Экстэншиний онолын үндсүүд - 1-р сэдэв: Экстэншиний тухай үндсэн ойлголт Tuesday, November 27, 2007

1. Тодорхойлолт
Экстэншин нь, харилцагч этгээдэд тулгамдсан бэрхшээлээ шийдвэрлэх эрмэлзлийг нь тєрvvлэх, vvнд шаардагдах чадварыг нь олгох зорилгоор зєвлєгчийн экстэншингээс оюуны дэмжлэг vзvvлэх vйл ажиллагаа юм. Экстэншинийг хэрэгжvvлэх vндсэн арга нь зєвлєгєє єгєх vйлчилгээ юм. Экстэншиний явцад харилцагч бэрхшээлийнхээ мєн чанар, уялдааг илvv бодитоор таних бєгєєд ингэснээр бэрхшээлээ шийдэх хувилбаруудыг олж илрvvлэх чадвартай болно. Тvvний бэрхшээл шийдвэрлэх эрмэлзэл нэмэгдэхээс гадна хийх алхмуудынх нь чиг тодорхой болно. Зєвлєгч, харилцагчийн хоорондох харьцаа харилцан хvндэтгэл дээр тулгуурлах бєгєєд зєвлєгч зєвхєн харилцагчийнхаа эрх ашгийн тєлєє vйлчлэх ёстой. Харилцагчийн шийдвэр гаргах эрх чєлєє хєндєгдєх ёсгvй, учир нь гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг харилцагч єєрєє бvрэн хvлээнэ.
Экстэншинийг маш олон янзаар тодорхойлдог бєгєєд Хоэнхаймын их сургуулийн баримталдаг энэхvv тодорхойлолтыг дэмжигчид байхад бас эсэргvvцэгчид ч маш олон бий. Дээрхи тодорхойлолт хvмvvнлэг этикт суурилснаараа онцлогтой. Экстэншин зєвхєн харилцагчид тулгамдсан бэрхшээлийг шийдэхэд чиглэж байж л тvvний итгэлийг алдалгvй оршин тогтнож чадна. Зєвлєгч, харилцагчид ач холбогдолгvй асуудлуудыг хєндсєнєєр vйлчилгээний утга алдагдаж, харилцагчид сонирхолгvй болно. Ийнхvv нэгэнт харилцагчийн экстэншингээс экстэншинд итгэх итгэл нь алдарсан бол vvнийг сэргээх нь бараг боломжгvй. Энэ тохиолдолд экстэншинийг тєрєєс бvрэн санхvvжvvлээд ч vр дvн муутай байдаг.
Экстэншин нь онолын хувьд ухуулга сурталчилгаа, мэдээллийн кампанит ажил, сургалтаас ялгаатай. Гэвч бодит амьдрал дээр бол эдгээрийг хооронд нь ялгахад хэцvv тохиолдол их гардаг. Учир нь зєвлєгч нарын ажил ихэнх тохиолдолд зєвхєн зєвлєгєє єгєхєєр хязгаарлагддаггvй, vvнээс гадна бас мэдээлэл тvгээх, сургалт явуулах зэрэг нэмэлт vvрэг гvйцэтгэдэг. АНУ-д бол экстэншинг сургалттай холбож „сургалт, зєвлєгєє“ гэж хавсарсан нэр томъёог хэрэглэдэг. Гэвч иймэрхvv ерєнхий тодорхойлолтуудын цаана тухайн харилцагчийн бус, „технологийн дэвшлийг амьдралд нэвтрvvлэх“ гэх мэтийн уриан дор олон нийтийн эрх ашгийн тєлєє vйлчлэх зорилго агуулагдаж байдаг.
Экстэншиний зорилгыг тодорхойлохдоо „дээрээс“ тогтоож єгєх биш, харин юуны ємнє харилцагчид тулгарсан бэрхшээлийг тvvнтэй ижил єнцгєєс харж байж, тvvнд чухам ямар мэдээлэл, зєвлєгєє шаардлагатай байгааг илрvvлэх нь чухал. Экстэншин нь харилцагчид бэлэнчлэх сэтгэлгээ суулгах биш, харин єєрийнхєє хvчээр бэрхшээлээ шийдвэрлэхэд нь туслах ёстой. Экстэншиний концепцийн цєм нь ямар нэг бодлого, технологи, эсвэл мєнгє санхvv биш, гагцхvv харилцагч байна.
Харилцагч тєвт экстэншин дараахь vндсэн шинж чанаруудтай:
Экстэншиний гvйцэтгэх vvргvvд тодорхой, ил тод байна. Зєвлєгч зєвхєн зєвлєх ажлаа л гvйцэтгэнэ. Экстэншинийг мониторингтой адил мэтээр ойлгож болохгvй.
Экстэншиний аргачлалын тєвд харилцагч байна. Єєрєєр хэлбэл харилцагч, экстэншиний ажлын тєлєвлєлт, хяналт, vнэлгээ зэрэг бvх vе шатуудад байнга оролцоно
Экстэншин эрхлэгч байгууллага, харилцагч бvлэгт тулгарсан бэрхшээлvvдийг шийдэх хувилбаруудыг тэдэнтэй хамтран боловсруулна.
Экстэншиний арга зvй нь зохион байгуулалтын хувьд аль болох бодитой, зєвлєгчдийн мэдлэг чадварын тvвшинд тохирсон, орон нутгийн хvчин чадалд нийцсэн байна.
Харилцагч бvлгийн доторхи ижил тєстэй талуудыг илрvvлж, тvvндээ тулгуурлан бvлгийн экстэншин явуулж болно.
Хєдєєгийн хєгжлийн талаархи тєрийн бодлого болон эрх зvйн орчныг анхаарч vзвэл зохино.
Харилцагчиддаа санал болгох шинэчлэл байхгvй бол чанартай сайн зєвлєгєє єгєх боломжгvй.

2. Экстэншинд оролцогчид
Харилцагч (vйлчлvvлэгч)
Хєдєє аж ахуйн экстэншиний харилцагчийг дэлхий даяар янз бvрээр нэрлэсээр байна. Тухайлбал „чиглэсэн хэсэг” хэн нэгний тєлєвлєсєн vйл ажиллагаанд хамрагдахаар тодорхойлогдсон хvмvvс гэсэн утгатай), хожигчид (тодорхой vйл ажиллагаанд хамрагдсан хvмvvс ашиг хонжоо олно гэсэн утгатай), эсвэл зvгээр л „ядуучууд“ гэж нэрлэх жишээтэй. Харин бид харилцагч гэдэг vгийг сонгож авсан. Учир нь
… Экстэншин зєвхєн фермерvvд буюу ядуучуудаар зогсохгvй, бас тєрийн, тєрийн бус, хувийн хэвшлийн байгууллагууд, наймаачидтай ч харьцана. Харилцагчид гэдэг ойлголтод хоорондоо адилхан хэсэг хvмvvс биш, харин эрс ялгаатай бvлгvvд багтана. Эдгээр бvлгvvдийг дотор нь тєрєл бvрийн vзvvлэлтvvдээр ангилж болно… (Schmidt et al. 1998)
Экстэншин эрхлэгч байгууллага
Одоогийн байдлаар дэлхийн улс орнуудад дараахь 4 тєрлийн байгууллагууд ХАА-н экстэншин эрхлэн явуулж байна:
тєрийн байгууллага
хувийн хэвшлийн байгууллага
vйлдвэрлэгчдийн холбоо
тєрийн бус байгууллага.
Олон жилийн туршид экстэншинийг зєвхєн тєрийн байгууллагууд эрхэлж ирсэн бол 1980-аад оны сvvлээс тєрийн бус байгууллагуудын оролцоо эрчимтэй нэмэгдсээр байна. Мєн сvvлийн vед фермерvvдийн холбоо, нийгэмлэгvvд энэ салбарт хvчээ авч байна. Хувийн хэвшлийн оролцоо одоогоор хязгаарлагдмал байгаа бєгєєд, vйлчилгээний хєлсєє ихэвчлэн харилцагчаас биш, ямар нэгэн тєсєл буюу хєтєлбєрєєс авах нь тvгээмэл.
1. Тєрийн байгууллага
Экстэншиний хамгийн тvгээмэл тєрийн байгууллага бол ХАА-н экстэншиний vндэсний тєвvvд юм (National Agricultural Extension Center). Ийм байгууллага Монголд 1996 онд Хєдєє аж ахуй, хvнсний vйлдвэрийн яамны дэргэд “Шинжлэх ухааны ололтыг хєдєє аж ахуйн vйлдвэрлэлд нэвтрvvлэх тєв” нэртэй агентлаг хэлбэрээр байгуулагдсан. Зарим орнуудад ийм тєвvvд нь дунд ба их дээд сургуулиудын дэргэд байдаг. Мєн энэ бvлэгт экстэншинд ашигладаг тєрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvд ч багтана.
Хєгжиж буй орнууд дахь ХАА-н экстэншиний vндэсний тєвvvдийн нэг нийтлэг шинж чанар нь гадаадын ямар нэг байгууллагаас санхvvждэг учир тухайн байгууллагаас зааж єгсєн аргачлалын дагуу vйл ажиллагаагаа явуулдаг. Олон улс орнуудын туршлагаас харахад энэ хэлбэрийн экстэншин vр дvн муутай байдаг нь тодорхой.
2. Хувийн хэвшлийн байгууллага
Энэ ангилалд дараахь байгууллагууд багтана:
ХАА-н vйлдвэрлэлийн тоног тєхєєрємж, материал (vр бордоо, машин техник г.м.) нийлvvлэгчид бvтээгдэхvvнээ борлуулах зорилгоор экстэншин явуулдаг.
ХАА-н бvтээгдэхvvн буюу тvvхий эд (гурил, мах г.м.) худалдан авагчид тухайн бvтээгдэхvvний чанарыг алдагдуулахгvй байх зорилгоор vйлдвэрлэгчдэд (фермерvvд) экстэншин явуулна.
Сvvлийн vед тєрийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажилладаг консальтингийн vйлчилгээ хєгжиж байна.
Хувийн ємчийн хэвлэл мэдээллийн хэрэгслvvд энэ салбарт хэдийгээр их биш ч гэсэн тодорхой vvрэг гvйцэтгэдэг.
3. Vйлдвэрлэгчдийн нийгэмлэг, холбоод
ХАА-н гол vйлдвэрлэгчид болох фермерvvд єєрсдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор холбоо буюу нийгэмлэг байгуулах нь тvгээмэл. Жишээ нь Монголын Гурил vйлдвэрлэгчдийн холбоо, Сvv vйлдвэрлэгчдийн холбоо гэх мэт. Эдгээр байгууллагууд гишvvддээ бvтээгдэхvvн vйлдвэрлэлт, борлуулалт, зээл авах гэх мэт сэдвvvдээр зєвлєгєє єгч, сургалт, мэдээллийн арга хэмжээнvvд зохион байгуулдаг.
4. Тєрийн бус байгууллагууд
ТББ-ууд маш олон янзын бvтэц, vvрэг, зорилготой. Тэд тєрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хvрч чадахгvй газруудад хvрч, хийж чадахгvй vйл ажиллагааг гvйцэтгэдэг. Тэдний гол давуу тал болох хараат бус байдал нь харилцагч тєвт экстэншин явуулахад эерэгээр нєлєєлдєг. ТББ-ууд бусад байгууллагуудтай байнга хамтран ажилладаг.

3. Харилцагч тєвт экстэншиний vндсэн зарчмууд
Харилцагч тєвт эктсэншин дараахь зарчмуулыг баримталдаг:
харилцагчид чиглэх
тухайн нєхцєл байдалд тохирсон байх
итгэлцлийн уур амьсгал бvрдvvлэх
мэргэжлийн мэдлэг чадвараар хангалттай тєвшинд vйлчлэх
зєвлєгч, харилцагчийн ємнє хариуцлага хvлээх
нєхцєл байдлын шинжилгээ болон vйл ажиллагааны тєлєвлєлтийг хамтран хийх
санхvvгийн эх vvсвэрийг хамтран тогтоох
туршилт хийх санаачилгатай байх
харилцагчдын єєрийгєє зохион байгуулах чадварыг дэмжих
холбоо харилцааг сайжруулах.

Харилцагчид чиглэх
Экстэншин харилцагчийн сонирхол, шаардлагад тулгуурлаж явагдах шаардлагатай. Зєвлєгчийн хийх ёстой эхний алхам нь харилцагчид тулгарсан бэрхшээлийг харилцагчийн тусгаж авч буй єнцгєєс харах явдал юм. Тухайн бэрхшээлийг шийдэхээр зєвлєгчийн экстэншингээс харилцагчид санал болгосон хувилбарууд тvvний хувьд хэрэгжvvлэхэд хялбар, бодитой байх ёстой.
ХАА-н экстэншиний гол харилцагчид болох малчид, тариланчид, фермерvvд маань тодорхой хэмжээний мэдлэг боловсролтой, ажил амьдралын арвин туршлагатай, єєсрдийн гэр бvл, оршин суугаа нутаг орондоо тодорхой vvрэг хариуцлага хvлээсэн хvмvvс билээ. Зєвлєгч харилцагчидтайгаа хандахдаа vvнийг байнга санаж, тэдэнд хvндэтгэлтэйгээр хандвал зохино.
Харилцагчид маань хэвэнд цутгасан мэт хоорондоо адилхан биш учраас тэд нэг ижил бэрхшээлийг єєр єєрєєр тусгаж авдаг. Иймээс зєвлєгч, тухайн бэрхшээлийг шийдэх хувилбар бvрт харилцагчдын зvгээс ирж болох эерэг ба сєрєг хариу vйлдлvvдийг урьдчилан тооцож, аль болох бусдын дургvйцлийг тєрvvлэхээргvй хувилбаруудыг санал болговол зохино.

Тухайн нєхцєл байдалд тохирсон байх
Єгєгдсєн нєхцєл байдлыг хvн бvр єєр єєрєєр тусгаж авдаг. Нєгєє талаар нєхцєл байдал маань єєрєє байнга нэг хэвэндээ байгаад байдаггvй, байгаль, нийгэм, эдийн засгийн хvчин экстэншинйлvvдийн нєлєєн дор vргэлж хувирч єєрчлєгдєж байдаг. Бэрхшээлvvдийг оновчтой шийдвэрлэхийн тулд тухайн бэрхшээлийн vvссэн нєхцєл байдал, нєлєєлєгч хvчин зvйлvvдийг таньж мэдэх нь чухал.

Итгэлцлийн уур амьсгал бvрдvvлэх
Экстэншин амжилттай явагдах нэг vндэс нь харьцааны дараахь тєвшингvvдэд итгэлцлийн уур амьсгал vvсгэх явдал билээ:
євлєгч, харилцагчийн хоорондох харьцаа
зєвлєгч, зааварлагчийн хоорондох харьцаа
экстэншин эрхлэгч байгууллага, салбарынхаа бусад байгууллагуудтай харьцах харьцаа.
1. Зєвлєгч, харилцагчийн хоорондох итгэлцэл дараахь элементvvдээс шалтгаална:
Экстэншиний vр дvнд гарсан мэдэгдэхvйц амжилт (ургацын єсєлт гэх мэт)
Зєвлєгч харилцагчийнхаа хэрэгцээтэй vед нь туслахад байнга бэлэн байх. Vvний тулд зєвлєгч vргэлж харилцагчийнхаа дэргэд байх шаардлагагvй ч гэсэн харилцагч тvvнийг шаардлагатай vед хаанаас яаж олохоо мэдэж байх ёстой
Зєвлєгчийн хєдєє аж ахуйн мэргэжлийн болон зєвлєх арга барилын мэдлэг, чадвар єндєр байх
Зєвлєгч, харилцагч нар нэг тєвшинд харьцах
Зєвлєгч, харилцагчийнхаа мэдлэг, чадвар, хийж буй ажил хєдєлмєрийг нь хvндэтгэх байр сууринаас тvvнд хандах. Ийм хандлагыг зєвлєгчдєд олгох тусгай сургалт явуулж болно.
2. Зєвлєгч, зааварлагчийн хоорондох итгэлцэл дараахь элементvvдээс шалтгаална:
Тэдгээрийн хийх ажил, гvйцэтгэх vvрэг нь тодорхой байх
Байгууллагын тохиромжтой бvтэц
Зааварлагч нарт зориулсан сургалт явуулах
3. Экстэншин эрхлэгч байгууллага, салбарынхаа бусад байгууллагуудтай харьцах харьцааны итгэлцэл дараахь элементvvдээс шалтгаална:
Бусад олон нийтийн болон эрдэм шинжилгээний байгууллагуудтай тодорхой єгєгдлvvдээр тохиролцож хийсэн гэрээ, зєвшилцєл
Бусад экстэншиний байгууллагатай тодорхой єгєгдлvvдээр тохиролцож хийсэн гэрээ, зєвшилцєл.

Мэргэжлийн мэдлэг чадвараар хангалттай тєвшинд vйлчлэх
Зєвлєгчийн єгсєн зєвлєгєєний чанар нь уг зєвлєгєєг гаргахад зарцуулсан мэргэжлийн мэдлэг чадвараас ихээхэн хамаарна. Мэргэжлийн (vйлдвэрлэлийн технологийн) мэдлэг чадвараар хангалттай тєвшинд vйлчлэх дараахь хоёр зам байдаг:
Зєвлєгч єєрєє мэргэжлийн мэдлэг, чадвар сайтай тохиолдолд ихэнх зєвлєгєєг єєрєє боловсруулна, эсвэл
Зєвлєгч єєрєє мэдэхгvй зvйлсээ мэргэжилтнvvдийн тусламжтайгаар боловсруулна.

Зєвлєгч, харилцагчийн ємнє хариуцлага хvлээх
Зєвлєгчийн vйл ажиллагаанд харилцагчид сэтгэл хангалуун байх нєхцлийг хангахын тулд зєвлєгчийг сонгоход харилцагчийн нєлєє аль болох их байлгавал зохино. Тухайлбал фермерvvдийн холбооноос єєрсдийн гишvvддээ зєвлєгч сонгон авч ажиллуулах гэх мэтээр зохион байгуулж болно.

Нєхцєл байдлын шинжилгээ болон vйл ажиллагааны тєлєвлєлтийг хамтран хийх
Харилцагч тєвт эстэншиний хамгийн гол шалгуур бол зєвлєх vйл ажиллагааны бvр эхнээс нь, тухайлбал нєхцєл байдлын шинжилгээ (НБШ) хийх vеэс нь зєвлєгч, харилцагч хоёулаа хамтран ажиллах явдал юм. Ийнхvv хамтарсан НБШ хийснээр зєвхєн тулгарсан бэрхшээлvvдээ зєв таньж, эрэмбэлээд зогсохгvй, харилцагчийн нуугдмал санаа бодол, зорилгыг илрvvлж, бэрхшээл шийдвэрлэх хувилбарууд боловсруулахдаа тусгах боломжтой болно.

Санхvvгийн эх vvсвэрийг хамтран тогтоох
Экстэншин харилцагч тєвтэйгээр явагдах нэг зайлшгvй нєхцєл бол харилцагч, экстэншиний санхvvжилтид нєлєєлєх боломж юм. Хэрэв харилцагч экстэншинийг ашигласныхаа хариуд мєнгє тєлбєл уг vйлчилгээ нь тvvний мэдлийнх болж, тvvний ашиг сонирхолд захирагдах болно. Гэхдээ харилцагч этгээд яг єєрєє биш, харин тєлєєллийн байгууллагаараа (фермерийн холбоо, гурил vйлдвэрлэгчдийн холбоо, хоршооллууд) дамжуулж тєлбєрєє хийх хувилбар амьдралд илvv бодитой.

Туршилт хийх санаачилгатай байх
Зєвлєгч, харилцагчдын шинэ арга, технологи туршиж vзэх санаачилгыг нь байнга дэмжиж, зоригжуулж байх хэрэгтэй.

Харилцагчдын єєрийгєє зохион байгуулах чадварыг дэмжих
Харилцагч тєвт экстэншин нь харилцагчдын єєрийгєє зохион байгуулах чадварыг дэмжих vйл ажиллагаа явуулдаг. Хэрэв харилцагчид єєрсдийн ашиг сонирхлын бvлгvvд байгуулах эрмэлзэлтэй бол энэ зорилгоо биелvvлэхэд нь шаардагдах мэдлэг чадварыг олговол зохино.

Холбоо харилцааг сайжруулах
Харилцагч тєвт экстэншин нь харилцагчдыг хоорондоо холбоо харилцаатай байлгахыг эрмэлздэг. Тєрєл бvрийн уулзалт, ярилцлагуудад харилцагчдыг идэвхтэйгээр оролцуулж, бие биенээсээ туршлага солилцох боломжийг бvрдvvлнэ. Мєн зєвлєгч нарт ч гэсэн тогтмол vечлэлтэйгээр уулзаж, ажлын туршлагаа солилцож байх боломжийг бvрдvvлнэ. Цаашилбал шийдвэр гаргах эрх мэдэл бvхий тєрийн байгууллагууд руу холбоо харилцаа сайтай байж чадвал фермерvvдийн хvсэл сонирхлыг хууль тогтоомж, тогтоол шийдвэрvvдэд тусгуулах найдвар бий.

4. Экстэншиний vvрэг, оролцогчид, хариуцлагын тогтолцоо
Экстэншин эрхлэгч байгууллага болон тус байгууллагын ажилтан зєвлєгч нарын гvйцэтгэвэл зохих vvргийг vндсэн (гvйцэтгэвэл зохих), дайвар (гvйцэтгэх албагvй боловч vндсэн даалгавруудын биелэлтэд эерэгээр нєлєєлєх) ба зохисгvй (ийм vйл ажиллагаа нь зєвлєгчийг дарга буюу харгалзагч шиг харагдуулдаг) гэж гурав ангилдаг (бvдvvвч 1).


Экстэншиний онолын үндсүүд - Оршил

доктор Б.Эрдэнэболор
18-р зууны дунд vед Ирландад төмсний фитофтора өвчний тархалтаас vvдэж тохиолдсон, сая гаруй хvний аминд хvрсэн алдарт өлсгөлөнгийн vеэр тухайн vед колоничилж байсан Их Британийн засгийн газраас тусгай бодлогоор төмс тариалагч тариачдад тусалж, дэмжих арга хэмжээ авч байснаар хөдөө аж ахуйн экстэншиний суурь тавигджээ. Зуугаад жилийн дараагаар Германд “аялагч багш нар” гэж нэрлэгдсэн хvмvvс тариачдын хуримтлуулсан мэдлэг туршлагыг судалж, тосгонуудын хооронд зөөх vvрэг гvйцэтгэж байв. Энэ vед Их Британийн их сургуулиуд тариачдад тусгай хөтөлбөрөөр хичээл зааж эхэлжээ.
Өнөөдөр дэлхийн бараг бүх оронд хөдөө аж ахуйн экстэншин нэвтэрчээ. Хөгжиж буй орнуудад одоо ажиллаж буй экстэншиний албадын тал хувь нь 1970-1980аад оны хооронд байгуулагджээ. Ихэнх хөгжиж буй орнуудад экстэншиний албад нь улсын мэдэлд байдаг. Ийм ч учраас эдгээр орнуудад (Зvvн Өмнөд Ази, Африк, Латин Америкийн орнууд) хөдөө аж ахуйн экстэншин үүссэн цагаасаа эхлэн захиргаадалтын буюу “top down“ аргаар явагдаж байна. Ийм аргад төр аливаа шинэчлэлийг хүчээр тулгах замаар фермерvvдэд нэвтрvvлдэг. Дээрхи орнуудад төсөл хэрэгжvvлдэг хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд ч мөн л захиргаадалтын аргыг хэрэглэдэг байна. Тэгвэл ийнхүү тулгаж нэвтрvvлсэн шинэчлэл ямар үр дүн авчрав гэдэг асуулт 1980-аад оны сүүлээс эхлэн чангаар сонсогдох болов. “Дэлхийн банкны боловсруулсан, тариалангийн эрчимжсэн технологийг нэвтрvvлэх зорилготой “Training & Visit“ аргачлал 1970-аад оноос хойш олон хөгжиж буй оронд хэрэглэгдсэн, хэрэглэгдсээр байгаа боловч амжилт олсноосоо үргүй зардал гаргасан нь их. Үүнтэй төстэй жишээ болох “Ногоон Хувьсгал” хөтөлбөр нь фермерvvдийг үйлдвэрлэлийн хэрэгслээр хангаж, тэдэнд тариалангийн шилдэг технологи заахад зориулж асар их хөрөнгө мөнгө зарцуулдаг боловч тус хөтөлбөрийн үр дүн нь зөвхөн хөтөлбөр хэрэгжих хугацаанд л харагдахаас биш, хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа удалгvй мартагдаж, тариаланчид эргээд л хуучин байдалдаа ордог нийтлэг дутагдалтай. Тэгвэл энэ дутагдлуудын шалтгаан юунд байна вэ? Яагаад фермерvvдэд эрчимжсэн технологи зааж өгөөд, дутуу зүйлсийг нь төрөөс буюу төслөөс үнэгvй бэлдэж өгөөд байхад тэдний амьдрал, аж ахуй нь дорвитой дээшилсэн юмгүй, тухайн төсөл, хөтөлбөр, экстэншиний үйлчилгээнд зарцуулсан зардал ямар ч үр дүнгvй цацагдаад дуусч байна вэ?
Одоо олон орны эрдэмтэн судлаачид, хөгжлийн хамтын ажиллагааны ихэнх байгууллагууд, экстэншин нь харилцагч төвтэй байх ёстой гэсэн дvгнэлтэд хvрээд байна. Экстэншиний үйлчилгээ vйл ажиллагаагаа зөвхөн харилцагч, тvvнд тулгарсан бэрхшээлд чиглvvлж, тухайн бэрхшээлийг шийдвэрлэхэд тусламж дэмжлэг vзvvлэхийг л гол зорилгоо болгох шаардлагатай. Харилцагч төвт экстэншин явагдах үндэс нь зөвлөгч, тухайн харилцагчийн нөхцөл байдлыг тvvнтэй ижил өнцгөөс харах явдал юм.
Энэхvv цуврал нийтлэлийн хvрээнд бид харилцагч төвт экстэншиний үйлчилгээний үндэслэл, суурь концепциуд, амьдралд хэрэгжvvлэх арга зvйг vзэж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудын хэрэглэдэг экстэншиний аргачлалуудтай танилцах болно.

Фермерийн аж ахуй ба Монгол орны хөгжил Friday, November 23, 2007


Юуны өмнө нийт хөдөө аж ахуйн салбарын ач холбогдлыг авч үзье. Манай орны дотоодын нийт бүтээгдэхүүний 22%, нийт ажиллах хүчний 40% нь хөдөө аж ахуйн салбарт ноогддог. Харин энэхүү 40% маань Монголын нийт өрхийн 30%-ийг тэжээж байдаг. Өөрөөр хэлбэл хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйн салбар уналтанд орвол Монголын хүн амын гуравны нэг нь амь зуулгаа алдаж болзошгүй юм. Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбар нь хүн амын хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг учраас хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, улс орны тусгаар тогтнол, бие даасан байдалтай холбоотой чухал салбар билээ. Хүнсний хараат байдалд орсон улс орны иргэд эрүүл саруул, аюулгүй амьдрах ямар ч баталгаагүй. Тийм учраас ямар ч улс орон хөдөө аж ахуйн салбараа төрийн онцгой анхаарал халамжинд байлгадаг.
Фермерийн аж ахуй гэдэг нэр томъёо нь хоёр салаа утгатай. Нэг талаас ямарваа аж ахуйн нэгж буюу өрх айл хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулах зорилгоор зориуд төвлөрүүлэн байгуулсан барилга байгууламж, тоног төхөөрөмж, тариалангийн ба хадлан, бэлчээрийн талбай, мал сүргийн цогцолборыг фермерийн аж ахуй гэж нэрлэдэг. Нөгөө талаас энэхүү цогцолборыг эзэмшиж буй аж ахуйн нэгжийг фермерийн аж ахуй гэж нэрлэдэг. Гэхдээ энэ нь дутагдалтай бөгөөд маргаантай ойлголт юм. Учир нь алтны уурхай дэргэдээ фермерийн аж ахуй барилаа гээд уг уурхайг фермерийн аж ахуй гэж нэрлэж болохгүй. Фермерийн аж ахуй нь ямар ч аж ахуйн нэгж, хувь хүний эзэмшилд байж болох бөгөөд хамгийн гол шинж чанар нь хувийн эзэмшлийн буюу түрээсийн тодорхой газарт төвлөрсөн байдлаар байгуулагддагт оршино. Фермерийн аж ахуй нь ихэвчлэн зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулан, ашиг олох зорилгоор байгуулагдах бөгөөд тодорхой нэг хүний удирдлагаар ажиллана. Фермерийн аж ахуйг удирдаж буй менежерийг фермер гэнэ. Гэхдээ фермер заавал фермерийн аж ахуйн эзэн байх албагүй. Фермерийн удирдлага дор байнгын болон улирлын ажилчид ажиллаж болно.
Фермерийн аж ахуй газар тариалан буюу мал аж ахуйн чиглэлээр дагнасан, эсвэл эдгээрийн хосолсон хэлбэртэй байж болно. Манай орны газар тариалангийн үйлдвэрлэл бүхэлдээ фермерийн аж ахуйд тулгуурлан явагддаг бол харин мал аж ахуйн үйлдвэрлэлд нүүдлийн ба фермерийн аж ахуйн хэлбэр зэрэгцэн оршиж байна. Фермерийн аж ахуйн хэлбэрийн мал аж ахуйн үйлдвэрлэл нь суурин буюу хагас суурин маллагаатай байдаг. Газар тариалантай харьцуулахад мал аж ахуйн салбарт фермерийн аж ахуй дорвитой хөгжиж чадаагүй байгаа боловч энэ салбар нь эдийн засгийн ач холбогдлоороо газар тариалангаас зургаа дахин илүү учраас фермерийн аж ахуйн хөгжүүлэх тухай сэдэв нь үндсэндээ мал аж ахуйд фермерийн аж ахуйг хөгжүүлэх тухай юм.
Фермерийн аж ахуйг хөгжүүлэх шаардлага бидний хүссэн хүсээгүй аль хэдийнэ тавигдаад байгаа юм. Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр манай орны бүх нутгийн жилийн дундаж агаарын температур 1940 оноос хойш хоёр градусаар дулаарчээ. Үүнтэй зэрэгцэн хур тунадасны жигд хуваарилалт алдагдаж, зуны улиралд ихэвчлэн аадар бороо орох болов. Үүний улмаас ган тохиолдох нь ихэсч, үүний улмаас бэлчээрийн гарц муудаж, малын бэлчээрлэх хугацаа богиносч байна. 1982-2001 оны хооронд зуны бэлчээрийн ногоон масс манай орны нийт бэлчээрийн 69%-д ямар нэг хэмжээгээр буурчээ. Цаг уурын энэхүү өөрчлөлт нь цаашид ч үргэлжлэх нь тогтоогдсон тул юуны өмнө уур амьсгалын эрчимтэй дулаарч, хур тунадас эрчимтэй буурч буй баруун ба төвийн бүсэд мал аж ахуйг фермерийн аж ахуйн системд даруйхан оруулахаас өөр сонголт алга. Хэрэв хугацаа алдвал тарга тэвээр муутай хэдэн мал нь нэг зуднаар үхэж, олон мянган малчид амьжиргаанаасаа хагацахыг үгүйсгэх аргагүй. Харин хур тунадас өсөх хандлагатай байгаа зүүн бүсэд нүүдлийн мал аж ахуйгаа түр зууртаа ч боловч авч үлдэж болох юм.
Фермерийн аж ахуйг хөгжлөөс хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдал сайжрах эсэх нь шийдэгдэнэ. Монголчууд бид одоогоор махнаас бусад бүх хүнсний бүтээгдэхүүнийг импортолж байна. Жишээлбэл 2005 онд 98 мян.тн үр тариа, 104 мян.тн гурил, 8,4 мян.тн цөцгийн тос, 41 мян.тн төмс импортлосон байна. Үүнээс цаашилбал бяслаг, өтгөрүүлсэн сүү, йогурт, зайдас, төмсний чипс, давсалсан ногоо, шилэн савтай өргөст хэмх, алаг салат, цуу, кетчуп гэх мэт олон бүтээгдэхүүнийг бид гаднаас авах биш, өөрсдөө үйлдвэрлэх учиртай юм. Өнөөдөр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг гаднаас оруулаад ирэхэд ядах юмгүй. Харин түүхий эдийн нөөцийг нь тасалдуулалгүй нийлүүлдэг найдвартай фермерийн аж ахуйнууд хэрэгтэй байна.
Амьжиргааны төвшин доогуур иргэд Эрээнээс импортлосон чанарын ямар ч баталгаагүй хүнсний ногоо, жимс жимсгэнийг байнга хэрэглэх болсноор сүүлийн үед хүнд хэлбэрийн хоолны хордлогууд, цус харвалт, элэгний хатуурал зэрэг өвчин ихэсч буйг анаагахын эрдэмтэд сүүлийн үед бичих боллоо. Үнэндээ бол Монголчуудын тал хувь нь баталгаагүй хүнс хэрэглэж байна. Хот суурин газрын гуанз, ресторанууд хамгийн хямд ногоог хоолондоо хийж, харин бид тэрхүү хоолыг амтархан иддэг билээ. Бид гагцхүү фермерийн аж ахуйг л хөгжүүлж байж л хүнсний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадна.
Фермерийн аж ахуйн хөгжил хөдөө орон нутгийн нийгэм-эдийн засгийн хөгжилд чухам хувь нэмэр оруулах болно. Фермерийн аж ахуйн суурингууд үүссэн газар дэд бүтэц тавигдаж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон нийтийн үйлчилгээнүүд нэвтэрч, тухайн сууринд хүн амьдрах орчин сайжрахын зэрэгцээ хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо хөгжих тул фермерүүд цаг үеэсээ хоцрохгүйгээр мэдээлэл авч байх боломжтой болно.
Фермерийн аж ахуйн нэг малд оногдох үндсэн ба эргэлтийн хөрөнгийн хэмжээ нь нүүдлийн мал аж ахуйтай харьцуулахад харьцангуй өндөр байдаг. Ийм эрчимтэй хөрөнгө оруулалт бүхий мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл гэж нэрлэдэг. Гэхдээ эрчимжсэн гэдэг нь харьцангуй ойлголт бөгөөд фермерийн аж ахуйнуудын эрчимжилтийн түвшин хоорондоо харилцан адилгүй. Мөн зөвхөн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр үр ашиг нэмэгдэнэ гэж ойлгох нь буруу. Иймээс эрчимжилт, үр ашиг хоёрыг салгаж ойлговол зохино. 2005 онд Улаанбаатар хот орчмын 30 үнээний фермерийн аж ахуйд Б.Эрдэнэболорын хийсэн судалгаанаас үзвэл хамгийн ашигтай фермерийн аж ахуй нь нэг үнээнд жилдээ нийт 510 мянган төгрөг зарцуулж, нэг литр сүүнээс дунджаар 176 төгрөгийн цэвэр ашиг олсон байна. Гэтэл нэг үнээнд хамгийн өндөр буюу жилд 1,3 сая төгрөг зарцуулсан өөр нэг фермерийн аж ахуй сүүний литр тутмаас ердөө 117 төгрөгийн ашиг олжээ. Гэхдээ эдгээр фермерийн аж ахуйн аль алинд нь нүүдлийн мал аж ахуйтай харьцуулшгүй их хөрөнгө зарцуулагдаж байна. Ийнхүү нэг малд оногдох хөрөнгө оруулалт ба аж ахуйн нийт хөрөнгө оруулалт ихсэх тусам фермерүүд зах зээлийн судалгаа хийх, нягтлан бодох бүртгэл хөтлөх гэх мэтээр аж ахуйнхаа удирдлага, зохион байгуулалтын шинэлэг арга хэмжээнүүдийг нэвтрүүлж эхэлдэг байна.
Мал аж ахуйд фермерийн аж ахуйг нэвтрүүлэхэд тулгарч буй хамгийн том асуудал бол тэжээлийн хангамж билээ. Тэжээлийн ургамлыг дотооддоо хүрэлцээтэй хэмжээгээр тариалж бэлтгэхэд өнөөдөр технологи буюу санхүүгийн гэхээсээ илүү зохион байгуулалтын асуудлууд тулгарч байна. Мал аж ахуйн фермерүүдийн дунд тэжээлийн ургамал өөрөө тариалах, дарш бэлтгэх сонирхол улам өсч байгаа хэдий ч фермерүүд маань энэ ажлаа зохион байгуулах тал дээр туршлагагүй. Харин тариаланч фермерүүд тэжээлийн ургамал тариалахыг өртөг өндөр, эрсдэл ихтэй хэмээн үздэг. Иймээс тэдний хооронд зуучилж, харилцан ашигтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийхэд нь туслах гуравдагч этгээд шаардлагатай байна.
Одоогоор манай оронд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд, зарим аймгийн төвүүдийн ойролцоо, мөн газар тариалангийн төв бүсэд төрөл бүрийн фермерийн аж ахуйнууд байгуулагдаж байна. Одоогийн байдлаар үнээний болон гахайн фермер зонхилж байгаа ч сүүлийн үед тахиа, нугас, зөгийн аж ахуйг хүмүүс сонирхох хандлагатай болсон. Хэдийгээр нарийвчилсан бүртгэл байхгүй боловч Үндэсний Статистикийн Газрын мэдээгээр бол 2005 оны байдлаар манай улсад үнээний фермерийн аж ахуй 186, гахайн фермерийн аж ахуй 21, тахианы фермерийн аж ахуй 38, харин зөгийн фермерийн аж ахуй 15 тус тус байна.
Б.Эрдэнэболор ба Ч.Даваасүрэн, 2006 он