудын эхэнд байж бусад овог, угсааг салбарлуулжээ.

Хиадаас гаралтай боржигон, дvрвэд, боржигоноос салбарласан� бэсvд, урууд, мангуд, сөнөд, барулас зэрэг олон ураг, овгууд янз бvрийн цаг vед олон төрлийн нөхцөл байдлын дунд vvсч олшрон салбарласнаас хиад овог тvгээмэл болон мартагдахад хvрч, нэг vе бусад овгуудаас ч ялгарахаа байсан гэдэг. Харин Хабул хааны vеэс төр барьж байсан гол сурвалжтанууд (долоон хvvдvvд нь) бусдаас ялгарахын тулд хиад ясаа сэргээж байжээ.

Тvvх сөхвөл Орхон, Туул голын нvvдэлчдийн “сонгодог-тvvхт”� бэлчир нутагт Их хааны хvрээ XIII зууны сvvлчээр нvvн ирж� төвлөрч нутаглажээ. Ингэж Хан Хэнтийгээ дархалсны дараахан хааны ойрын сурвалжит удмынхан буюу хиадууд энэхvv Хархорин хот хавьд нvvн ирснээр Монголын язгуурын гол хиад овгийн аймгууд энд суурьшжээ.

Чингис хааны vеийн гадаад халхлалт ба Өгөөдэй хааны ”дотоодоос халхлах” төрийн бодлогыг зурагт харуулав.


1492-1502 оны vед Батмөнх даян хаан дотоодын олон отог, овгийн зөрчилдөөнөөс болж ихээхэн зvдэрсэн хvний хувьд нэгдvгээрт нутгийн төв хэсэг, гол уугуул овог, отгоо халхлан хамгаалах нvvдэлчдийн төрийн бодлогыг сэргээснээр төрөө төвхнvvлж чаджээ.

Тэрбээр Орхон, Туулын бэлчирт нvvдэллэгч Их хvрээ, хаадын өргөө, язгуур хиадуудын аюулгvй байдлыг гаднаас Мин улсаас хамгаалах төдийгvй дотоод талаасаа� буюу халх, ойрадын зөрчлөөс vvдэж ойрадуудаас “халхлах” зорилгоор Хангайн нурууны ард, Хөвсгөл, Хэнтийн нурууны хавьд шинээр аймгуудыг байрлуулжээ.

Энэ удаа жалайрууд төдийгvй бэсvд, олхонуд, тангуд-сартуул, хиргис, элжигин, горлос, vнэгэд, хэргvд, хvрээ, цоохор, хөхvйд, хатахин� нарыг хуваарилжээ.�

Хоёрдугаарт, дотоодын язгууртнуудын зөрчлийг багасгах зорилгоор� Батмөнх даян хаан 11 хvvдээ улс гvрнээ хуваан нутаг зааж захируулсан байна. Гэрсэнзийн долоон хvv дахин зохион байгуулагдсан халхын долоон отог, хошууг захирах болсноос төв отгийг нь Оноход өгчээ.� Удаах хvv Абтай шашныг дэлгэрvvлж, Ойрадыг нэгтгэн удирдаж байсан учир сайн “Тvшээт хан” цолыг авч байжээ. Гэрсэнзийн хөвгvvд болох Ашихайд vнэгэд жалайр, хvv Ноёнтойд бэсvд илжигин, Далдайд тангуд, сартуал, Самубумад урианхан отгийг тус тус өвлөн өгснөөр баруун гар болгож баруун талаа (Засагт ханы эхлэл), мөн Амин Дуралд хvрээ хороо, цоохор, Дарьд хvхvйд, хатагиныг өгснөөр зvvн (Цэцэн ханы эхлэл) болон хойд талаа тус тус халхлалтад авчээ хэмээн Д.Гонгор �Халх товчоон� I дэвтэр, ШУАХ, УБ, 1970 номын 177-р талд өгvvлжээ.

Ингэж ханлиг, хошууд хил хязгаартай болж нvvдэллэх нь хязгаарлагдсан болон бvх хошуудад Даян хааны удмынхан буюу боржигин овог жигд тархсанаар (боржигон овог vгvй хошуу, сум ар, өврийн халхуудад байхгvй байсан бөгөөд урианхай, харнууд, шарнууд зэрэг бусад олон овгийн адил өнөөдрийн Халхын бvх сумдад тархаж, ялгаж салгахад хэцvv болжээ) олон овог, отог угсаатны хувьд ижилсэж ойртжээ. Ингэснээр “халх” хэмээх орчин vеийн монгол vндэстнийг бvрдvvлэгч гол угсаатан төрөх vндсэн нөхцөл болсон байна.

Манж нар 1719 онд Монголд цэргийн өртөө� байгууллаа. Чухам энэ vеэс манж нар Монголын нэгэнт тогтсон засаг захиргааны хуваарь, хошууг улам жижиглэн хувааж, бутаргах бодлого барих болсон аж. Энэ мэтчилэн Монгол Улс 1912 онд 126 хошуутай болсноос Халхын 86 хошуу бий болжээ. Хэдийгээр тvvхэн олон удаагийн дайн мөргөлдөөний хөлд нэрвэгдэж байсан ч хиадууд буюу Монголын гол сурвалжтаны угсаа� Орхон, Туулын бэлчирт vргэлжлэн нутагласаар Ардын хувьсгалтай золгосон юм. Хиадын голомт нутаг Ардын хувьсгалын дараах жилvvдэд гадаадынхны нарийн бодлогоор гурав, дөрвөн аймгийн засаг захиргааны зааг дээр хуваагдаж, нэгдмэл байдлаа алдаж сураг тасарсан билээ.

Саяхны ”овог сэргээх кампанит ажил”-тай холбогдуулан хийсэн овог угсаатны судалгаагаар (О.Сэржээ �Ургийн судалгаа� УБ, 1998, 14, 30, 38-р тал)� хиад овог нь зөвхөн Өвөрхангай аймгийн хуучин Тvшээт хан аймагт харьяалагдаж байсан зvvн хойд талын (Хархорин,� Бvрд, Баян-Өндөр, Зvйл, Өлзийт, Сант хуучнаар Тvшээт ханы болон Далай гvний хошууд), Төв аймгийн баруун талын (Дэлгэрхаан, Өндөрширээт Эрдэнэсант, Бvрэн буюу Цэцэн вангийн болон Зоригт вангийн, Үйзэн гvний хошууд), Булган аймгийн Орхон голын урд талын (Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Хишиг-Өндөр буюу Бишрэлт гvний 84, Жонон гvний тал 85, Үйзэн гvний 83 хошууд)� хэдэн суманд л байдаг.
Эдгээр хиад нарын хошууд, сумд нь� баруун, хойд талаараа Орхон голоор хvрээлэгдэж, зvvн талаараа Туул голоор эмжигдэн тохойрсон уул ус, тал хээр жигдхэн vзэсгэлэнтэй сайхан бэлчирт адуу ихтэй, айраг исгэдгээрээ алдартай.

Хошууд нь хойноосоо урагшаа сунасан байрлалтай, хангай, хээр, говь хосолсон нутагтай байв. Ер нь ”хиад овог” Монголын тvvхэн тодорхой vеvдэд сэргэн төрд манлайлах vvрэг гvйцэтгэж байжээ. Нирун улс сэргэн мандах, Хабул хаан хvчирхэгжин улмаар Их Монгол улсыг төвхнvvлэх, Батмөнх Даян хаан нэгдсэн улсаа сэргээх, 1991 оны хувьсгал зэрэг тvvхэн цаг vеvдэд тэд өндийн гарч ирж байв. Энэ цаг vед тvvх сөхөж Хархорин нийслэлээ тойрсон Хиад аймгийг дахин байгуулах асуудлыг хөндөх нь ирээдvйг тооцсон хэрэг болно.

Эцэст нь эдгээр хvчин зvйлvvдийг нэгтгэвэл Алтайн муж нь Ховд хот хошуу, Баруун, Говь аймаг, Алтайн өмнөд хошуудаас, Хангайн муж нь Арвайхээр, Улиастай, Мөрөн хот хошууд, Хойд, Ар, Өвөр аймгуудаас, Орхон�Хэнтийн муж нь� Эрдэнэт, Дархан, Улаанбаатар, Хиад, Дунд, Өмнө аймгуудаас, Хэрлэнгийн муж нь� Чойбалсан гэсэн бие даасан хот хошууд, Хойд, Өмнө гэсэн хоёр аймгаас буюу эдийн засгийн дөрвөн муж,� засаг захиргааны есөн аймаг, есөн хот хошуудаас бvрдэх нь эдийн засгийн ач холбогдлыг голлосон хот сууринаа дагасан, уламжлал vндэсний эв нэгдлээ дээдэлсэн хувилбар гэж vзэж байна.

Рапс руу хошуурсны гай гарах вий

(Өнөөдөр сонин 2007.06.26)
И.ОТГОНЖАРГАЛ

Рапс буюу тосны ургамлын тариалан Монголд сүүлийн хоёр,гуравхан жилийн дотор эрчимжиж байгаа юм. Энэ жил бүр ч ихээр тариалж байна, монголчууд. Та бод доо. Өнгөрсөн жил дээрх таримлыг нийт 14 мянган га-д тариалж 12.3 мянган тонн ургац хураан авсан. Энэ онд 15 мянган га-д тариална гэсэн урьдчилсан тооцоог ХХААЯ-ны холбогдох албаныхан хаврын тариалалтын үеэр гаргасан. Гэтэл тариалалтын явцад рапс тариалах талбайн хэмжээ мэргэжилтнүүдийн тооцооноос бараг хоёр, гурав дахин өсөв.

Зөвхөн Сэлэнгэ аймагт гэхэд л улсын хэмжээнд тариална гэж таамаглаж байсан хэмжээнийхийг буюу 15 мянган га-д тариалжээ. Тариалалтын эцсийн дүнг хараахан нэгтгээгүй байгаа ч улсын хэмжээнд тарьсан рапсын хэмжээ 36 мянга га-д хүрчээ. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад даруй 30 гаруй мянган га-гаар илүү байгаа юм.Үнэхээр огцом өсөлт байгаа биз. Энэ байдлыг ажиглаж суугаа газар тариалан мэддэг битгий хэл, муухан гадарладаг хүнд ч эрчимтэй нэмэгдэж буй тосны ургамлын тариалангийн эцсийн дүнд юу болох бол оо гэсэн бодол төрөхөөр.

Рапсыг хоёр жилийн өмнөөс анх хятадууд манай газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт түлхүү тариалж эхэлсэн бол өнгөрсөн жил Булган, Хэнтий рүү хүрээгээ тэлсэн. Энэ жил хаа сайгүй, хятад монголгүй тариалах болж. Газар тариалангаас тосны ургамал л ашигтай байна гэсэн сургаар мөнгө ихтэй цөөнгүй монгол хүн ахиухан талбайд рапс тариалсан сураг дуулдана лээ. Тариа, ногоогоор амь зуулгаа залгуулдаг аж ахуй эрхлэгчдээс огт өөр шинэ сонирхогч олноороо орж ирж байж л дээрх талбайн огцом өсөлт мэдрэгдэнэ шүү дээ.

Зөвхөн үрийнх нь ургац гэхэд л нэг га-гаас 8-10 центнер. Ногоон массаар нь буюу иш, навчтай нь авч үзэх юм бол га-гийн ургац нь усалгаагүй нөхцөлд 40-50 центнерт хүрдэг уг таримлаас манайхан арвин ургац авах нь мэдээж. Тэгээд ч нэг га-д орох үрийн норм нь улаан буудайтай харьцуулшгүй бага учраас өртөг хямдтай, арвин ургацтайг нь бодож монголчууд хошуураад буй. Арчилгаа тордолгоо ч бараг шаардагддаггүй гэсэн. Дээр нь хураасан ургацын зах зээл нь бэлэн. Хятадууд өнгөрсөн онд нэг тонн рапсыг 300 гаруй мянган төгрөгөөр худалдан авч байв. Гэтэл нэг тонн улаан буудай 200-230 мянган төгрөгийн л үнэтэй шүү дээ.

Улаан буудайнаас өөр тарималгүй шахам манай улсын хувьд тосны ургамлыг ийнхүү тариалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Монголын газрын хөрснөө ургасан рапсыг манайхан хэрхэн ашиглаж байна вэ гэдэг дээр бодож үзэх асуудал байна. Рапс хөрсөнд азот хуримтлуулдаг буурцагт ургамлын төрөлд багтдаг ч гэлээ га-гийн ургац өндөр учраас хөрсний үржил шимийг дээд зэргээр ашигладаг байна. Нэг үгээр хэлбэл, хөрсний үржил шимийг ховх сордог гэсэн үг.

Тиймээс нэгэнт элэгдэж муудаж байгаа манай хөрсөнд их хэмжээгээр тариалах нь тийм ч таатай зүйл биш гэдгийг газар тариалангийнхан онцлон тэмдэглэдэг юм билээ. Зарим албаны мэргэжилтэн тосны ургамал хөрсөнд нэг их гэмтэй зүйл байхгүй. Харин сэлгээнд хэрэглэхэд тохиромжтой гэж тайлбарлах нь ч бий. Нэгэнт богино хугацаанд хэдэн төгрөгтэй болох зорилго агуулагчид тус таримал руу хошуураад байгаа болохоор нэг хэсэг иргэдийн орлого нэмэгдвэл сайн л биз гэдэг утгаар албаныхан хандаж байж болох юм. Нөгөө талаас энд хэн нь юугаа тариалах нь аж ахуй эрхэлж буй хувь хүний мэдэх асуудал учраас зах зээл нь бэлэн, борлуулалтын үнэ харьцангуй өндөртэй таримлыг тариалж байгаа монголчуудыг буруутгах аргагүй.

Гэхдээ монголчууд урд хөршийн ургамлын тосны түүхий эдийг их хэмжээгээр бэлтгэн нийлүүлж хөрсөө сүйдлэх хэрэг байна уу гэдгийг хаа хаанаа бодох цаг болжээ. Өнөөдөр манай тариаланчдын нэг хэсэг нь рапс тариалж, мөнгө олж амьдралаа дээшлүүлж байгаа ч олонх нь тосны ургамал хөрсийг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас талбайг цаашид нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ аваасай гэж санаа зовинон суудгаа Ерөнхий сайдыг энэ жил хаврын тариалалтын явцтай танилцах үеэр илэрхийлж байсан.

Уг нь рапсыг таримлын сэлгээ болгож ашиглаж болох ч одоогоор манайд түүнийг хураах зориулалтын техник, технологи байхгүй учраас нийт ургацын 20 хувь нь газрын хөрсөнд үлддэг байна. Нэгэнт рапс тариалсан хөрс 4-5 жилд цэвэрлэгддэггүй учраас тэжээлийн ургамлаас өөр таримал тарьж болдоггүй аж. Хятадууд зөвхөн үрийг нь авч байгаа бөгөөд иш, үндэс зэргийг нь малын тэжээлийн зориулалтаар ашиглаж болох ч манайхан түүнийг төдийлөн хэрэглэж чадахгүй байна. Монгол хөрсний үржил шимтэй бүхнээр тэжээгдэн ургасан тосны ургамал зуун хувь урд хөрш рүү гардаг. Өнгөрсөн жил 10 гаруй мянган тонн ургац хурааж байсан бол энэ жил талбайн хэмжээ нь 2-3 дахин нэмэгдсэн болохоор урагшаа гарах ургац бүр арвин байх нь мэдээж.

Гэхдээ энэ жил тосны ургамал тариалсан хүмүүс бага зэргийн азгүйтэж магадгүй гэсэн яриа байгааг дуулгая. Учир нь Монголын тосны ургамлын талбай хэд дахин нэмэгдсэн болохоор зах зээлийн үнийг тогтоож авдаг хятадууд өмнөх жилийнхээс харьцангуй хямд үнэ хэлж магадгүй гэсэн болгоомжлол учир мэдэх хүмүүст хэдийнэ төржээ. Нэгэнт монголчууд хошуурч, их хэмжээгээр тариалсан болохоор хятадууд худалдаж авах үнээ навс унагахгүй гэсэн баталгаа байхгүй. Мэргэжилтнүүд урд хөршийнхний манайхаас рапсыг өндөр үнээр худалдаж авч буй учрыг сайн ойлгохгүй л сууна.

Учир нь нэг тонн рапсаас 300 орчим кг тос гардаг байна. Гэтэл нэг кг ургамлын тос манай зах зээлд 1350-1450 төгрөгийн үнэтэй. Түүнчлэн рапсын дэлхийн зах зээлийн үнэ 160 ам. доллар. Эндээс харахад рапс дэлхийн зах зээлд өндөр үнэтэй, эрэлт нийлүүлэлт сайтай чухал таримлын тоонд ордоггүй бололтой. Хятадууд л Монголын үржил шимт хөрсийг уг тарималд дайчлах ухааныг сүвэгчилж, монголчуудыг урвуулж амжсан хэрэг.

Рапс гэж ямар таримал байдаг юм бол оо гэж Та бодож байж болох. Энэ бол тосны ургамлын нэгэн төрөл. Бахим хэрнээ өндөөр ногоон иш, нимгэхэн шар өнгийн цэцгээрээ бусад таримлаас ялгаатай.
Манай тариаланчдын хувьд рапс нь цоо шинэ таримал огт биш.1980-аад оны үед манай улс их хэмжээгээр тариалж байсан ч борлуулалтгүй учраас улсын нөөцөд мал, амьтны тэжээлийн зориулалтаар удаан хугацаанд хадгалж, үлдэгдлийг нь зах зээлийн үед Монголд бий болсон тосны жижиг үйлдвэрүүд тээрэмдэж, дуусгахын түүс болж байсан түүх бий.

2004 оноос хятадууд рапсын үр, мэргэжилтнээ Монголд авчирч, тариалж эхэлсэн. Эхэндээ хавар суулгасан үрээ боловсорч гүйцтэл нь хүлээж байгаад, намар арвин гэгч ургац аваад буцдаг байв. Талбай ашигласны түрээс болгож ургац хураах үеэр монголчуудад хэдэн төгрөг атгуулна. Түүнчлэн ургацаа хүлээн Монголд хаваржиж, зусаж байгаа хятадуудаас аливаад суралцахдаа амархан монголчууд рапс тариалах технологийг нь мэдэж авна биз дээ. Ингээд хятадууд Монголын эрүүл үржил шимт хөрсөнд тосны ургамал тариалахаар жил бүрийн хавар манайхыг зорих шаардлагагүй болж, харин намар ахиухан мөнгөтэй ирж, монголчуудын тарьсан рапсыг харьцангуй өндөр үнээр худалдаж авдаг болсон байна.

Монголд ургамлын тосны тав, зургаан ч жижиг үйлдвэр байдаг ч тэд дотооддоо түүхий эдээ худалдан авч чаддаггүй. Нэг үгээр хэлбэл, Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүдийн түүхий эдээ базааж чаддаггүй эмгэнэлт хувь заяатай агаар нэг дүр төрх энд харагдаад буй юм. Мөн захиалагч, тариаланчдын дунд хавар рапсын үр зардаг, намар ургацыг нь урагшаа гаргадаг ченжүүд хэдийнэ бий болжээ.

Тосны ургамал ахиу тариалах нь хөрсөнд халтай учраас хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого тодорхойлогчид 2020 он хүртэлх газар тариаланг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд рапс буюу тосны ургамлыг тусгаагүй байна.
Монгол орныг рапсын талбай болгож, хөрсөө сүйдэлчихгүйн тулд өнөөдрийн хурдтай өргөжин тэлж буй энэ төрлийн тариалалтад анхаарал хандуулахгүй бол мөдхөн рапс руу хошуурсны гай гарах вий.