Экстэншиний онолын үндсүүд - Оршил Tuesday, November 27, 2007

доктор Б.Эрдэнэболор
18-р зууны дунд vед Ирландад төмсний фитофтора өвчний тархалтаас vvдэж тохиолдсон, сая гаруй хvний аминд хvрсэн алдарт өлсгөлөнгийн vеэр тухайн vед колоничилж байсан Их Британийн засгийн газраас тусгай бодлогоор төмс тариалагч тариачдад тусалж, дэмжих арга хэмжээ авч байснаар хөдөө аж ахуйн экстэншиний суурь тавигджээ. Зуугаад жилийн дараагаар Германд “аялагч багш нар” гэж нэрлэгдсэн хvмvvс тариачдын хуримтлуулсан мэдлэг туршлагыг судалж, тосгонуудын хооронд зөөх vvрэг гvйцэтгэж байв. Энэ vед Их Британийн их сургуулиуд тариачдад тусгай хөтөлбөрөөр хичээл зааж эхэлжээ.
Өнөөдөр дэлхийн бараг бүх оронд хөдөө аж ахуйн экстэншин нэвтэрчээ. Хөгжиж буй орнуудад одоо ажиллаж буй экстэншиний албадын тал хувь нь 1970-1980аад оны хооронд байгуулагджээ. Ихэнх хөгжиж буй орнуудад экстэншиний албад нь улсын мэдэлд байдаг. Ийм ч учраас эдгээр орнуудад (Зvvн Өмнөд Ази, Африк, Латин Америкийн орнууд) хөдөө аж ахуйн экстэншин үүссэн цагаасаа эхлэн захиргаадалтын буюу “top down“ аргаар явагдаж байна. Ийм аргад төр аливаа шинэчлэлийг хүчээр тулгах замаар фермерvvдэд нэвтрvvлдэг. Дээрхи орнуудад төсөл хэрэгжvvлдэг хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагууд ч мөн л захиргаадалтын аргыг хэрэглэдэг байна. Тэгвэл ийнхүү тулгаж нэвтрvvлсэн шинэчлэл ямар үр дүн авчрав гэдэг асуулт 1980-аад оны сүүлээс эхлэн чангаар сонсогдох болов. “Дэлхийн банкны боловсруулсан, тариалангийн эрчимжсэн технологийг нэвтрvvлэх зорилготой “Training & Visit“ аргачлал 1970-аад оноос хойш олон хөгжиж буй оронд хэрэглэгдсэн, хэрэглэгдсээр байгаа боловч амжилт олсноосоо үргүй зардал гаргасан нь их. Үүнтэй төстэй жишээ болох “Ногоон Хувьсгал” хөтөлбөр нь фермерvvдийг үйлдвэрлэлийн хэрэгслээр хангаж, тэдэнд тариалангийн шилдэг технологи заахад зориулж асар их хөрөнгө мөнгө зарцуулдаг боловч тус хөтөлбөрийн үр дүн нь зөвхөн хөтөлбөр хэрэгжих хугацаанд л харагдахаас биш, хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа удалгvй мартагдаж, тариаланчид эргээд л хуучин байдалдаа ордог нийтлэг дутагдалтай. Тэгвэл энэ дутагдлуудын шалтгаан юунд байна вэ? Яагаад фермерvvдэд эрчимжсэн технологи зааж өгөөд, дутуу зүйлсийг нь төрөөс буюу төслөөс үнэгvй бэлдэж өгөөд байхад тэдний амьдрал, аж ахуй нь дорвитой дээшилсэн юмгүй, тухайн төсөл, хөтөлбөр, экстэншиний үйлчилгээнд зарцуулсан зардал ямар ч үр дүнгvй цацагдаад дуусч байна вэ?
Одоо олон орны эрдэмтэн судлаачид, хөгжлийн хамтын ажиллагааны ихэнх байгууллагууд, экстэншин нь харилцагч төвтэй байх ёстой гэсэн дvгнэлтэд хvрээд байна. Экстэншиний үйлчилгээ vйл ажиллагаагаа зөвхөн харилцагч, тvvнд тулгарсан бэрхшээлд чиглvvлж, тухайн бэрхшээлийг шийдвэрлэхэд тусламж дэмжлэг vзvvлэхийг л гол зорилгоо болгох шаардлагатай. Харилцагч төвт экстэншин явагдах үндэс нь зөвлөгч, тухайн харилцагчийн нөхцөл байдлыг тvvнтэй ижил өнцгөөс харах явдал юм.
Энэхvv цуврал нийтлэлийн хvрээнд бид харилцагч төвт экстэншиний үйлчилгээний үндэслэл, суурь концепциуд, амьдралд хэрэгжvvлэх арга зvйг vзэж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудын хэрэглэдэг экстэншиний аргачлалуудтай танилцах болно.

1 comments:

Google+ said...

"Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339